Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 106
Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө хүний төрөл тус бүр шийтгэгдэх үү, эсвэл шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байдаг эсэхээр нь тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй эсвэл дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн дутагдаж байдаг. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэгдэнэ; цаашлаад тэд хийсэн хорон муу зүйлийнхээ төлөө шийтгэгдэх болно. Бурханд хүн итгэдэг ба хүн Бурханд дуулгавартай байх нь зохистой. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс юм; түүнчлэн тэд Түүнийг дуулгавартай дагаж чаддаггүй. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулах ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэхгүй, махбодоор үзэгдэж буй Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол эдгээр үл тоомсорлогчид эргэлзээгүй устгагдах болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй агаад үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс ч бас ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрийн хүмүүс; тэдний мөн чанар бол Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх явдал бөгөөд тэдэнд Бурханыг дуулгавартай дагах бодол өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх болон чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, санамсаргүй үг яриа, үйлдлээр биш, харин мөн чанарын чинь дагуу тодорхойлогддог. Хүн болгоны мөн чанар өөрсдийнх нь устгагдах эсэхийг шийддэг; энэ нь, тэдний үйл хөдлөл, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг, эсвэл ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дунд, мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэж чадах боловч мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс бол устгагдах хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы ажил эсвэл үгийн аль нь ч хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; үүнд ямар ч санамсаргүй зүйл байхгүй бөгөөд мэдээж өчүүхэн төдий ч алдаа байхгүй. Хүн ажлыг гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл эсвэл утга санаа холилдох болно. Бурханы хийдэг ажил хамгийн тохиромжтой юм; Тэр ямар нэгэн бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын талаар ойлгож чадахгүй, мөн Миний ярьж буй үгэнд ч итгэдэггүй хүн одоо олон байгаа; итгэдэггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй бүхэн бол чөтгөрүүд!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ...
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүн төрөлхтний...
Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг өнөөдөр та нарын хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл...
Бурхан Абрахамд хүү өгөхөөр амлав (Эхлэл 17:15–17) Бурхан Абрахамд: “Чиний эхнэр Сараин тухайд гэвэл, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй,...