Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 409
Бурханд итгэхдээ чи Бурхантай хэвийн харилцаатай байх асуудлыг ядаж шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэх итгэлийн чинь утга учир алдагддаг. Бурханы өмнө тайван байдаг зүрх сэтгэлтэй бол Бурхантай хэвийн харилцаа тогтоох бүрэн боломжтой. Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн суурин дээр үндэслэдэг. Бурханы үгийг идэж уу, дараа нь Бурханы шаардлагыг хэрэгжүүл, үзэл бодлоо зөв болго, Бурханыг эсэргүүцэх юм уу чуулганыг үймүүлэх ямар нэгэн зүйл хийхээс зайлсхий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгдөггүй юуг ч бүү хий, бусдад тус нэмэр болохгүй юуг ч бүү хэл, ичгэвтэр зүйл бүү хий. Хийж буй бүхэндээ шударга бөгөөд хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, зөв шударгаар үйлдэж чаддаг байх ёстой. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байх болно.
Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм. Жижиг зүйлс хүний санаа зорилго болон биеийн хэмжээг илчилж чадах тул Бурханаар төгс болгуулах замд орохын тулд хүн эхлээд санаа зорилго болон Бурхантай харилцах харилцаагаа засаж залруулах ёстой. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Түүгээр төгс болгуулж чадна; тэр үед л чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрч чадна. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханыг байлгаж, хувийн ашиг хонжоо хайлгүй, өөрсдийн хэтийн ирээдүйн талаар бодолгүй (махан биеийн тухайд), харин ч амь руу орох ачааг үүрч, үнэнийг эрэлхийлэхийн төлөө чадах бүхнээ хийж, Бурханы ажилд захирагдаж чаддаг бол—хэрвээ чи үүнийг хийж чадвал эрэлхийлдэг зорилго чинь зөв байж, Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болно. Бурхантай харилцах харилцаагаа зөв болгох нь сүнсний аянд орох эхний алхам гэж хэлж болно. Хэдийгээр хүний хувь заяа Бурханы гарт байдаг, Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд өөрөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулж, эсвэл авхуулж чадах эсэх нь Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгаа эсэхээс хамаардаг. Чамд сул дорой, эсвэл дуулгаваргүй тал байж магадгүй—гэхдээ үзэл бодол болон санаа зорилго чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаа чинь зөв, хэвийн байгаа цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангадаг. Хэрвээ чи Бурхантай зөв харилцаатай биш, махан биеийн төлөө, эсвэл гэр бүлийнхээ төлөө үйлддэг бол хэчнээн шаргуу ажилладаг чинь хамаагүй энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бол бусад бүх зүйлийн учир олдоно. Бурханд итгэх итгэлийн тухай үзэл бодол чинь зөв эсэх, чи хэнд итгэдэг, хэний төлөө итгэдэг, яагаад итгэдгийг л Бурхан харахаас өөр юуг ч хардаггүй. Хэрвээ эдгээр зүйлийг тодорхой харж, үзэл бодлын хэрэгжүүлэлт чинь зөв байж чадвал аминд чинь ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрвээ Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь буруу бол бусад бүх зүйл талаар болох ба хэчнээн их итгэдэг байсан ч чи юу ч хүлээж авахгүй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсны дараа л махан биеийг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, захирагдаж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө илүү их хүчин чармайлт гаргах үедээ чи Түүнээс магтаал хүртэнэ. Хийдэг зүйл чинь үнэ цэнтэй, ач холбогдолтой байх эсэх нь чиний санаа зорилго зөв эсэх, чиний үзэл бодол зөв зүйтэй эсэхээс хамаардаг. Өнөө үед олон хүний Бурханд итгэх итгэл нь толгойгоо гилжийлгэчхээд цаг руу харахтай адил болжээ—тэдний харах өнцөг гажсан байдаг бөгөөд нээлтээр тэдгээрийг засах ёстой. Хэрвээ энэ асуудал шийдэгдвэл бүх зүйл сайхан болно; шийдэгдэхгүй бол бүх зүйл юу ч биш болно. Зарим хүн Миний өмнө сайхан аашилдаг ч Миний ар хударгаар үргэлж эсэргүүцдэг. Эдгээр нь шударга бус, хуурмаг байдлын илрэл бөгөөд ийм хүн бол Сатаны зарц юм; тэд бол Бурханыг туршихаар ирдэг Сатаны нийтлэг биелэл юм. Хэрвээ чи Миний ажил болон Миний үгэнд захирагдаж чаддаг л бол зөв хүн мөн. Чи Бурханы үгийг идэж ууж чадаж байгаа цагт, хийдэг бүхэн чинь Бурханы өмнө үзүүлж болохуйц, хийдэг бүх зүйлдээ шударга чигч хандаж байгаа цагт, мөн ичгүүртэй эсвэл бусдын аминд хохирол учруулах зүйл хийхгүй байгаа цагт, гэрэлд амьдарч, Сатанд ашиглуулахыг зөвшөөрөхгүй байгаа цагт Бурхантай харилцах харилцаа чинь зөв зохистой байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?