Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 67
2021-03-22
“Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн өгүүлбэр нь Бурханы бүх зүйл материаллаг бус бөгөөд хэдийгээр Бурхан чиний бүх материаллаг хэрэгцээг хангаж чадах боловч бүх материаллаг хэрэгцээ чинь хангагдангуут эдгээр зүйлээс авах сэтгэл ханамж нь чиний үнэний эрэл хайгуулыг орлож чадах уу? гэдгийг хүмүүст хэлж байна. Тэр нь мэдээж боломжгүй! Бидний нөхөрлөсөн Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүнийг эд материалын өндөр үнээр хэмжиж болохгүй, мөн үүний үнэ цэнийг мөнгөөр тооцоолж болохгүй, учир нь энэ бол материаллаг объект биш бөгөөд хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Хүн бүрийн хувьд эдгээр биет бус үнэний үнэ цэнэ нь чиний сайхан гэж боддог ямар ч материаллаг зүйлийн үнэ цэнээс илүү байх ёстой, тийм үү? Энэ мэдэгдэл нь та нарын тунгаах хэрэгтэй зүйл юм. Миний хэлсэн гол зүйл бол Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд үүнийг ямар ч материаллаг зүйл орлож чадахгүй гэдэг юм. Би чамд нэг жишээ хэлье: Өлссөн үед чамд хоол хэрэгтэй. Энэ хоол нь харьцангуй сайн эсвэл харьцангуй ховор хомс байж болох ч цадталаа идчих л юм бол өлсгөлөн байхын тааламжгүй мэдрэмж байхгүй болох болно—энэ нь алга болох болно. Чи тайван суух ба чиний бие амрах болно. Хүмүүсийн өлсгөлөнг хоолоор шийдэж болно, гэхдээ чи Бурханыг дагаж байх үедээ Түүний талаар юу ч ойлгоогүйгээ мэдэрвэл өөрийн зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хэрхэн шийдэх вэ? Үүнийг хоолоор шийдэж болох уу? Эсвэл чи Бурханыг дагаж байгаа ч Түүний хүслийг ойлгохгүй бол өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг дарахын тулд чи юу хэрэглэх вэ? Бурханаар дамжуулан аврагдах дадлага туршлагынхаа үйл явцад, өөрийн зан чанарыг өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгохгүй бол чамд маш эвгүй санагдахгүй гэж үү? Чи зүрх сэтгэлдээ хүчтэй өлсгөлөн, цангааг мэдрэхгүй гэж үү? Эдгээр мэдрэмжүүд нь зүрх сэтгэлдээ амар тайван байдлыг мэдрэхэд чинь саад болохгүй гэж үү? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг хэрхэн дарах вэ—үүнийг шийдэх арга зам бий юу? Зарим хүмүүс дэлгүүр хэсдэг, зарим нь нууцаа хуваалцах найзтай болдог, зарим нь ханатлаа унтдаг, бусад нь Бурханы үгийг илүү их уншдаг эсвэл тэд илүү шаргуу ажиллаж, өөрсдийн үүргийг биелүүлэхийн тулд илүү их хичээл чармайлт зарцуулдаг. Эдгээр зүйл нь тэдний бодит хүндрэл бэрхшээлийг шийдэж чадах уу? Та нар бүгд ийм төрлийн хэрэгжүүлэлтийг бүрэн ойлгож байгаа. Хүч чадалгүй мэт чамд санагдах үед, үнэний бодит байдал болон Түүний хүслийг мэдэх боломжийг чамд олгох Бурханы гэгээрлийг олж авах хүчтэй хүслийг мэдрэх үед чамд юу хамгийн их хэрэгтэй вэ? Чамд хэрэгтэй зүйл бол их хоол биш мөн хэдэн сайхан үг ч биш. Түүнээс ч илүүгээр, энэ нь махан биеийн түр зуурын тав тух болон ханамж биш—чамд хэрэгтэй зүйл бол чиний юу хийх ёстойг, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхойгоор хэлж өгөх бөгөөд үнэн юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Чи үүнийг ойлгосныхоо дараа, энэ нь хэдий өчүүхэн жаахан байсан ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайхан хоол идсэнээс илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Чиний зүрх сэтгэл хангалуун байх үед зүрх сэтгэл, бүхий л үнэн бие чинь жинхэнэ амар амгаланг олж авахгүй гэж үү? Энэ харьцуулалт болон шинжилгээгээр дамжуулан “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн энэ өгүүлбэрийг Би яагаад та нартай хуваалцахыг хүссэнийг ойлгож байна уу? Үүний утга учир нь Бурханаас ирсэн зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь, бусад ямар ч зүйлээс, өөрсдийн хамгийн их нандигнан хайрладаг гэж чиний итгэж байсан зүйл эсвэл хүнээс ч илүү агуу юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй, эсвэл тэд Түүний хүслийг ойлгож чадахгүй бол тэд амар амгаланг олж авч чадахгүй. Өөрсдийн хожмын дадлага туршлагадаа та нар, Би яагаад та нарт энэ эшлэлийг харуулахыг хүссэнийг ойлгох болно—энэ нь маш чухал. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Хүн төрөлхтний хувьд үнэн гэдэг бол тэдний амьдралд дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; энэ нь хамгийн агуу зүйл юм гэж чи мөн хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, үүнд хүрч чадахгүй боловч чиний төлөөх үүний ач холбогдлыг үл ойшоож болохгүй; энэ нь чиний зүрх сэтгэлд амар амгаланг авчирч чадах цорын ганц зүйл билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Бусад төрлийн видеонууд