Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 433

Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний ярьдаг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, ул үндэсгүй байдаг. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг хөтлөхийн төлөө байгаа. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор зорьж байгаа бол бодит байдлыг эрж хайж, бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажиж, бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, бусдын үг үнэн эсэхийг төдий чинээ их таньж чадна; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их туршлагажна, бодитой Бурханы үйл хэргийг төдий чинээ их мэддэг ба ялзарсан, сатанлаг зан чанараасаа салах нь тэдний хувьд төдий чинээ амархан болдог; хүмүүс хэдий чинээ их бодит байдалтай байна, Бурханыг төдий чинээ их мэдэж, махан биеийг төдий чинээ их жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханы шаардлагын стандартад төдий чинээ ойрхон дөхөж очдог. Бурханы олж авдаг хүмүүс бол бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг хүмүүс юм; Бурханы олж авдаг хүмүүс бодит байдалд туршлагажсанаар дамжуулан Бурханы бодит үйл хэргийг ойлгож авсан. Бурхантай бодитоор хамтран ажиллаж, бие махбодоо сахилгажуулах тусмаа чи Ариун Сүнсний ажлыг төдий чинээ олж авч, бодит байдлыг олж авч, мөн Бурханаар төдий чинээ их гэгээрүүлэгдэх болно—иймээс Бурханы бодит үйл хэргийн талаарх мэдлэг чинь төдий чинээ их болно. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдрах чадвартай бол одоогийн хэрэгжүүлэлтийн зам чамд илүү тодорхой болж, шашны үзэл болон өнгөрсөн үеийн хуучин зан үйлээс өөрийгөө илүү сайн салгаж чадна. Өнөөдөр бодит байдал бол анхаарлын төв: Хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, үнэний мэдлэг нь төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх ойлголт нь төдий чинээ их байдаг. Бодит байдал нь бүх бичиг үсэг, хоосон сургаалыг дийлж чаддаг, энэ нь бүх онол болон мэдлэгээс давж чаддаг ба хүмүүс хэдий чинээ бодит байдал дээр төвлөрнө, Бурханыг төдий чинээ чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний үгээр өлсөж, цангана. Хэрвээ чи үргэлж бодит байдал дээр төвлөрдөг бол амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан авир чинь Бурханы ажлыг даган аяндаа арилах болно. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ер бусын зүйлсийг эрж хайх талтай байдаг ба амархан мэхлэгдэх болно. Ариун Сүнс ийм хүмүүс дээр ажиллах аргагүй, тиймээс тэдэнд хий хоосон санагддаг, мөн амьдрал нь ямар ч утгагүй мэт санагддаг.

Чи үнэнийг хайхын төлөө бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор залбирч, зовохыг хүсэх тэр үед л Ариун Сүнс чам дээр ажиллах болно. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст бичиг үсэг, сургаал, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэнгүй хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзэлтэй байдаг. Иймэрхүү хүмүүс, Бурхан махан биеийг нь сүнслэг бие болгон өөрчилж, тэгснээр тэд гуравдагч тэнгэр лүү буцаж магад гэж л хүсэн эрмэлзэж байдаг. Энэ хүмүүс хэчнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлж байгаа бүх хүнд Бурханы талаар, эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэг байдаггүй; ийм хүмүүс Бурхантай хамтран ажиллах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд орж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор хүсэн эрмэлзэх ёстой. Хүсэн эрмэлзэх үед, Бурхантай бодитоор хамтран ажиллах үед Бурханы Сүнс гарцаагүй чамайг хөдөлгөж, чиний дотор ажиллах болно, энэ нь чамд илүү их гэгээрлийг авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, аминд чинь асар их туслах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих