Өдөр тутмын Бурханы үг:Хүрэх газар ба төгсгөл | Эшлэл 581

2021-04-08

Хаанчлал хүмүүсийн дунд өргөжиж, хүмүүсийн дунд бүрэлдэж, хүмүүсийн дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа ардуудаас хэн чинь хүмүүсийн дундах нэг гишүүн биш вэ? Та нараас хэн чинь хүний нөхцөл байдлын гадна оршдог вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдах үед хүмүүс хариуд нь яах вэ? Хүний ертөнцийн байдлыг та нар нүдээрээ харсан; та нар энэ дэлхий ертөнцөд үүрд амьдрах найдлага өвөрлөдөггүй биз дээ? Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй. Өөрсдийгөө хаяж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг”-ээс

Ялагчдын дуу

Энэ дэлхий дээр хаанчлал өргөжиж байна Хаанчлал хүмүүсийн дунд бүрэлдэж, хүмүүсийн дунд тэлж байна Ямар ч хүч Бурханы хаанчлалыг устгаж чадахгүй Бурхан Өөрийн ард түмний дунд алхаж, тэдний дунд амьдардаг Тэд бүгд Бурханыг үнэхээр хайрлаж, Үнэхээр гайхалтай ивээгдсэн билээ!

Бурханд захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ Тэд Бурханы хаанчлалд амьдрах болно Бурханыг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ Тэдэнд Бурхан хаанчлалын эрх мэдлийг өгнө Түүнийг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ. Тэд Сатаны хүлээсээс ангижирна Өөрийгөө орхигсод Бурханы эзэмшилд орно, хаанчлалын эд баялгийг гарцаагүй өвлөх болно.

Та нар Бурханы ерөөлийг хүлээн авч, Түүний өгсөн амлалтыг эрэн хайсан уу? Та нарыг удирдах Түүний гэрлээр, та бүхэн гарцаагүй Харанхуйн хүчнээс чөлөөгдөн Харанхуй нөмөрсөн дэлхийд Та нарыг хөтлөх гэрлийг та бүхэн алдахгүй Та нар бүх бүтээлийн эзэн нь болж, Сатаны өмнө ялагч болно! Бурханы төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Тэр санаж, Түүний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Түүнд тахил өргөдөг хүмүүст Тэр таашаан эдлэх зүйл өгнө. Түүний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Тэр ерөөнө; тэд Түүний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Бурханы гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй.

Та нар Бурханы ерөөлийг хүлээн авч, Түүний өгсөн амлалтыг эрэн хайсан уу? Та нарыг удирдах Түүний гэрлээр, та бүхэн гарцаагүй Харанхуйн хүчнээс чөлөөгдөн Харанхуй нөмөрсөн дэлхийд Та нарыг хөтлөх гэрлийг та бүхэн алдахгүй Та нар бүх бүтээлийн эзэн нь болж, Сатаны өмнө ялагч болно!

Агуу улаан луу унаж, чи өндөрт зогсон Бурханы ялалтыг гэрчлэх болно Синимийн газарт та нар хүчтэй, бат зогсох болно Зовлонгийнхоо хариуд Бурханы ерөөлийг өвлөн авна Бурханы агуу алдрыг ертөнц чамаас харна

Та нар Бурханы ерөөлийг хүлээн авч, Түүний өгсөн амлалтыг эрэн хайсан уу? Та нарыг удирдах Түүний гэрлээр, та бүхэн гарцаагүй Харанхуйн хүчнээс чөлөөгдөн Харанхуй нөмөрсөн дэлхийд Та нарыг хөтлөх гэрлийг та бүхэн алдахгүй Та нар бүх бүтээлийн эзэн нь болж, Сатаны өмнө ялагч болно!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих