Өдөр тутмын Бурханы үг | “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа” | Эшлэл 449

Тэдгээр ухаан муутай, биеэ тоосон хүмүүс өөрсдийн үүргийг биелүүлэхдээ байдаг чадлаараа хичээгээгүйгээр барахгүй, үүний оронд тэд өөрсдийн хүртэх эрхтэй зүйлийг хүсэж байгаа мэтээр нигүүлсэл гуйн гараа сунгасан. Тэгээд тэд өөрсдийн гуйсан зүйлийг олж авч чадаагүй бол бүр ч илүү итгэлгүй болдог. Тийм хүмүүсийг яаж эрүүл ухаантай гэж үзэж болох юм бэ? Та нар дорд хэв чанартай, эрүүл ухаангүй хүмүүс бөгөөд удирдлагын ажлын үеэр өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үүргийг огт биелүүлэх чадваргүй. Та нарын үнэ цэнэ аль хэдийн хурдан унасан. Та нарт тийм ач тус үзүүлсний хариуг Надад буцаан төлөх чадваргүй байх нь аль хэдийн туйлын тэрслүү үйлдэл бөгөөд та нарыг яллахад хангалттай, энэ нь та нарын хулчгар зан, чадваргүй байдал, олиггүй зан, үнэ цэнэгүй байдлыг харуулдаг. Та нар яаж гараа сунгах эрхтэй байж чадах юм бэ? Та нар Миний ажилд өчүүхэн төдий ч туслах чадваргүй, үнэнч сэтгэлээ зориулах чадваргүй, Миний төлөө гэрчлэлд зогсох чадваргүй байдаг. Эдгээр нь аль хэдийн та нарын буруу үйл ба алдаа дутагдал боловч оронд нь та нар Над руу дайран довтолж, Миний тухай худал хуурмагийг ярьж, Намайг зөвт биш гэж гомдоллодог. Энэ нь та нарын үнэнч зан уу? Энэ нь та нарын хайр уу? Та нар үүнээс илүү өөр ямар ажил хийж чадах вэ? Хийгдсэн бүх ажилд та нар хувь нэмрээ хэрхэн оруулсан бэ? Та нар хэр ихийг зарцуулсан бэ? Би та нарыг огт буруутгаагүй нь аль хэдийн агуу өршөөл уучлалын үйлдэл боловч та нар одоо ч Надад ичгүүргүйгээр шалтаг тоочиж, нууцаар Миний тухай гомдоллодог. Та нарт өчүүхэн төдий ч гэсэн хүний үнэр байна уу? Хэдийгээр хүний үүрэг нь хүний оюун санаа болон түүний үзлээр бохирддог ч гэсэн, чи үүргээ биелүүлж, үнэнч сэтгэлээ зориулах ёстой. Хүний ажил дахь ариун бус байдал нь түүний хэв чанарын асуудал боловч хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлэхгүй бол энэ нь түүний тэрслүү занг харуулдаг. Хүний үүрэг болоод тэр ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх ёстой зүйл; энэ нь түүний хүлээсэн үүрэг бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл байдал, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар сайн сайхныг эдэлдэг. Шүүлт, гэсгээлтийн дараа зан чанар нь өөрчлөгдөлгүй хэвээр үлдэх үед хараагдсан хүн шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, тэр төгс болгуулаагүй. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, ерөөгдөх үү, эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, хийж чаддаг зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдах вий гэсэндээ хийхээс татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлж чадах юм бол тэр өөрийн хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлж чадахгүй бол, энэ нь хүний тэрслүү занг харуулдаг. Зөвхөн үүргээ биелүүлэх үйл явцаар дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэ үйл явцаар дамжуулан тэр үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи хэдий чинээ өөрийн үүргийг биелүүлэх чадвартай байна, төдий чинээ үнэнийг хүлээн авах болно, ингэснээр чиний илэрхийлэл ч илүү бодитой болох болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зөвхөн дүр үзүүлж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс нь өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл нь ариун бус байгаад зогсохгүй, илэрхийлдэг зүйлс нь хорон муугаас өөр юу ч биш юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент