Өдөр тутмын Бурханы үг | “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм” | Эшлэл 404

Бурханы үг гармагц чи даруй хүлээн авч, идэх хэрэгтэй. Хэчнээн ихийг ойлгох нь хамаагүй, чиний тууштай баримтлах ёстой нэг үзэл бодол бол Түүний үгийг идэж, мэдэж, хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол чиний хийж чаддаг байх ёстой зүйл билээ. Биеийн хэмжээ чинь хэр том болж болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэхэд л анхаарлаа төвлөрүүл. Энэ бол хүний хамтран ажиллах ёстой зүйл билээ. Сүнслэг амьдрал чинь үндсэндээ Бурханы үгийг идэж уух болон тэдгээрийг хэрэгжүүлэх бодит байдалд орохоор хичээх явдал юм. Өөр ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чиний хэрэг биш. Чуулганы удирдагчид ахан дүүсийг удирдаж Бурханы үгийг идэж ууж чаддаг болгох хэрэгтэй. Энэ бол чуулганы удирдагч нэг бүрийн хариуцлага мөн. Тэд нар залуу ч бай, хөгшин ч бай бүгд Бурханы үгийг идэж уух явдлыг чухалд тооцож, Түүний үгийг зүрх сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрвээ энэ бодит байдалд орвол Хаанчлалын эрин үед орсон гэсэн утгатай. Одоо үед, Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй гэж ихэнх хүмүүст санагддаг бөгөөд хэдийд ч бай Түүний үг тэдэнд шинэхэн санагддаг. Энэ нь, тухайн хүн зөв замд орж эхэлж байна гэсэн үг юм. Бурхан ажлаа хийж, хүнийг хангахын тулд үг ашигладаг. Хүн бүхэн Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, Бурханы үгээр цангах үед хүмүүс Түүний үгийн ертөнцөд орох болно.

Бурхан асар ихийг ярьсан. Чи хэр ихийг нь мэддэг вэ? Чи хэр их рүү нь орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч ахан дүүсийг Бурханы үгийн бодит байдал руу замчлаагүй бол тэр үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байх болно! Идэж ууж байгаа чинь, эсвэл ойлгож чадах түвшин чинь хэчнээн гүн байх нь хамаагүй чи Түүний үгийг идэж ууж чадах ёстой; Түүний үгийг чухалд тооцож, үүнийг идэж уухын ач холбогдол болон хэрэгцээ шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьсан, гэхдээ чи Түүний үгийг идэж уухгүй, эсвэл эрж хайхгүй, үгийг нь хэрэгжүүлэхүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэж болохгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг мэдэрч туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэлж, эсвэл хэрэгжүүлж чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч, энэ нь “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдлыг эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь бүгд Бурханд итгэх итгэл биш бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаараагүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа сайн зан авиртай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгнээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний хүслийг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашны бүлэглэл, салбаруудыг үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг түгнэ: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг шингэсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы хүслийг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийх чадвартай хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үед орох нь Мянган жилийн хаанчлалын эрин үе юм, яг одоо энэ ажлыг гүйцэлдүүлж байна. Одооноос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлөх явдлыг дадлагажуул. Бурханы үгийг идэж ууж, мэдэрч туулахаар дамжуулан чи Бурханы үгийг харуулж чадна. Зөвхөн туршлагын үгээрээ дамжуулан чи бусдыг үнэмшүүлж чадна. Хэрвээ чамд Бурханы үг байхгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийг ярих чадвартай. Хэрвээ чи чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй ба чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн чухал ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүн бол үнэнээр цангадаг хүн бөгөөд зөвхөн тийм хүн л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлэх болно. Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдахаасаа өмнө та нарыг бүрэн төгс болгохоор Тэр эхлээд та нарын дунд үгээ хэлж, дуу хоолойгоороо айлдана. Үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болох ба тэрслүү зан чанар нь ч бас буурдаг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоо үед Бурханы хийх ажил болон Түүний ажлын эргэлтийн цэг нь бүгд Түүний үгэн дотор бий. Хэрвээ чи Түүний үгийг уншихгүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж уухаар дамжуулан, мөн ахан дүүстэйгээ нөхөрлөхөөр дамжуулан, өөрийн бодит туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх мэдлэг чинь иж бүрэн болох болно. Ийм маягаар л чи үүнийг бодит байдал дээр үнэхээр амьдран харуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурханы үгийн ач холбогдол

Бурханд итгэгчид зан сайтай байх ёстой. Бурханы үгтэй байх нь юунаас ч эрхэм. Юу ч тохиолдсон, Бурханы үгээс бүү холдоорой. Бурханыг мэдэж, хүслийг нь биелүүлэх нь Түүний үгээр хийгддэг. Ирээдүйд бүх урсгал, үндэстэн болон шашин үгээр дамжин байлдан дагуулагдана. Бурхан хүмүүстэй шууд ярьж, гартаа тэд Түүний үгийг барих болно. Үүгээр дамжин, хүмүүс төгс болж, Бурханы үг дотор, гаднагүй шингэнэ. Хүмүүс Бурханы үгийг ярьж, хэрэгжүүлнэ, тэгэнгээ Бурханы үгийг дотроо хадгална. Бурханы ашигладаг бүх хүнд Бурханы үгийн бодит байдал бий. Харин чамд байхгүй бол Ариун Сүнс чам дээр ажиллаагүйг, төгc төгөлдрийг олж аваагүйг чинь энэ илтгэнэ. Бурханы үгийн үнэ цэн, Бурханы үгийн үнэ цэн энэ билээ.

Бурханы үгэнд автсан хүмүүс бие сэтгэл хоёул төгөлдөрждөг билээ. Бурханыг гэрчилж, хүслийг нь биелүүлдэг хүмүүс Бурханы үгийг бодит байдал болгодог. Мянган жилийн хаанчлалын эрин үе гэгдэх Үгийн эрин үед орох нь одоо хийгдэж байгаа ажил билээ. Бурханы хэлснийг нөхөрлөж хэрэгжүүл. Түүний үгийг идэж, туулснаар л чи, Бурханы үгийг амьдран харуулж чадна. Бодит туршлагагүйгээр, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулахгүйгээр хэнийг ч үнэмшүүлж чадахгүй. Бурханы ашигладаг бүх хүнд Бурханы үгийн бодит байдал бий. Харин чамд байхгүй бол Ариун Сүнс чам дээр ажиллаагүйг, төгc төгөлдрийг олж аваагүйг чинь энэ илтгэнэ. Бурханы үгийн үнэ цэн, Бурханы үгийн үнэ цэн энэ билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент