Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 231
2020-09-11
Өнөөдрийн бүх айлдвар нь ирээдүйн хэрэг явдлуудыг зөгнөсөн гэж болно; эдгээр айлдвар нь Бурхан Өөрийн ажлын дараагийн алхамд зохицуулалт хийж байгаа хэрэг юм. Бурхан чуулганы хүмүүс дэх Өөрийн ажлыг бараг дуусгасан бөгөөд үүний дараа Тэр бүх хүний өмнө уур хилэнтэйгээр гарч ирнэ. Бурханы хэлдгээр “Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, ‘шүүлтийн ширээний’ өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө.” Та нар энэ үгээс ямар нэг зүйл харав уу? Энд Бурханы ажлын дараагийн хэсгийн хураангуй байна. Эхлээд Бурхан улс төрийн эрх мэдлийг барьдаг бүх манааны нохдыг чин үнэнээр итгүүлж, тэднийг дахин хэзээ ч байр суурийн төлөө тэмцэлдэж, дахиад хэзээ ч үгсэн хуйвалдаж, далд явуулга хийлгүй сайн дураараа түүхийн тавцангаас ухрахад хүргэнэ. Бурхан газар дээр янз бүрийн гай гамшиг бий болгосноор энэ ажил Бурханаар дамжин гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан огт гарч ирэхгүй. Энэ удаа агуу улаан лууны үндэстэн бузрын газар хэвээр байх учраас Бурхан гарч ирэхгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан илрэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан лууны үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсана, энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүн мэдэрч, хэн ч зугтаaж чадахгүй. Үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Ажлын яг энэ алхмаас л болж Бурхан “Одоо үе бол асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг” хэмээн хэлсэн юм. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өмнө нь юу хүлээж байгаа бол гэхээс өөрийг бодох чадваргүй болох ба гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь тэдэнд хэцүү байдаг. Тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс хүсдэг, ингэснээр тэд боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлж, улмаар Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон байх болно; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан лууны орныг сүйрүүлж, эцэст нь орчлон ертөнц даяар хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ. Тиймээс та нар энэхүү амар амгалан орчинд Бурханыг хайрлахаар оролдох ёстой. Хожим та нарт Бурханыг хайрлах ямар ч боломж байхгүй байх болно, учир нь махан биетэй байхдаа л хүмүүс Бурханыг хайрлах боломжтой байдаг; тэднийг өөр ертөнцөд амьдрах үед хэн ч Бурханыг хайрлах талаар ярихгүй. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хариуцлага биш гэж үү? Иймээс амьдралынхаа өдрүүдэд та нар Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи энэ талаар ер нь бодож байсан уу? Чи үхсэнийхээ дараа л Бурханыг хайрлах гээд хүлээж байна уу? Энэ нь хоосон яриа биш гэж үү? Өнөөдөр яагаад чи Бурханыг хайрлахаар зорьдоггүй юм бэ? Завгүй байх зуураа Бурханыг хайрлах нь Бурханыг гэсэн жинхэнэ хайр байж болох уу? Бурханы ажлын энэ алхам удахгүй төгсгөлдөө очно гэж хэлсний шалтгаан бол Сатаны өмнө Бурханд аль хэдийн гэрчлэл бий. Тиймээс ямар нэгэн зүйл хийх хэрэг хүнд байхгүй; амьд байгаа хугацаандаа Бурханыг хайрлахаар эрж хайхыг хүнээс хүсдэг төдий юм—энэ нь гол зүйл. Бурханы шаардлагууд өндөр биш учраас, түүнчлэн Түүний зүрх сэтгэлд тэсэхийн аргагүй түгшүүр байдаг учраас Тэр ажлын энэхүү алхам дуусахаас өмнө ажлын дараагийн алхмын хураангуйг илчилсэн ба энэ нь хэр их цаг үлдсэнийг тодорхой харуулдаг; хэрвээ Бурхан зүрх сэтгэлдээ түгшээгүй байсан бол эдгээр үгийг ийм эрт хэлэх байсан гэж үү? Цаг бачим учраас Бурхан ийм маягаар ажилладаг. Та нар яг л амиа нандигнадаг шигээ Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа, бүх хүч чадлаараа хайрлаж чадна гэж найдаж байна. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү? Өөр хаанаас та нар амьдралын утга учрыг олох юм бэ? Чи маш сохор байгаа бус уу? Чи Бурханыг хайрлахад бэлэн байна уу? Бурхан хүний хайрыг хүртэх үнэ цэнтэй юу? Хүмүүс хүний бахдал бишрэлийг хүртэх үнэ цэнтэй юу? Тэгвэл чи юу хийх ёстой вэ? Бурханыг зоригтойгоор, бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла—тэгээд Бурхан чамд юу хийхийг хар. Тэр чамайг хөнөөх эсэхийг хар. Дүгнэж хэлэхэд, Бурханыг хайрлах үүрэг даалгавар нь Бурханы төлөө аливааг хуулж, бичихээс илүү чухал. Чи хамгийн чухал зүйлийг нэгдүгээрт тавих ёстой, ингэснээр чиний амьдрал илүү утга учиртай, аз жаргалаар дүүрэн болох бөгөөд дараа нь чи Бурханы чамд зориулсан “ялыг” хүлээх ёстой. Чиний төлөвлөгөө Бурханыг хайрлах явдлыг багтаах болов уу гэж Би гайхаж байна. Хүн бүхний төлөвлөгөө нь Бурханы биелүүлэх зүйл болж, бодит байдал болоосой гэж Би хүсэж байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 42-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд