Өдөр тутмын Бурханы үг | “Бурхан бол хүний амийн эх сурвалж” | Эшлэл 258

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.

Шөнийн харанхуй сэмхэн ойртож байхад хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг ч тэр, хаанаас ирдгийг ч тэр хүний зүрх сэтгэл ухамсарлаж чаддаггүй юм. Шөнө сэмхэн дайжин одоход хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирснийг, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэг ч үгүй, мэдэрдэг ч үгүй. Ээлжлэн солигдох өдөр, шөнө хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар цаг үе болгон дахь Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлж ирсэн. Хүн эдгээр цаг үеийн турш Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний цаг үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг ухаараагүй явжээ. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий хол байдаг учраас, тиймдээ ч хэдий Бурханыг дагаж байсан ч сатанд үйлчилсээр л байдаг бөгөөд үүнийгээ ч хүртэл мэддэггүйд оршиж байгаа юм. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн анх өөрт нь байсан үндсийг алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ. Чухамдаа гэвэл, бүр эхнээсээ өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтөнд зориулан эмгэнэлт жүжиг тайзнаа тавьсан бөгөөд хүн үүний гол дүр төдийгүй хохирогч нь юм. Тэгээд энэхүү эмгэнэлт жүжгийн найруулагч нь хэн болохыг хэн ч хариулж чаддаггүй.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ

I

Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн мөчөөсөө чи үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Бурханы тосолгоо хийгээд төлөвлөгөөгөөр чи үүргээ хүлээн авч, амьдралын аян замаа эхэлдэг. Чамд ямар ч далд шалтгаан байсан, аян зам чинь ямар ч байсан, тэнгэрт буй зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зугтаж чадахгүй. Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй. Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л ийм ажил хийх чадвартай. Хэн ч зугтаж чадахгүй. Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй. Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л ийм ажил хийх чадвартай.

II

Хүн оршин бий болсноос хойш Бурхан Өөрийн ажилд тууштай байж, энэ ертөнцийг удирдаж, бүх зүйлийн өөрчлөлт, хөдөлгөөнийг чиглүүлдэг. Бүх зүйлийн адил хүн ч бас амтат тэжээл, бороо хийгээд шүүдрийн дуслыг Бурханаас чимээгүй, өөрийн мэдэлгүй хүлээн авдаг. Бүх зүйлийн адил хүн ч бас өөрийн мэдэлгүй Бурханы гарын зохицуулалт дор амьдардаг. Хүний сэтгэл, сүнс нь Бурханы гарт бий. Хүний бүхий л амьдрал Бурханы нүдний өмнө бий. Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран, алив хийгээд бүх зүйл, амьд, үхсэн алин боловч Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж, мөн үгүй болж байдаг. Ингэж Бурхан бүх зүйлийг захирдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент