Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 534
Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Цаашид Бурханы үгийн тухай ярих нь чиний үг ярих зарчим юм. Ердийн үед та нар хамт байхдаа Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг нөлөөллийн гол агуулга болгон авч үзэж, өөрсдөө Бурханы үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар ярилцах ёстой. Чи зөвхөн Бурханы үгийг нөхөрлөх үед Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа бас шаардагддаг. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно. Хэрвээ чи амаа хамхиж, Түүний үгийн тухай ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй юм. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралаа Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч гэсэн зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Туулах ёстой үйл явц гэж байдаг. Дадлагаараа дамжуулан чи өөрийн бие дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг болон Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ойлгодог. Хэсэг хугацаа эрж хайсны дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллах шийдвэртэй байх л юм бол чи Ариун Сүнсний ажлыг олж авах болно.
Бурханы үгийг идэж уух зарчимд хоёр тал байдаг: Нэг нь мэдлэгтэй, нөгөө нь орохтой холбоотой. Чи аль үгийг мэдэж авах ёстой вэ? Үзэгдэлтэй холбоотой үгийг мэдэж авах ёстой (өөрөөр хэлбэл, Бурхан одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу биелүүлэхийг хүсдэг, бие махбодтой болох гэж юу болох гэх мэт; энэ бүхэн нь үзэгдэлтэй холбоотой). Хүний орох ёстой зам гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох ёстой Бурханы үгийг хэлдэг. Дээр буй зүйл бол Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одооноос эхлээд ийм маягаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ чи үзэгдэлтэй хамаатай үгсийг тодорхой ойлгочихвол цааш нь унших хэрэггүй. Гол чухал зүйл нь, зүрх сэтгэлээ хэрхэн Бурхан руу эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, махан биеийг хэрхэн хаях гэх мэт оролтын тухай үгийг илүү их идэж уух явдал юм. Эдгээр нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн. Хүн Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй бол жинхэнэ нөхөрлөл байх боломжгүй. Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэж, гол зүйл юу болохыг ухаармагц нөхөрлөл чөлөөтэй болох болно. Ямар ч асуудал тулгарлаа гэсэн чи тэдгээрийн талаар нөхөрлөж, бодит байдлыг ухаарах чадвартай байх болно. Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө Бодит байдлыг эзэмшихгүй бол чи гол зүйлийг ухаарач чадахгүй бөгөөд Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүйг чинь энэ нь харуулдаг. Зарим хүн Бурханы үгийг уншихдаа ядарч залхдаг, энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгнээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж боддог бол энэ нь хэвийн байдал юм. Жинхэнэ оролттой хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг туйлын бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл гэдгийг чи мэдрэх үед; Түүний үг хүнд үнэхээр тустай, ашигтай бөгөөд энэ нь хүний амийн хангалт гэдгийг чи мэдрэх үед—ийм мэдрэмжийг Ариун Сүнс чамд өгсөн бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн юм. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг баталдаг. Бурхан үргэлж ярьж байгааг хараад зарим хүн Түүний үгнээс залхаж, Түүний үгийг уншсан ч, үгүй ч ямар ч ялгаагүй гэж боддог. Тэр нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл дутмаг байдаг бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд анхаарлаа хандуулдаггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа л бол чиний байдал хэвийн бус гэдгийг энэ нь харуулдаг. Өмнө нь Бурхан чамаас нүүр буруулсан эсэх нь, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрдэг эсэхээр чинь тодорхойлогддог байсан. Одоо гол түлхүүр нь чи Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг өөрийн бодит байдлаа болгосон эсэх, чамд үнэнч зүрх сэтгэл байх эсэх, мөн чи Бурханы төлөө чадах бүхнээ хийж чадах эсэхийг чинь үздэг. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар шүүгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, мөн Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Чи яаж уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харах мэт гүйлгэн уншиж, бодит байдалд ямар ч анхаарал хандуулахгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж чадах уу? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнан хайрладаггүй бол чамд үнэн байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болно; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ. Ийм учраас чи завгүй ч бай, үгүй ч бай, орчин нөхцөл тааламжгүй ч бай, үгүй ч бай, шалгагдаж байгаа ч бай, үгүй ч бай цаг үргэлжид Бурханы үгийг идэж уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Түүний үгээс хэн ч салж чадахгүй, харин өдөрт гурван хоол иддэг шигээ Түүний үгийг идэх ёстой. Төгс болгуулж, Бурханаар авахуулах нь энгийн хэрэг байж болно гэж үү? Одоо ойлгодог ч бай, үгүй ч бай, мөн Бурханы ажлыг тодорхой харсан ч бай, үгүй ч бай чи Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой. Энэ бол идэвхтэй байдлаар орж байгаа хэрэг юм. Бурханы үгийг уншсаны дараа орж чадах зүйлсээ хэрэгжүүлэхээр яаравчилж, чадахгүй зүйлээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг их байж болох юм, гэхдээ хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгоно. Яагаад энэ вэ? Учир нь Бурхан хүнийг ганц, хоёр хоногийн дотор бүрэн төгс болгож чадахгүй. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг унших үедээ чи тэр дороо ойлгож чадахгүй. Тэр үед яаж уншсан ч бичвэрээс өөрцгүй харагдаж болох боловч заавал хэсэг хугацаа мэдэрж туулсны дараа л чи үүнийг ойлгох болно. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь өөрийн мэдэлгүйгээр чи ойлгож авах бөгөөд мэдээгүй байхад чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үед энэ нь үргэлж хүнд мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, Түүний үгэнд үргэлж өөр төрлийн хандлага баримталдаг, Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажил, мөн Түүний гэгээрэл ч харагдахгүй. Иймэрхүү хүмүүс бол Нангуо гуайн сургаалт үлгэртэй адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас
Бурханы үгээр амьдралаа дүүргэ
I
Энэ өдрөөс эхлэн ярихдаа та нар Бурханы үгийг ярь. Цуглахдаа та нар үнэн дотор нөхөрлөж, Бурханы үгийн тухай мэддэгээ ярьж, хэрэгжүүлдэг зүйлээ болон Сүнс хэрхэн ажилладгийг ярь. Зав чөлөөтэй үедээ Бурханы үгийг ярь, дэмий бүү чалч! Бүү чалч! Өө… Амьдралаа амьдралаа Бурханы үгээр дүүргэ, тэгвэл чи жинхэнэ итгэгч! Өө… Тэгвэл чи жинхэнэ итгэгч!
II
Та нарыг нөхөрлөх үед Ариун Сүнс гэгээрүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бүтээхэд хүн хамтрах ёстой. Хэрэв та нар үүнд орохгүй бол Бурхан ажлаа хийж чадахгүй. Хэрэв та нар ярихгүй бол Тэр та нарыг гэрэлтүүлж чадахгүй. Өө… Зав чөлөөтэй үедээ Бурханы үгийг ярь, дэмий бүү чалч! Бүү чалч! Өө… Амьдралаа амьдралаа Бурханы үгээр дүүргэ, тэгвэл чи жинхэнэ итгэгч! Өө… Тэгвэл чи жинхэнэ итгэгч!
III
Нөхөрлөл чинь гүехэн байсан ч зүгээр дээ, зүгээр. Гүехэн гэж байхгүй бол гүн ч гэж байхгүй, үйл явц явагдах л ёстой. Өө… Хэрэгжүүлэлтээр дамжуулан та нар Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг харж, Бурханы үгийг үр ашигтай ууж, идэх тухай мэдэж, Түүний үгийн бодит байдалд орно. Хамтрах хүсэлтэй байснаар л та нар Ариун Сүнсний ажлыг хүлээн авна! Зав чөлөөтэй үедээ Бурханы үгийг ярь, дэмий бүү чалч! Бүү чалч! Өө… Амьдралаа амьдралаа Бурханы үгээр дүүргэ, тэгвэл чи жинхэнэ итгэгч! Өө… Тэгвэл чи жинхэнэ итгэгч! Өө… Тэгвэл чи жинхэнэ итгэгч! Өө… Тэгвэл чи жинхэнэ итгэгч!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хэрвээ чи Бурханы сайшаалыг хүртэхийг хүсдэг бол эхлээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Бурхан руу бүрэн...
Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Чи гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг болон ажилд үндэслэн...
Петрийг дурдмагц, хүн бүр магтаалаар дүүрч, тэр Бурханыг гурвантаа үгүйсгэсэн, түүнчлэн Сатанд үйлчилж, Бурханыг туршсан, гэвч эцэстээ...
Одоогийн урсгалд, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн бүхэнд Бурханаар төгс болгуулах боломж бий. Хөгшин залуу байх нь хамаагүй, зүрх...