Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
VII хэсэг
Бурханы шалгалтын тухайд болгоомжлох зүйл байхгүй
Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, нэг бүлгээс илүү олон хүнийг олж авна гэж шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг сорьж, дайрч, хүчирхийлсэн шиг аргаа хэрэглэн өөр ямар ч хүнийг дайрч, хүчирхийлэхийг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж Тэр шийдсэн; сул дорой, тэнэг, мунхаг хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй—Сатан Иовыг сорьсон нь л хангалттай байсан! Хүмүүсийг зоргоороо хүчирхийлэхийг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны сорилт болон хүчирхийллийг амсаж зовсон нь хангалттай байсан юм. Бурхан, Сатанд дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон бүх зүйлийг Бурхан захирч, зохион байгуулдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрх Сатанд байдаггүй—та нар энэ зүйлийн талаар тодорхой мэдэж байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, түүний тэнэг зан, мунхаг байдлыг ойлгодог. Хэдийгээр хүн бүрэн аврагдахын тулд Бурхан түүнийг Сатаны гарт өгсөн байх ёстой боловч Сатан хүнээр тоглоом шиг тоглож, хүнийг зовоож байхыг Бурхан харахыг хүсэхгүй байгаа бөгөөд хүн үргэлж зовж байгааг Тэр харахыг хүсдэггүй. Хүнийг Бурхан бүтээсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг нь төгс үндэслэлтэй юм; энэ нь Бурханы хариуцлага бөгөөд Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хүчирхийлж, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүний замыг алдуулахын тулд янз бүрийн арга бач хэрэглэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад, Тэр хүнийг захирах Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй, мөн хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг бүү хэл, бүх зүйлийг захирахдаа баримталдаг хууль дүрмийг нь гишгэлэн сүйтгэхийг ч Сатанд зөвшөөрдөггүй! Бурханы аваръя гэсэн хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм буюу биежил, түүнчлэн Өөрийн зургаан мянган жилийн ажилд зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан эдгээр хүмүүсийг Сатанд хээв нэг өгч хэрхэн чадах билээ?
Хүмүүс Бурханы шалгалтуудын талаар үргэлж санаа зовж, айж байдаг, гэсэн ч тэд дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанд довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай талбарт амьдарч байна—гэвч тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр Бурханы хайр, хүнийг гэсэн зовнил, эсвэл Түүний өрөвч сэтгэл, хүнд тавих анхаарал халамжид өчүүхэн төдий ч талархдаггүй. Гэхдээ хүн Бурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан болон уур хилэнгийн талаарх бага зэрэг айдас, түгшүүрээс өөр Бурханы сайн санааны талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалтын талаар дурдахад Бурхан далд зорилго агуулж байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу санаа өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг юу хийх гэж байгааг мэддэггүй; тиймээс, Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байх тухай хашхирахын зэрэгцээ тэд хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүний төлөөх Бурханы зохицуулалтыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяаг захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амьдрал төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны баазад байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлж байгаа талаараа хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд тэр Сатанд хүчирхийлүүлдэг мөртлөө Сатанд олзлогдсоноосоо хэзээ ч айдаггүй. Хүн, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд л байдаг мөртлөө хэзээ ч Бурханд итгээгүй, эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, өөрийн бүхий л оршихуйг Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж—Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байна вэ? Тиймээс та нар өөрсдийн үйлдлийг анхаарч, та нар дээр ирэх гэж буй бүх зүйлд болгоомжтой ханд гэж Би зөвлөж байна. Бүү яар, түргэн зан бүү гарга, мөн Бурхан болон та нарын төлөө Түүний зохицуулсан хүмүүс, аливаа хэрэг явдал болон юманд өөрийн түргэн зангаар, өөрийн зөнгөөр, эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар өөрсдийн үйлдэлдээ анхааралтай байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү ихийг эрж хайх ёстой. Үүнийг санаж яв!
Дараа нь бид, шалгалтын дараа Иов ямар байсныг харах болно.
5. Шалгалтын дараах Иов
(Иов 42:7–9) Тэгээд Ехова эдгээр үгийг Иовд айлдсаныхаа дараа, теман хүн Елифазад хэлсэн нь: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсдөдөө авч, Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний Зарц Иов та нарын төлөө залбирна: та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад ярилгүй тэнэглэсний чинь дараа Би та нарыг шийтгэхгүй байхын тулд түүний залбирлыг хүлээн авна” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова бас Иовыг хүлээн зөвшөөрөв.
(Иов 42:10) Тэгээд түүнийг найз нөхдийнхөө төлөө залбирахад нь Ехова Иовыг урьдын байснаар нь сэргээв: Ехова бас Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгчээ.
(Иов 42:12) Тиймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөв: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат шар, мөн нэг мянган эм илжигтэй болжээ.
(Иов 42:17) Иов өтөлж, хоногоо гүйцээгээд үхэв.
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг, харин мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг
Иов 42:7–9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэйгээр нэрлээгүй ч гэсэн энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдолтой ямар ч хамаагүй байсан. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд өгсөн Бурханы өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Тэр Иовд хэчнээн сэтгэл хангалуун байсныг харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгийн цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгийн талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ эшлэлд дурдсан Түүний үгнээс харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаан зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр ил тод нотолсон анхны тохиолдол байсан юм. Тэдний буруу, учир утгагүй үг ярианы улмаас Бурхан Елифаз болон бусдад нь уурласан, яагаад гэвэл, тэд Иовын нэгэн адил амьдралдаа Бурханы илрэлтийг хараагүй, Түүний хэлсэн үгийг сонсоогүй байсан, гэхдээ Иов Бурханы талаар тийм нарийн зөв мэдлэгтэй байхад тэд Бурханы тухай зөвхөн сохроор таамаглаж, Бурханы хүслийг зөрчиж, өөрсдийн хийж байгаа бүхнээрээ Түүний тэвчээрийг шалгаж байсан. Үүнээс үүдэн Бурхан, Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаахын зэрэгцээ бусдад нь хилэгнэх болсон, учир нь Бурханаас эмээх ямар ч бодит байдлыг Тэр тэднээс олж харж чадаагүйгээр үл барам тэдний хэлж ярьж байгаад Бурханаас эмээсэн зүйл огт байхгүй байгааг мөн сонссон юм. Иймээс Бурхан дараа нь тэдэнд доорх шаардлагыг тавьсан: “Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсдөдөө авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний зарц Иов та нарын төлөө залбирна: мунхаглалын чинь дараа Би та нарыг шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна.” Энэ эшлэлд Бурхан Елифаз болон бусдад нь өөрсдийн нүглийг наманчлах зүйл хий гэж хэлсэн, учир нь тэдний тэнэглэл бол Ехова Бурханы эсрэг нүгэл байсан бөгөөд тиймээс тэд алдаагаа засахын тулд шатаалт тахил өргөх хэрэгтэй болсон. Шатаалт тахилыг ихэвчлэн Бурханд өргөдөг, гэхдээ эдгээр шатаалт тахилын тухайд юу ер бусын байна вэ гэвэл, тэдгээрийг Иовд өргөсөн юм. Иов өөрийн шалгалтуудын үеэр Бурханд гэрчлэл хийсэн учраас Бурханд сайшаагдсан. Харин тэгэхэд Иовын эдгээр нөхөд түүний шалгалтын үеэр илчлэгдсэн; өөрсдийн тэнэглэлийн улмаас тэд Бурханд яллагдаж, Бурханы уур хилэнг хүргэсэн бөгөөд Бурханд шийтгүүлэх ёстой болсон—Иовын өмнө шатаалт тахил өргөж шийтгүүлсэн—үүний дараа тэдэнд ирсэн Бурханы шийтгэл, уур хилэнг арилгахын тулд Иов тэдний төлөө залбирсан. Бурханы санаа нь тэдэнд ичгүүр авчрах явдал байсан, учир нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байгаагүй бөгөөд тэд Иовын шулуун шударга байдлыг зэмлэсэн. Нэг талаар, Бурхан тэдний үйлдлийг сайшаагаагүй боловч Иовыг ихэд сайшааж, таашааж байсан гэдгийг тэдэнд хэлж байсан; нөгөө талаар, Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөх нь хүнийг Бурханы өмнө өргөдөг, хүн өөрийн тэнэглэлийн улмаас Бурханд жигшигддэг, үүний улмаас Бурханыг гомдоодог бөгөөд Бурханы нүдэнд дорд агаад өөдгүй үзэгддэг гэдгийг Бурхан тэдэнд хэлж байсан. Эдгээр нь хоёр өөр төрлийн хүмүүст өгсөн Бурханы тодорхойлолт, тэдгээр нь энэ хоёр төрлийн хүмүүст хандах Бурханы хандлага бөгөөд энэ хоёр төрлийн хүмүүсийн үнэ цэнэ болоод зиндааны талаарх Бурханы илэрхийлэл билээ. Хэдийгээр Бурхан Иовыг Өөрийн зарц хэмээн нэрлэсэн ч, Бурханы нүдэнд энэхүү зарц нь хайрлагдсан бөгөөд бусдын төлөө залбирч, тэдний алдааг уучлах эрх мэдэл хүртсэн байсан юм. Энэ зарц нь Бурхантай шууд ярилцаж, Бурханы өмнө шууд ирж чаддаг байсан ба түүний байр суурь бусад хүмүүсийнхээс илүү өндөр, илүү хүндтэй байв. Энэ нь Бурханы хэлсэн “зарц” хэмээх үгийн жинхэнэ утга учир юм. Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас Иов ийм онцгой алдар хүнд хүртсэн бөгөөд бусад нь яагаад Бурханд зарц гэж дуудуулаагүйн шалтгаан гэвэл, тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй байсан юм. Бурханы илт хоёр өөр энэ хандлага нь хоёр төрлийн хүмүүст хандах Түүний хандлага юм: Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөж, Түүний нүдэнд үнэ цэнэтэй харагддаг байхад мулгуу хүмүүс Бурханаас эмээдэггүй, муугаас зайлах чадваргүй ба Бурханы тааллыг хүртэж чаддаггүй; тэд үргэлж Бурханд жигшигдэж, яллагддаг ба Бурханы нүдэнд дорд үзэгддэг.
Бурхан Иовд эрх мэдэл олгосон нь
Иов нөхдийнхөө төлөө залбирсан ба дараа нь Иовын залбирлын ачаар Бурхан тэдэнтэй тэнэглэлд нь тааруулж харьцаагүй—Тэр тэднийг шийтгээгүй буюу тэдэнд ямар нэг залхаан цээрлүүлэлт хүртээгээгүй. Яагаад тэр вэ? Учир нь Бурханы зарц Иовын тэдний төлөө хийсэн залбирал Түүний чихэнд хүрсэн; Тэр Иовын залбирлыг хүлээн авсан учраас Бурхан тэднийг уучилсан. Тэгвэл бид эндээс юу харж байна вэ? Бурхан хүнийг ерөөх үедээ тэдэнд олон шагнал өгдөг, энэ нь зөвхөн эд зүйл байдаггүй: Бурхан тэдэнд эрх мэдэл өгч, бусдын төлөө залбирах эрх олгодог ба Тэр эдгээр залбирлыг сонсдог учраас Бурхан тэр хүмүүсийн гэм бурууг мартаж, тоолгүй орхидог. Энэ нь Бурханы Иовд өгсөн яг тэр эрх мэдэл юм. Тэдний ял зэмийг Иовын залбирлаар дамжуулан зогсоох гэж Ехова Бурхан тэдгээр мулгуу хүмүүст ичгүүр авчирсан—энэ нь мэдээжээр, Елифаз болон бусдад нь өгсөн Түүний онцгой шийтгэл байсан юм.
Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, Сатанд дахин хэзээ ч буруушаагдаагүй
Ехова Бурханы айлдварт “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүй” гэсэн үг байсан. Иовын хэлсэн зүйл юу байсан бэ? Энэ нь бидний өмнө нь ярьсан зүйл бөгөөд түүнчлэн Иовыг хэлсэн хэмээн тэмдэглэсэн Иовын Номон дахь олон хуудас үг юм. Эдгээр олон хуудас үгэнд Бурханы талаар ямар нэгэн гомдол, сэжиг ганц ч удаа хэлээгүй. Тэр зүгээр л үр дүнг хүлээдэг. Энэ хүлээлт нь түүний дуулгавартай байдлын хандлага бөгөөд үүний үр дүнд болон Бурханд хэлсэн үгийнхээ үр дүнд Иов Бурханд сайшаагдсан юм. Тэр шалгалт туулж, зовлон бэрхшээл амсаж байх үед Бурхан түүний хажууд байсан бөгөөд Бурхан дэргэд нь байснаар түүний зовлон багасаагүй хэдий боловч Бурхан Өөрийн харахыг хүссэн зүйлээ харж, Өөрийн сонсохыг хүссэн зүйлээ сонссон. Иовын үйлдэл, үг нэг бүр Бурханы нүд чихэнд хүрсэн; Бурхан сонссон, Бурхан харсан—энэ бол баримт. Тэр үед, тэр хугацааны турш Бурханы талаарх Иовын мэдлэг, түүний зүрх сэтгэл дэх Бурханы тухай бодол нь үнэндээ өнөөгийн хүмүүсийнхтэй адил тодорхой биш байсан боловч тухайн цаг үеийн нөхцөлд, Бурхан түүний хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрсөн ба учир нь түүний зан байдал, зүрх сэтгэл дэх бодол болон тэр юуг илчилж, илэрхийлсэн нь Түүний шаардлагад хангалттай байсан юм. Иовд шалгалт тулгарах хугацаанд түүний зүрх сэтгэлдээ бодсон зүйл болон хийхээр шийдсэн зүйл Бурханд үр дүн харуулсан, үүнд нь Бурхан сэтгэл ханамжтай байсан ба үүний дараа Бурхан Иовын шалгалтыг болиулж, Иов өөрийн зовлон бэрхшээлээс өндийн гарч ирсэн бөгөөд түүний шалгалтууд үгүй болж, түүнд дахин хэзээ ч тохиолдоогүй. Иов аль хэдийн шалгалтад орж, эдгээр шалгалтын явцад бат зогсож, Сатаныг бүрэн ялан дийлсэн учраас түүний хүртэх эрхтэй ерөөлүүдийг Бурхан түүнд өгсөн юм. Иов 42:10, 12-д бичигдсэнээр, Иов дахиж ерөөгдсөн ба эхний удаагийнхаасаа ч илүү ихээр ерөөгдсөн. Энэ үед Сатан холдон явсан бөгөөд цаашид юу ч хэлж, юу ч хийгээгүй, тэр үеэс хойш Сатан Иовд саад учруулаагүй, эсвэл дайрч довтлоогүй, Сатан Иовд өгсөн Бурханы ерөөлийг дахиж буруушаагаагүй.
Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн
Хэдийгээр тэр үед Бурханы ерөөл зөвхөн хонь, үхэр, тэмээ, эд хөрөнгө гэх мэт зүйлээр хязгаарлагдаж байсан боловч Иовд хүртээхийг зүрх сэтгэлдээ хүсэж байсан Бурханы ерөөл үүнээс хавьгүй их байсан юм. Тэр үед Бурхан Иовд ямар төрлийн мөнхийн амлалтуудыг өгөхийг хүсэж байсан талаар тэмдэглэсэн байдаг уу? Иовд өгсөн ерөөлдөө Бурхан түүний төгсгөлийг дурдаагүй буюу цухуйлгаагүй ба Бурханы зүрх сэтгэлд Иов ямар ач холбогдолтой, эсвэл ямар байр суурьтай байснаас үл хамааран ерөнхийдөө, Бурхан Өөрийн ерөөлийг ялган салгаж байсан. Бурхан Иовын төгсгөлийг зарлаагүй. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурханы төлөвлөгөө хүний төгсгөлийг тунхаглах цэгт хараахан хүрээгүй, төлөвлөгөө нь Түүний ажлын сүүлчийн үе шатанд хараахан ороогүй байхад Бурхан зүгээр л эд хөрөнгийн ерөөлийг хүнд хүртээж, төгсгөлийн талаар огт дурдаагүй. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Иовын амьдралын сүүлийн хагас Бурханы ерөөл дунд өнгөрсөн бөгөөд энэ нь түүнийг бусад хүнээс ялгаатай болгосон зүйл, гэхдээ тэр тэдний нэгэн адил хөгширч, ямар ч энгийн хүний нэгэн адил хорвоотой салах ёс хийх өдөр түүнд ирсэн. Тиймээс “Иов өтөлж, хоногоо гүйцээгээд үхэв” (Иов 42:17) хэмээн тэмдэглэсэн байна. Энд байгаа “хоногоо гүйцээгээд үхэв” гэдэг нь ямар утгатай вэ? Бурхан хүмүүсийн төгсгөлийг тунхаглахаас өмнөх эрин үед Бурхан, Иовд амьдрах нас тогтоосон байсан бөгөөд тэр насанд хүрээд энэ дэлхийгээс жамаараа одох боломжийг Тэр Иовд олгосон юм. Иовын хоёр дахь ерөөлөөс насан эцэслэх хүртэл нь Бурхан түүнд ямар ч зовлон бэрхшээл нэмээгүй. Бурханд, Иовын үхэл жирийн бөгөөд бас шаардлагатай байсан, энэ нь маш энгийн зүйл бөгөөд шүүлт ч биш, ял зэмлэл ч биш байсан юм. Иов амьд байхдаа Бурханыг шүтэн мөргөж, Бурханаас эмээдэг байсан; үхсэнийх нь дараа ямар төрлийн төгсгөл ирсэн талаар Бурхан юу ч хэлээгүй ба энэ талаар тайлбар ч хийгээгүй. Бурхан хэлж, хийж байгаа зүйлдээ бодлоготой байдаг бөгөөд Түүний үг ба үйлдлийн агуулга, зарчим нь Түүний ажлын үе шат болон Түүний ажиллаж байгаа цаг хугацааны дагуу байдаг. Иов шиг ийм хүн Бурханы зүрх сэтгэлд ямар төрлийн төгсгөлтэй байсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд ямар нэгийг шийдсэн байсан уу? Мэдээж, Тэр тэгсэн! Энэ нь зүгээр л хүнд мэдэгдээгүй; Бурхан хүнд хэлэхийг ч хүсээгүй, хүнд хэлэх санаа ч байгаагүй. Тиймээс өнгөцхөн хэлэхэд, Иов хоногоо гүйцээгээд үхсэн ба Иовын амьдрал ийм л байсан юм.
Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ
Иов үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэнэ нь хаана байсан бэ? Тэр үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний хувьд, түүний үнэ цэнэ юу байсан бэ? Хүний үзэл бодлоос харвал, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд жинтэй гэрчлэл хийснээрээ тэр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэр Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр дуурайл үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүмүүсийн хувьд үлгэр жишээ болсон юм үйлдэж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд, түүний үнэ цэнэ юу байсан бэ? Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болон баярлуулах зүйл авчрах чадварт нь оршиж байсан; Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалт сорилт амсаж, Сатаныг ялж, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө хүн төрөлхтний дунд Бурханыг алдаршуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, үр дүнг үзэж, итгэл найдвар харах боломжийг Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд олгон, Бурханд жинтэй гэрчлэл хийсэнд оршиж байсан юм. Түүний гэрчлэл нь хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд хүн Бурханы гэрчлэлд баттай зогсох чадварын болон Бурханы өмнөөс Сатаныг ичгүүртэй байдалд оруулах чадварын жишгийг тогтоосон. Энэ нь Иовын амьдралын үнэ цэнэ биш гэж үү? Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчирсан ба тэр Бурханд алдаршихын баяр хөөрийг урьдчилан амсуулж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гайхалтай эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр Бурханы алдар суугийн бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа туршид Иовын амьдран харуулсан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхамшигт ялалтыг Бурхан үүрд эрхэмлэх бөгөөд түүний төгс, чигч зан, Бурханаас эмээх байдлыг хойч үеийнхэн хүндэтгэн дуурайх болно. Тэр өөгүй, гялалзсан сувд шиг үүрд Бурханд хайрлуулах ба тэр мөн хүнд ч эрхэмлэгдэх үнэ цэнэтэй юм!
Дараа нь Хуулийн эрин үеийн Бурханы ажлыг авч үзэцгээе.
Г. Хуулийн эрин үеийн хуулиуд
1. Арван Тушаал
2. Тахилын ширээ босгох зарчим
3. Зарц нарт хандах хууль
4. Хулгай ба нөхөн төлбөрийн хууль
5. Амралтын жил болон гурван баярыг мөрдөх нь
6. Амралтын өдрийн хууль
7. Тахилын хууль
a. Шатаалт тахил
б. Үр тарианы тахил
в. Эвийн тахил
г. Нүглийн төлөөх тахил
д. Гэмийн төлөөх тахил
е. Тахилч Нарын тахилын хууль (Аарон болон түүний хөвгүүдэд үүнийг дагаж мөрдөхийг тушаасан)
1) Тахилч нарын өргөх шатаалт тахил
2) Тахилч нарын өргөх үр тарианы тахил
3) Тахилч нарын өргөх нүглийн төлөөх тахил
4) Тахилч нарын өргөх гэмийн төлөөх тахил
5) Тахилч нарын өргөх эвийн тахил
8. Тахилч нарын өргөх тахилыг идэх журам
9. Цэвэр ба бохир амьтад (идэж болох ба болохгүй амьтад)
10. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн цэвэрших хууль
11. Уяман өвчний үзлэг хийх стандарт
12. Уяман өвчин нь эдгэсэн хүмүүст зориулсан хууль
13. Халдвартай байшинг цэвэршүүлэх хууль
14. Хэвийн бус шүүрдсээс болж зовж буй хүмүүст зориулсан хууль
15. Эвлэрүүллийн өдрийг жилд нэг удаа сахиж мөрдөх ёстой
16. Үхэр, хонь нядлах дүрэм журам
17. Харь үндэстнүүдийн жигшүүрт зуршлын талаарх хориг (цус холилдохгүй байх гэх мэт)
18. Хүмүүсийн дагах ёстой хууль (“Та нар ариун байх ёстой: учир нь та нарын Ехова Бурхан Би ариун билээ.”)
19. Өөрсдийн хүүхдүүдийг Молехт өгсөн хүмүүсийг цаазлах нь
20. Садар самууны гэмт хэргийг шийтгэх хууль
21. Тахилч нарын дагаж мөрдөх ёстой дүрэм журам (Тэдний өдөр тутмын зан үйлийн дүрэм журам, ариун зүйлсийг хэрэглэх дүрэм журам, тахил өргөх дүрэм журам гэх мэт)
22. Сахин тэмдэглэх ёстой баярууд (Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр, Пентэкост, Эвлэрүүллийн өдөр гэх мэт)
23. Бусад хууль (Дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, Газар чөлөөлөх, Тангараг өргөх, Аравны нэгийн өргөл гэх мэт)
Хуулийн эрин үеийн хуулиуд нь бүх хүнд өгсөн Бурханы зааврын бодит баталгаа юм
Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмыг уншсан, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийг Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль дагалддаг ба үүний дараа тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, үр тарианы тахил, эвийн тахил, нүглийн төлөөх тахил гэх мэт байдаг, үүний дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, үр тарианы тахил болон бусад төрлийн тахилыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Найм дахь хууль нь тахилчдын тахилыг идэх тухай ба тэгээд дараа нь хүмүүс амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хууль байдаг. Хүмүүс юу идэж болох эсвэл юу идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талд зориулсан нөхцөл болзол байдаг. Эдгээр хуульд, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхрийг Бурхан бүтээсэн бөгөөд чи тэднийг Бурханы хэлснээр л нядалбал зохино; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй ба Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Дээгүүр өнгөрөх баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг—Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь харцгаая: бусад хууль болох—дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, газар чөлөөлөх, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэт. Эдгээр нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал, тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг…; амьдралын нарийн учир нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь Тэрээр хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуг анхаарах ёстойг нь, юуг сахин мөрдөх ёстойг нь, юу хийх ёстойг нь, юу хийх ёсгүйг нь тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан аашийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, тэднийг Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмуудыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байж, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн онцгой агуулга юм. Хууль, дүрэм журмууд маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад тэдгээр нь бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.
