Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 45
2020-05-31
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Иов Сатаны хөнөөл сүйтгэлд зовсон, гэвч тэр Ехова Бурханы нэрийг орхиогүй хэвээр байсан. Түүний эхнэр анх эхэлж, Сатаны үүргийг гүйцэтгэснийг Иов руу дайрснаас нь харж болно. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: “Тэгэхэд эхнэр нь түүнд ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв” (Иов 2:9). Эдгээр нь хүний дүрээр хэлсэн Сатаны үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн өгөөш, сорилт ба гүтгэлэг байсан. Сатан Иовын бие махбод руу дайрч бүтэлгүйтчихээд Иовын зарчимч чанар луу шууд дайрсан ба үүнийг ашиглан Иовын зарчимч чанарыг хаяулж, Бурханаас татгалзуулж, амьдрахыг нь болиулах гэж хүсэж байсан. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд тийм үгсийг ашиглахыг хүссэн юм: Хэрвээ Иов Еховагийн нэрийг үгүйсгэвэл ийм зовлон шаналлыг туулах хэрэггүй бөгөөд өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадна. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж түүнийг загнасан (Иов 2:10). Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад тэдгээрийн тухай Иовын мэдлэгийн үнэн нь батлагдсан.
Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад түүнийг хараахгүй байгаа юм бэ? Чи одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Чиний Бурхан чамд тийм шударга бус байхад чи одоо ч Еховагийн нэр алдаршиг гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг үгүйсгэ, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Ингэвэл чиний бэрхшээл эцэс болно. Энэ мөчид, Бурханы Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс уншихгүй—гэхдээ Иов эдгээр үгсийг хэлэхээс өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн үнэнч шударга байдлыг орхиж, эсвэл Бурханаас татгалзаагүйгээр үл барам тэр эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” Эдгээр нь их жинтэй үг үү? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин юу гэвэл, тэр үгсийг Бурхан зүрх сэтгэлдээ Өөрөө сайшаасан байдаг ба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, тэдгээр нь Бурханы сонсохыг хүссэн зүйл бөгөөд тэдгээр нь Бурханы харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн мөн чанар юм. Үүгээр Иовын төгс, шударга байдал, Бурханаас эмээдэг ба муугаас зайлдаг байдал нь бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатиганд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн их тарчлаан амсаж байхдаа, түүний эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч тэр бас л ийм үгсийг хэрхэн хэлж байсанд Иовын үнэт чанар оршино. Үүнийг өөрөөр хэлэх юм бол, ямар ч сорилт байсан, эсвэл зовлон зүдгүүр, тарчлаан хэчнээн хүнд бэрх байсан ч, үхэл хүртэл ирэх байсан ч хамаагүй, тэр Бурханаас татгалзаж, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлах замыг цааш түлхэхгүй байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурийг эзэлдэг ба түүний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байгаа биз дээ? Үүний учир бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг уншдаг: “Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.” Тэр уруулаараа нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы талаар гомдоох үг хэлээгүй, Бурханы эсрэг нүгэл ч үйлдээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан ба Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан нь энэ байсан юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд