Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 448
Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүний дотор төрөлхийн байдаг бүхний биелэл буюу хүний хувьд боломжтой байдаг зүйл юм. Тэр үед түүний үүрэг биелнэ. Хүний үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь, дэвшилттэй туршлага болон шүүлтийг мэдрэх үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх буюу саад болохгүй. Үйлчлэхээ больж, эсвэл үйлчлэл үзүүлэх үед гарч болох алдаа дутагдлаас айсандаа ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүн, үйлчлэлийн үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин үүний оронд дэмий юм хийж, хийсэн дүр үзүүлбэл тэрээр бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Ийм төрлийн хүнийг тааруухан хүн, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн зүйл гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү? Хэдий хүн өөрийгөө Бурхан гэж нэрлэсэн ч бурханлаг чанарыг илэрхийлж чадахгүй, Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, эсвэл Бурханыг төлөөлж чадахгүй бол тэр мэдээж Бурхан биш, учир нь түүнд Бурханы мөн чанар байхгүй ба Бурханы төрөлхөөсөө биелүүлдэг зүйл түүний дотор оршин байдаггүй. Хэрвээ хүн төрөлхөөсөө хүрч чадахуйц зүйлээ алдвал түүнийг цаашид хүн гэж үзэхгүй ба тэрээр бүтээгдсэн зүйлийн байр сууринд зогсох буюу Бурханы өмнө очиж, Түүнд үйлчлэх үнэ цэнэгүй. Цаашлаад, тэрээр Бурханы нигүүлслийг хүртэх, эсвэл Бурханаар хариуцуулж, хамгаалуулж, төгс болгуулах үнэ цэнэгүй. Бурханы итгэлийг алдсан олон хүн Бурханы нигүүлслийг үргэлжлүүлэн алдсаар байдаг. Тэд өөрсдийн буруу үйлийг тоодоггүйгээр үл барам Бурханы зам буруу гэсэн үзэл санааг ичгүүр сонжуургүйгээр түгээдэг. Тэдгээр тэрслүү хүмүүс тэр ч байтугай Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг; тийм тэрслүү чанартай тийм төрлийн хүмүүс хэрхэн Бурханы нигүүлслийг эдлэх эрхтэй байх юм бэ? Өөрсдийн үүргийг биелүүлээгүй хүмүүс Бурханы эсрэг маш тэрслүү байсаар ирсэн ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэх урьдчилсан шинж биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүн нь аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үүнд үхэх шийтгэл хүртэл хангалтгүй байдаг боловч хүн Бурхантай маргах зоригтой ба Түүнтэй өрсөлддөг. Тийм төрлийн хүнийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ хүн өөрийн үүргээ биелүүлээгүй бол, түүнд гэм буруутай мэт, өртэй мэт санагдах ёстой; тэр өөрийн сул дорой байдал ба нэмэргүй байдлыг, өөрийн тэрслүү, завхарсан байдлыг жигших ёстой, цаашлаад өөрийн амь болоод цусыг Бурханы төлөө золиослох ёстой. Зөвхөн тэр үед л, тэрээр Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд зөвхөн тийм төрлийн хүн л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирно. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Та нар Түүний өмнө өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлсэн бэ? Та нар хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган салгаж чадах уу? Та нар Надад хэр үнэнч вэ? Та нар Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгсөн бэ, бас Би та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүгдийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ үүнийг, өөрсдийн дотор байгаа өчүүхэн мөс чанараараа жишиж, шүүж үзсэн үү? Та нарын үг ба үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол нь та нарт Миний өгсөн бүхнийг хүртэхэд тохирох юм гэж үү? Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан бөгөөд Надад өөр сонголт огт байгаагүй, харин та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөдөг ба хоёрдмол сэтгэлтэй. Тэр нь та нарын цорын ганц үүрэг буюу та нарын үйл ажиллагаа юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэх юм бэ? Та нарын илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэдэхгүй гэж үү? Та нар өөрсдийн үүргийг биелүүлэхдээ бүтэлгүйтсэн боловч Бурханы өршөөл энэрэл, хязгааргүй нигүүлслийг олж авахаар эрж хайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнэгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайгаар золиослодог хүмүүст зориулагдсан. Та нар шиг тийм хүмүүс, тийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй юм. Зөвхөн зовлон зүдгүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л та нарын өдөр хоногийг дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол, хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төөрөг тавилан чинь шийтгэлийнх байх болно. Ямар ч нигүүлсэл, ерөөл болоод хаанчлал дахь гайхалтай амьдрал та нартай ямар ч хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх учиртай төгсгөл бөгөөд та нарын хийсэн зүйлийн үр дагавар юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?