Хүн төрөлхтөн Бурханы сургаал болон хангалтаас мөнхөд салшгүй
Эдгээр хуулиас бид, Өөрийн ажилд, Өөрийн удирдлагад мөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь нухацтай, чин үнэнч, нарийн чанд, хариуцлагатай байдаг гэдгийг харж болно. Тэр хүн төрөлхтний дунд Өөрөө хийх ёстой ажлыг Өөрийн алхмуудын дагуу өчүүхэн төдий ч зөрүүгүй хийж, хүн төрөлхтөнд хэлэх ёстой үгээ өчүүхэн төдий ч алдаа мадаггүй, хасаж орхилгүй айлдахдаа хүн бол Бурханы удирдлагаас салшгүй гэдгийг харах боломжийг хүнд олгож, Бурханы хийдэг, хэлдэг бүхэн хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг түүнд харуулдаг. Дараагийн эрин үед хүн ямар байхаас үл хамааран, товчхондоо, хамгийн анх—Хуулийн эрин үед—Бурхан эдгээр энгийн зүйлсийг хийсэн юм. Бурханы хувьд, Бурханы талаарх, дэлхий ертөнц болон тэр эрин үеийн хүн төрөлхтний талаарх хүмүүсийн үзэл хийсвэр, ойлгомжгүй байсан ба хэдийгээр тэдэнд зарим нэг ухамсарт санаа бодол, санаархал байсан ч гэсэн тэдгээр нь бүгд тодорхой бус, буруу байсан, тиймээс хүн төрөлхтөн тэдний төлөөх Бурханы сургаал болоод хангалтаас салшгүй байсан юм. Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар дамжуулан, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай алгуур ойлголт, Бурханы удирдлагын тухай аажим үнэлэлт болон ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар Өөрийн хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм. Хуулийн эрин үеийн ажлаас өмнө Бурхан хэдийгээр Адам, Еватай болон тэдний үр удамтай ярьсан ч гэсэн тэдгээр тушаал, сургаал нь нэг бүрчлэн хүнд олгохуйц тийм ч дэс дараалалтай, эсвэл тодорхой байгаагүй ба тэдгээрийг бичиж тэмдэглээгүй, мөн тэдгээр нь хууль болоогүй. Яагаад гэвэл, тэр үед Бурханы төлөвлөгөө тийм ч хол яваагүй байсан; Бурхан хүнийг энэ алхам руу хөтөлсөн үед л Тэр Хуулийн эрин үеийн эдгээр хуулийг ярьж эхэлж, тэдгээрийг хүнээр хийлгүүлж эхэлж чадах байсан юм. Энэ нь зайлшгүй шаардлагатай үйл явц байсан ба үр дүн нь гарцаагүй байсан билээ. Эдгээр энгийн ёс заншил, хуулиуд нь хүнд Бурханы удирдлагын ажлын алхмуудыг болон удирдлагын төлөвлөгөөндөө Бурханы илчилсэн мэргэн ухааныг харуулдаг. Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авахын тулд, Түүнтэй адил санаатай бүлэг хүмүүсийг олж авахын тулд, эхлэхдээ ямар агуулга болон арга барилыг хэрэглэх, үргэлжлүүлэхийн тулд ямар арга хэрэглэхээ, төгсгөхийн тулд ямар арга хэрэглэхээ Бурхан мэддэг. Хүний дотор юу байгааг Тэр мэддэг, хүнд юу дутагдаж байгааг мэддэг, Тэр юу өгөх хэрэгтэйгээ мэддэг, Тэр хүнийг хэрхэн удирдан чиглүүлэх ёстойгоо мэддэг, мөн түүнчлэн Тэр хүн юу хийх ёсгүй болон юу хийх ёстойг мэддэг билээ. Хүн яг л хүүхэлдэй шиг: Хэдийгээр тэр Бурханы хүслийн талаар ямар ч ойлголтгүй байдаг боловч тэр өөрийн эрхгүй алхам алхмаар өнөөдрийг хүртэл Бурханы удирдлагын ажилд хөтлөгдсөн. Өөрийн юу хийх гэж байгаа талаар Бурханы зүрх сэтгэлд ямар ч тодорхой бус зүйл байгаагүй; Түүний зүрх сэтгэлд маш тодорхой, тод томруун төлөвлөгөө байсан бөгөөд Тэр хийхийг хүссэн ажлаа Өөрийн алхмууд болон Өөрийн төлөвлөгөөний дагуу өнгөцхөнөөс гүн гүнзгий рүү давшин Өөрөө хэрэгжүүлсэн юм. Хэдийгээр Тэр хожим хийх гэж буй ажлаа цохон дурдаагүй ч Түүний дараагийн ажил одоо ч гэсэн Түүний төлөвлөгөөтэй нягт уялдан үргэлжлэн хэрэгжиж, урагшилсаар байгаа, энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохын илрэл бөгөөд мөн Бурханы эрх мэдэл билээ. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний аль үе шатыг хийж байгаагаас үл хамааран, Түүний зан чанар болон Түүний мөн чанар нь Түүнийг төлөөлдөг. Энд ямар ч алдаа мадаг үгүй. Эрин үе, эсвэл ажлын үе шат ба Бурхан ямар төрлийн хүмүүст хайртай, Тэр ямар төрлийн хүмүүсийг жигшдэгээс үл хамааран Түүний зан чанар, Түүнд байгаа бүхэн болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэдийгээр Хуулийн эрин үед Бурханы тогтоосон эдгээр хууль болон зарчмууд нь өнөөгийн хүмүүсийн хувьд маш энгийн, наад захын зүйл мэт санагддаг боловч, хэдий тэдгээр нь ойлгож, хэрэгжүүлэхэд амархан боловч тэдгээрт Бурханы мэргэн ухаан байсаар байдаг ба Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь оршсоор байдаг юм. Учир нь эдгээр илэрхий энгийн хуулиуд дотор хүн төрөлхтний төлөөх Бурханы хариуцлага, анхаарал халамж болон Түүний бодлын гайхалтай нарийн мөн чанар илэрхийлэгдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлс Түүний гараар хянагдаж байдаг гэсэн баримтыг лавтай ухаарах боломжийг хүнд олгож байна. Хүн төрөлхтөн хэчнээн их мэдлэг эзэмшиж, эсвэл хэчнээн онол, нууцыг ойлгосон нь хамаагүй, Бурханы хувьд эдгээрийн юу ч хүн төрөлхтөнд өгөх Түүний хангалт болон удирдлагыг орлож чаддаггүй; хүн төрөлхтөн Бурханы удирдамж болон Бурханы хувийн ажлаас хэзээд салшгүй байх болно. Энэ нь хүн болон Бурханы хоорондох салшгүй харилцаа юм. Бурхан та нарт тушаал, эсвэл хууль өгч, эсвэл та нарт Өөрийн хүслийг ойлгуулах үнэнийг өгөх эсэхээс үл хамааран, Тэр юу ч хийсэн хамаагүй Бурханы зорилго бол хүнийг сайхан маргааш руу хөтлөх явдал юм. Бурханы айлддаг үг болон Түүний хийдэг ажил нь хоёулаа Түүний мөн чанарын нэг талын илчлэл бөгөөд Түүний зан чанар, Түүний мэргэн ухааны нэг талын илчлэл, тэдгээр нь Түүний удирдлагын төлөвлөгөөний зайлшгүй чухал алхам билээ. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй! Бурханы хүсэл Түүний хийдэг бүхэнд байдаг; Бурхан таарамжгүй үгнээс айдаггүй, мөн Түүний тухай хүний ямар ч үзэл, эсвэл бодлоос айдаггүй. Тэр Өөрийн удирдах төлөвлөгөөний дагуу, ямар ч хүн, ямар ч хэрэг явдал, эсвэл ямар ч объектод баригдалгүй зүгээр л Өөрийн ажлыг хийж, Өөрийн удирдлагыг үргэлжлүүлдэг.
За өнөөдрийн хувьд ингээд дууслаа. Дараа дахин уулзъя!
2013 оны 11 дүгээр сарын 9
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?