Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Бурханы өмнө шагнал хүлээн авч, Түүний нүдээр ивээлийнх нь бай болохдоо та нар бүгд баяртай байдаг. Энэ нь Бурханд итгэж эхэлсний дараах хүн бүхний хүсэл юм, учир нь хүн илүү өндөр дээд зүйлсийн төлөө чин сэтгэлээсээ мэрийдэг бөгөөд хэн ч бусдаас хоцрохыг хүсдэггүй. Энэ нь хүний зам билээ. Яг энэ учир шалтгааны улмаас, та нарын дотроос олонх нь тэнгэр дэх Бурханд тал засахаар байнга хичээдэг, гэсэн ч үнэндээ Бурханыг гэсэн үнэнч зан, чин сэтгэл чинь өөрийгөө гэсэн үнэнч зан, чин сэтгэлээс чинь хамаагүй дор байдаг. Би яагаад үүнийг хэлдэг вэ? Учир нь Би та нарын Бурханд үнэнч байдлыг огт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цаашлаад та нарын зүрх сэтгэлд оршдог Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын шагшин гайхдаг тодорхойгүй Бурхан огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш тодорхой хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байдаг. Та нарт байгаа үнэнч байдал, зүрх сэтгэл дотор чинь байгаа шүтээний оршин тогтнолоос гарч ирдэг ба та нарын нүдэнд агуу ч биш, өчүүхэн ч биш харагддаг Бурхан Миний хувьд та нар Намайг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Та нар Бурханаас маш хол байгаа гэж ярих үедээ Би, жинхэнэ Бурханаас хэр хол байгааг чинь хэлж байгаа, харин тодорхойгүй Бурхан ойрхон байгаа мэт санагддаг. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэдэг Бурхан агуу чадваргүй зүгээр л нэг хүн; тийм ч сүрлэг биш хүн шиг харагддагийг хэлж байгаа юм. Мөн Би “өчүүхэн ч биш” гэж хэлэх үед энэ нь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, тэнгэр газрыг чичрүүлдэг ажлыг хийхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж, хүнийг бүрмөсөн гайхшруулж орхих чадвартай гэсэн утгатай юм. Гаднаа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг ч мөн чанартаа та нар Түүнд итгэдэггүй, Түүнийг ч хайрладаггүй. Би юу гэж байна вэ гэвэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжид байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд та нарын үнэхээр хайрладаг нэгэн чинь та нар хэзээ ч биечлэн хараагүй мөртөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христийн тухайд, та нарын итгэл бол ердөө л өчүүхэн хэсэг төдий ба Түүнийг гэсэн та нарын хайр бол юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал, бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христэд итгэх та нарын итгэл, Түүнийг хайрлах хайр үүнээс хамаагүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрын тухайд бол, та нар Түүнийг ямар байдлаар хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг мэдэх нь байтугай, Түүний зан чанарыг ч ойлгодоггүй, тэгвэл та нар яаж Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг хайрлах та нарын хайрын бодит байдал хаана байна вэ?

Олон хүн өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан ба энэ хэдэн жилд та нар бүгд ихээхэн зүдгүүр туулсан. Би та нарын бүгдийнх нь төрөлх зан авир, зуршлуудыг нэгд нэгэнгүй ухаарсан ба та нартай харилцахад туйлын хүнд бэрх байсан. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихээхэн мэдээлэл олж авсан ч та нарт Миний тухай өчүүхэн ч ойлголт байхгүй. Та нар төөрөлдөх агшиндаа хүнд мэхлүүлсэн гэж хүмүүс хэлдэгт гайхах зүйл алга. Үнэндээ, та нар Миний оюун санаанд юу байгааг ухаж мэдэх нь байтугай Миний зан чанарын юуг ч ойлгодоггүй. Одоо та нар Намайг буруугаар ойлгож байгаа чинь илүү ноцтой болсон бөгөөд Надад итгэх та нарын итгэл будилсан итгэл хэвээр үлддэг. Та нар Надад итгэдэг гэж хэлэхийн оронд та нар бүгдээрээ Надад ая тал засаж, Надад бялдуучлахаар оролддог гэж хэлбэл илүү тохирно. Та нарын сэдэл маш энгийн—Бурхан ч бай, эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнах хэнийг ч би дагах болно, агуу гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Үүний аль нь ч надад ямар ч хамаагүй. Ийм хүн та нарын дунд олон байгаа ба энэ нөхцөл байдал маш ноцтой. Түүний мөн чанарыг мэддэгээсээ болж та нараас хэд нь Христэд итгэдгийг харахын тулд хэрвээ нэг өдөр туршилт явуулбал, та нарын нэг нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна. Иймээс та нар бүгдээрээ энэ асуултыг эргэцүүлж үзсэн нь дээр: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тийм болохоор Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанар тэгвэл юу вэ? Та нар өөрсдийн Бурхан гэж нэрлэдэг зүйлдээ хэдий чинээ итгэнэ, төдий чинээ Надаас холдон явна. Тэгвэл энэ асуудлын мөн чанарт юу байна вэ? Та нарын хэн ч энэ асуудлыг ер нь эргэцүүлж үзээгүй гэдэгт Би итгэлтэй байна, гэхдээ та нарт тохиолдсон энэ асуудлын ноцтой байдлыг бодож үзсэн үү? Ийм хэлбэрийн итгэлтэйгээр үргэлжлүүлэхийн үр дагаврыг та нар бодож үзсэн үү?

Та нарын өмнө байгаа асуудал олон бөгөөд та нарын хэн ч шийдэл олохдоо чадамгай биш. Энэ нь үргэлжилбэл, хохирох хүмүүс нь зөвхөн та нар байх юм. Асуудлуудыг таньж мэдэхэд Би та нарт туслах болно, гэхдээ шийдэл олох нь та нараас хамаардаг.

Бусдын талаар ямар ч хардлага сэрдлэг өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би асар их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд шударга хүмүүс билээ. Хэрвээ чи маш зальтай бол хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх хэрэг явдал, бүх хүний талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ шалтгааны улмаас, Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм төрлийн итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүй болохоор чи жинхэнэ хайраас бүр ч хол байна. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ төсөөлөн боддог бол чи гарцаагүй бусад хүмүүсээс хамгийн зальтай нь юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи төсөөлөн боддог: уучлашгүй нүгэлтэй, явцуу зан авиртай, шударга байдал, ёс зүйгүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу санаа, заль, мэх хэрэглэдэг, түүнчлэн муу, харанхуйн таалалд нийцдэг гэх мэт. Хүнд ийм бодол байдгийн шалтгаан нь Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг хүнд байдаггүйгээс болдоггүй гэж үү? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Цаашлаад, Миний таалалд нийцдэг хүмүүс бол бялдууч, зусарчдаас өөр хэн ч биш бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг хүлээж авахгүй, мөн тэд Бурханы гэр дэх байр сууриа алдах болно гэж итгэдэг хүмүүс ч байдаг. Энэ олон жилийн туршид та нарын цуглуулсан мэдлэг энэ гэж үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн тийм үл ойлголцлоор зогсдоггүй; түүнээс ч илүү дор зүйл бол та нарын Бурханы Сүнсний эсрэг доромжлол, Тэнгэрийг гутаах явдал байдаг. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдон явахад хүргэж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг. Олон жилийн ажлын туршид та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нарын хэчнээн нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Та нарын зүрх сэтгэл дотор оршин байгаа бүхэн нь хорон муу санаа бөгөөд тиймээс та нар хэн ч байсан хамаагүй бүгд зальтай, шударга бус гэж итгэдэг. Тэр ч байтугай та нар бие махбодтой болсон Бурхан нь энгийн хүнтэй адил нинжин сэтгэлгүй буюу өгөөмөр хайргүй байх болно гэж итгэдэг. Түүнчлэн сүрдмээр сайхан зан авир, өршөөнгүй, өгөөмөр уг чанар нь зөвхөн тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, хорон муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол сайн, сайхны төлөө хүний итгэл найдвараа тавьдаг зүйл, хүний зохиосон домгийн биет юм гэж та нар итгэдэг. Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг боловч газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, тэр ч байтугай Түүнтэй зэрэгцүүлэн үзэж ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал, нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг ч, хүний уг чанар, ялзралын хувьд тэдгээр нь газар дээрх Бурханд хамаардаг. Тэнгэр дэх Бурхан нь мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан нь мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд зөвхөн хувиа хичээсэн сэдэл байдаг ба ямар ч шударга байдал, ёс зүй байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үүрд байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах юм. Та нар Христийн бүх үйл хэргийг шударга бус үзэл бодлоор авч үзэж, Түүний бүх ажил, ялгамж чанар болон мөн чанарыг хорон санаатны өнцгөөс үнэлж дүгнэдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй хэмээн үздэг Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ алдаршсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд чи баяртайгаар захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд нэг ч цент өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэ тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь чиний хүсэж буйг биелүүлэх нь байтугай, үнэт эрдэнэс олсон мэт санагдаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжийг ч чамд олгож чадахгүй. Тэгвэл яагаад чи Түүнийг дагадаг вэ? Чи ийм асуултыг бодож үзэж байсан үү?

Чиний хийдэг зүйл бол ердөө энэ Христийг гомдоох; үүнээс ч илүү чухал нь, энэ нь тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн чинь зорилго биш гэж Би бодож байна! Та нар Бурханыг баярлуулахыг ихэд хүсдэг боловч Бурханаас маш хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар зөвхөн Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөгүй; тэр ч байтугай, Түүнд бүрэн итгэлтэй байж, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол дэгдээхий хэзээ ч өсгөж чадахааргүй хоосон өндөгний хальс юм. Учир нь та нарын итгэл та нарт үнэнийг авчраагүй, мөн амийг олж өгөөгүй, харин ч оронд нь горьдлого, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт авчирсан. Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго нь үнэн ба амиас илүүгээр горьдлогын энэ найдвар, мэдрэмжийн төлөө байдаг. Тиймээс, та нарын Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд ая тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэхгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс яаж дэгдээхий гарч ирэх юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэлээс ямар үр жимс ургах вэ? Бурханд итгэх итгэлийн зорилго чинь өөрсдийн зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь та нарын Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарын үзэл бодлыг зөвшөөрөхгүй. Би хөлөө газарт бат тавьж, газар дээрх Бурханд үйлчилдэг тэдгээр хүмүүсийг л сайшаадаг боловч газар дээрх Христийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаахгүй. Тэр хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ хорон санаатныг шийтгэдэг Миний гараас тэд зугтахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд хэзээ ч Христийг баяртайгаар дагаагүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс орно. Тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэдэг. Энэ буруу! Христийн талаарх мэдлэггүй байдал чинь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэггүй байдал юм. Та нар тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурамч дүр юм, учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам үүнээс ч илүүтэйгээр хүнийг яллаж, дараа нь хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад илүү ач тустай юм. Чи энд байгаа ашиг тустай болоод хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг мэдэрсэн үү? Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйл гол зүйлийг орлохыг бүү зөвшөөр. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол чи Бурханы зан чанарыг байнга зөрчиж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлдэг. Надтай олон жил харилцаатай байсан нь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч чиний муу арга зам уг чанарт чинь шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь бүр ихэссэн, тэгснээр чи Намайг өөрийн хамсаатан адил үзэж эхэлбэл, эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Чамд үлдсэн бүхэн бол оршуулганы чинь бэлтгэл ажил хийгдэхийг хүлээх явдал юм. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлсэн ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар шаардах болно, учир нь Бурханы зан чанарын эсрэг чиний зөрчил бол энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христтэй ердийн хүний адилаар харилцах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх Миний цорын ганц сэрэмжлүүлэг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорь дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа БУРХАНЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ГЭРЧЛЭЛ ХИЙЖ ЧАДНА Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Гуравдугаар хэсэг) Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил НЭРШИЛ БОЛОН ЯЛГАМЖ ЧАНАРЫН ТАЛААР (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДЫН ЯЛГАА Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал ГАЗАР ДЭЭРХ БУРХАНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм (Хоёрдугаар хэсэг) Нэршил болон ялгамж чанарын талаар (Хоёрдугаар хэсэг) БУРХАН БОЛ БҮХ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН Гурвал оршин байдаг уу? ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Хоёрдугаар хэсэг) ПЕТРИЙН ТУРШЛАГА: ГЭСГЭЭЛТ, ШҮҮЛТИЙН ТАЛААРХ ТҮҮНИЙ МЭДЛЭГ (Нэгдүгээр хэсэг)

0Хайлтын үр дүн