Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 58
Миний нууц илчлэгдэж, нээлттэй харагдаж, нуугдмал байхаа болих нь бүхэлдээ Миний нигүүлсэл, өршөөлөөс болдог. Түүнээс гадна Миний үг...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнсэнд хүрч, тэгснээрээ Түүнийг сэтгэл хангалуун байлгаснаар, мөн зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгтэй холбогдож, улмаар Бурханы Сүнсээр сэтгэлээ хөдөлгүүлснээр Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг. Хэрвээ чи хэвийн сүнслэг амьдралд хүрч, Бурхантай хэвийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгөх ёстой. Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, зүрх сэтгэлээ бүхэлд нь Түүнд зориулсны дараа л чи аажмаар хэвийн сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байдаггүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үздэггүй бол хийдэг бүхэн нь Бурханыг хууран мэхлэх үйл, шашны хүмүүсийн ердийн үйл бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Бурхан ийм хүнээс юу ч олж авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы гэрт байгаа чимэглэл, илүүц агаад хэрэггүй зүйл адилаар Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чаддаг. Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүн дээр Ариун Сүнс ажиллах боломж байдаггүйгээс гадна төгс болгуулах үнэ цэн ч байдаггүй. Ийм хүн бол үнэндээ алхаж яваа үхдэл юм. Тийм хүмүүст Ариун Сүнсний ашиглаж болох юу ч байдаггүй, харин ч эсрэгээрээ тэднийг бүгдийг нь Сатан хувьдаа завшиж, гүн гүнзгий завхруулсан. Бурхан энэ хүмүүсийг таягдан хаяна. Одоогоор Ариун Сүнс хүмүүсийг ашиглахдаа аливааг хийхийн тулд хүсүүштэй талуудыг нь ашиглаад зогсохгүй, мөн хүсэмгүй хэсгүүдийг нь ч төгс болгож, өөрчилдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломжтой, эрхтэй байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг талд илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талд чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү мэрийх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Тиймээс чи зөв хүн болно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байгаа тохиолдолд Ариун Сүнснээс магтаал хүлээн авах болон Бурханд таалагдах эсэхийн чинь гол түлхүүр нь чи идэвхтэйгээр орж чадах уу, үгүй юү гэдэг юм. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, ашиглах үед энэ нь түүнийг хэзээ ч идэвхгүй болгодоггүй, харин үргэлж идэвхтэйгээр ахин дэвшихэд хүргэдэг. Энэ хүнд сул талууд байдаг хэдий ч тэдгээр сул талд үндэслэн амьдрахаас зайлсхийж чаддаг. Тэрээр өөрийн амийн өсөлтийг удаашруулахаас зайлсхийж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлсээр байж чадна. Энэ бол стандарт мөн. Хэрвээ чи үүнд хүрч чадах юм бол Ариун Сүнсний өмнө байх болсон гэдгийг чинь хангалттай нотолдог. Хэрвээ хүн үргэлж сөрөг байвал, мөн хэрвээ гэгээрэл хүлээн авч, өөрийгөө мэдэж авсны дараа ч сөрөг, идэвхгүй хэвээр үлдээд, өндийн босож, Бурхантай хамт үйлдэж чадахгүй бол ийм төрлийн хүн ердөө Бурханы нигүүлслийг хүлээн авдаг боловч Ариун Сүнс түүнтэй хамт байдаггүй. Хүн сөрөг байх үед энэ нь, түүний зүрх сэтгэл Бурхан руу эргээгүй, түүний сүнсийг Бурханы Сүнс хөдөлгөөгүй гэсэн үг юм. Үүнийг бүгд ойлгох ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал”-аас
Бурханд зүрх сэтгэлээ өгөх үедээ
I
Бурханыг хайрлаж, Түүнд итгэхийн тулд Бурханы Сүнстэй зүрх сэтгэлээрээ холбогдож, Бурханы сэтгэл ханамжийг авдаг. Бурханы үгтэй зүрх сэтгэлээрээ холбогдсоноор Бурханы Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөдөг. Бурханд итгэхдээ хүмүүс зүрх сэтгэлээ Түүнд өгдөггүй бол, Түүний ачааг үүрдэггүй бол, хийдэг бүхнээрээ Бурханыг хуурч, шашин шүтдэг. Энэ нь Бурханы магтаалыг хүлээн авч чадахгүй. Ийм төрлийн хүнд Ариун Сүнсний ажил байх боломжгүй, төгс болгуулах үнэ цэн бүр ч байхгүй. Бурханд бүх зүрх сэтгэлээ өгснөөр чи илүү гүн оролттой болж, илүү гүнзгий ойлголттой болж, сул тал болон дутагдлаа илүү сайн ойлгож, Бурханы хүслийг хангахаар тэмүүлж, сөрөг бус, идэвхтэйгээр орно. Зөв хүн болохыг чинь энэ нь харуулдаг.
II
Зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чадвал, Ариун Сүнс чамайг ашиглаж, гэрэлтүүлэлтийг чи хүлээн авна. Ариун Сүнс дутагдлыг чинь нөхнө. Бурханд зүрх сэтгэлээ өгснөөр Сүнснийхээ доторх сэтгэл хөдлөл бүрийг Бурханаас ирэх гэгээрэл бүрийг ухамсарлана. Ийнхүү чи Бурханаар төгс болгуулах замд орно. Бурханд бүх зүрх сэтгэлээ өгснөөр чи илүү гүн оролттой болж, илүү гүнзгий ойлголттой болж, сул тал болон дутагдлаа илүү сайн ойлгож, Бурханы хүслийг хангахаар тэмүүлж, сөрөг бус, идэвхтэйгээр орно. Зөв хүн болохыг чинь энэ нь харуулдаг.
III
Өөрийн зан чанарыг өөрчлөх нь Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, Бурханы хэлсэн бүх үгээс гэгээрэл авах явдал билээ. Бурханд бүх зүрх сэтгэлээ өгснөөр чи илүү гүн оролттой болж, илүү гүнзгий ойлголттой болж, сул тал болон дутагдлаа илүү сайн ойлгож, Бурханы хүслийг хангахаар тэмүүлж, сөрөг бус, идэвхтэйгээр орно. Зөв хүн болохыг чинь энэ нь харуулдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Миний нууц илчлэгдэж, нээлттэй харагдаж, нуугдмал байхаа болих нь бүхэлдээ Миний нигүүлсэл, өршөөлөөс болдог. Түүнээс гадна Миний үг...
Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах нь Бурханы үгэнд орох хамгийн чухал алхам юм. Одоо хүн бүр энэ хичээлд яаралтай орох хэрэгтэй....
Бурханы удирдлагын ажил дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний...
Эцсийн өдрүүдэд Өөрийн хийх учиртай ажлыг хийж, үгийн үйлчлэлээ гүйцэтгэхээр Бурхан махбод болсон. Тэрээр Өөрийн зүрх сэтгэлийн дагуух...