Өдөр тутмын Бурханы үг | “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд” | Эшлэл 584

Би та нарын дунд ихээхэн ажил хийсэн ба мэдээж бас өдий төдий айлдвар айлдсан. Гэсэн ч Миний үг болон Миний ажил эцсийн өдрүүд дэх ажлын маань зорилгыг бүрэн биелүүлээгүй гэж Надад өөрийн эрхгүй санагддаг. Учир нь, эцсийн өдрүүдэд Миний ажил тодорхой нэг хүн юмуу, эсвэл тодорхой хүмүүсийн төлөө биш, харин Өөрийн төрөлхийн зан чанарыг харуулахын төлөө байдаг билээ. Гэсэн ч тоо томшгүй олон учир шалтгааны улмаас—магадгүй цаг хомс байдгаас, эсвэл ажлын завсар чөлөөгүй хуваариас болоод—Намайг өчүүхэн төдий ч мэдэж авах боломжийг Миний зан чанар хүнд олгосонгүй. Тиймээс Өөрийн ажилд шинэ хуудас нээхийн тулд Би шинэ төлөвлөгөө рүүгээ, Өөрийн эцсийн ажил руу алхдаг, ингэснээр Намайг харсан бүхэн цээжээ дэлдэж, Миний оршин тогтнолоос болж тасралтгүй цурхиран уйлах болно. Яагаад гэвэл, Би хүн төрөлхтний төгсгөлийг дэлхийд авчирдаг бөгөөд энэ мөчөөс эхлээд Би хүн төрөлхтний өмнө Өөрийн бүх зан чанарыг ил болгоно, ингэснээр Намайг мэддэг бүхэн, мэддэггүй бүхэн нүдээ хужирлаж, Би үнэхээр хүний ертөнцөд ирсэн ба бүх зүйл өсөн үрждэг газар дэлхийд ирсэн гэдгийг харж болох юм. Энэ бол Миний төлөвлөгөө, энэ бол хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Миний цорын ганц “өчиг” юм. Та нар Миний хөдөлгөөн бүрд анхаарлаа бүрэн хандуулахыг Би хүсэж байна, учир нь Миний саваа хүн төрөлхтөнд, Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст дахин нэгэнтээ ойртож байна.

Тэнгэрүүдтэй хамтаар Би Өөрийн хийх ёстой ажлыг эхэлдэг. Иймээс Би, хэн ч Миний хөдөлгөөнийг анзаараагүй юмуу, эсвэл Миний үгийг анхаараагүй байхад хүмүүсийн урсгал дундуур Өөрийнхөө замаар алхаж, тэнгэр газрын хооронд явдаг. Тиймээс Миний төлөвлөгөө түвэггүй ахисаар л байна. Та нарын бүх мэдрэхүй дэндүү мохсон учраас л та нар Миний ажлын алхмуудыг өчүүхэн төдий ч мэддэггүй. Гэхдээ та нар Миний санаа зорилгыг ухаарах өдөр гарцаагүй ирэх болно. Өнөөдөр Би та нартай хамт амьдарч, та нартай хамт зовдог. Надад ханддаг хүн төрөлхтний хандлагыг Би аль эртнээс ойлгосон. Би нэмж тодруулга хийхийг, та нарыг ичээхийн тулд аягүй сэдвээр нэмж жишээ дурдахыг бүр ч хүсэхгүй байна. Та нар хийсэн бүхнээ зүрх сэтгэлдээ тооцоолж байгаад дахин уулзах өдрөө бид өөрсдийнхөө тайланг тулгаж үзэж болох нь Миний цорын ганц хүсэл юм. Би та нарын дундаас хэн нэгнийг гүжирдэхийг хүсдэггүй, яагаад гэвэл Би үргэлж шударга, үнэн зөв агаад нэр төртэйгээр ажиллаж байсан билээ. Мэдээж Би та нарыг нээлттэй, уужим сэтгэлтэй байж, тэнгэр, газар болоод өөрсдийнхөө мөс чанарт харшлах юм бүү хийгээсэй гэж бас хүсдэг. Та нараас Миний гуйдаг ганц зүйл энэ. Олон хүн балмад муу зүйл үйлдсэнээсээ болж тайван амгалан биш, сэтгэл тавгүй болдог ба ганц ч сайн үйл хийгээгүйнхээ улмаас олон хүн өөрсдөөсөө ичдэг. Гэтэл, Миний зан чанарыг туршихын тулд хараахан бүрэн илчлэгдээгүй зэвүүн зүс царайгаа нуудаг багаа бүрмөсөн хуулж хаяад долоон дор болдог хүмүүс бас олон бий. Би аливаа хүний үйлдлийг тоодог ч үгүй, сайтар анзаардаг ч үгүй. Үүний оронд Би мэдээлэл цуглуулах ч бай, эсвэл газар нутгаар хэрэн хэсэх ч бай, эсвэл сонирхдог зүйлээ хийх ч бай хамаагүй, Өөрийн хийх учиртай ажлыг хийдэг. Гол чухал цагт Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг анх төлөвлөснийхөө дагуу нэг агшин ч хожигдолгүй эсвэл нэг агшин ч түрүүлэхгүйгээр, амархан, шуурхай хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч Миний ажлын алхам бүрд зарим хүмүүс хаягдаж байдаг, учир нь Би тэдний зусарч арга зам болон хуурамч бялдуучлалыг жигшдэг. Миний зэвүүцдэг хүмүүс санаатай ч бай, санамсаргүй ч бай гарцаагүй хаягдах болно. Товчхондоо, Би Өөрийн жигшдэг бүх хүмүүсийг Өөрөөсөө хол байлгахыг хүсдэг. Миний гэрт үлдсэн хорон муу хүмүүсийг Би өршөөхгүй гэдгийг хэлэх нь бүр илүүц юм. Хүний шийтгэлийн өдөр ойрхон байгаа учраас Би тэдгээр жигшүүрт сүнснүүдийг хөөж явуулах гэж яараагүй, учир нь Надад Өөрийн гэсэн төлөвлөгөө бий.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурхан хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирсан

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт хэсэг хүний төлөө байдаггүй, Бурханы зан чанарыг хүнд харуулахад чиглэдэг. Гэхдээ цаг давчуу, ажил шахуу гэх олон шалтгаанаар зан чанар нь Бурханыг хүнд таниулаагүй. Бурхан Өөрийн шинэ төлөвлөгөө, эцсийн ажилд ордог. Бурхан оршин байгаа тул Түүнийг харсан бүхэн цээжээ дэлдэж, цурхиран уйлна. Бурхан хүн төрөлхтний төгсгөлийг ертөнцөд авчирсан; Өөрийн зан чанарыг бүгдийн өмнө илчилдэг; ингэснээр Түүнийг мэддэг, мэддэггүй хүн бүхэн Бурхан газар дээр ирснийг нүд баясган хардаг. Энэ бол Бурханы төлөвлөгөө, хүнийг бүтээснээс хойших цор ганц “өчил” билээ.

Өөрт нь бүрэн анхаарч, хөдлөх бүрийг нь харахыг Бурхан та нараас хүсдэг. Учир нь Бурханы саваа хүнд дахин ойртож, Түүнийг эсэргүүцдэг бүх хүнд ойртож байна, бүх хүнд ойртож байна. Бурхан Өөрийн шинэ төлөвлөгөө, эцсийн ажилд ордог. Бурхан оршин байгаа тул Түүнийг харсан бүхэн цээжээ дэлдэж, цурхиран уйлна. Бурхан хүн төрөлхтний төгсгөлийг ертөнцөд авчирсан; Өөрийн зан чанарыг бүгдийн өмнө илчилдэг; ингэснээр Түүнийг мэддэг, мэддэггүй хүн бүхэн Бурхан газар дээр ирснийг нүд баясган хардаг. Энэ бол Бурханы төлөвлөгөө, хүнийг бүтээснээс хойших цор ганц “өчил” билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт хэсэг хүний төлөө байдаггүй, Бурханы зан чанарыг хүнд харуулахад чиглэдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент