Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 530
Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглуулж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Одоогийн урсгалд, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүн бүхэнд Бурханаар төгс болгуулах боломж бий. Хөгшин залуу байх нь хамаагүй, зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж, Түүнийг хүндэлж байгаа цагт Бурханаар төгс болгуулж чадна. Бурхан хүмүүсийг өөр өөр чиг үүргийнх нь дагуу төгс болгодог. Тиймээс бүх хүчээ дайчилж, Бурханы ажилд захирагдаж байгаа цагт Тэр чамайг төгс болгож чадна. Одоогоор та нарын хэн нь ч төгс биш. Заримдаа та нар нэг төрлийн үүрэг гүйцэтгэж, харин зарим үед хоёрыг гүйцэтгэж чаддаг. Бурханы төлөө өөрийгөө зарлагадахад чадах бүхнээ хийж л байгаа цагт Тэр чамайг эцэст нь төгс болгоно.
Залуу хүмүүс амьдралын гүн ухаан арай багатай, мэргэн ухаан, мэдлэг ухаанаар дутмаг байдаг. Бурхан хүний мэргэн ухаан, мэдлэг ухааныг төгс болгохын тулд энд ирдэг ба Түүний үг хүмүүсийн дутагдлыг нөхдөг. Гэхдээ залуу хүмүүсийн зан чанар тогтворгүй байдаг бөгөөд Бурхан үүнийг өөрчлөх шаардлагатай. Залуу хүмүүс шашны үзэл, амьдралын гүн ухаан арай багатай байдаг. Тэд бүх зүйлийг энгийнээр сэтгэдэг бөгөөд бодож эргэцүүлдэг зүйл нь ярвигтай биш. Энэ бол тэдний хүн чанарын хараахан төлөвшөөгүй бөгөөд бас сайшаалтай тал боловч тэд мэдлэггүй, мэргэн ухаанаар дутмаг байдаг. Энэ бол Бурханы төгс болгох хэрэгтэй зүйл юм. Бурханаар төгс болгуулснаар та нар ялган таних чадварыг хөгжүүлэх боломжтой болдог. Олон сүнслэг зүйлийг тодорхой ойлгох чадвартай болж, аажмаар Бурхан ашиглахад тохиромжтой нэгэн болдог. Насаар ахмад ах эгч нарт ч бас өөрийн гэсэн гүйцэтгэх үүрэг байдаг бөгөөд Бурхан тэднийг орхиогүй. Ахмад ах, эгч нарт ч гэсэн хүсүүштэй болон хүсэмгүй талууд бий. Тэд илүү их амьдралын гүн ухаан, шашны үзэлтэй байдаг. Тэд үйлдэлдээ хатуу чанд олон ёс журмыг баримталж, аливаа дүрэм журмыг уян хатан бус механикаар хэрэгжүүлэх дуртай байдаг нь тэдний хүсэмгүй тал юм. Гэхдээ энэ ахмад ах эгч нар юу ч тохиолдсон тайван, тууштай хэвээр байдаг; зан чанар нь тогтвортой, догшин ширүүн ааш байдаггүй. Тэд аливааг хүлээн зөвшөөрөхдөө арай удаан байж болох ч энэ нь том дутагдал биш юм. Та нар захирагдаж чаддаг л бол, Бурханы одоогийн үгийг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Бурханы үгийг шинжилдэггүй л бол, зөвхөн захирагдаж, дагах талаар л санаа тавьдаг бөгөөд Бурханы үгийг хэзээ ч шүүмжилдэггүй, тэдгээрийн талаар өөр бусад муу бодол өвөрлөдөггүй л бол, Түүний үгийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг л бол—ийнхүү эдгээр нөхцөлийг хангаснаараа та нар төгс болгуулж чадна.
Насаар залуу эсвэл ахмад ах эгч нар байна уу хамаагүй, та нар гүйцэтгэх ёстой чиг үүргээ мэддэг. Залуу хүмүүс биеэ тоодоггүй; ахмад хүмүүс нь идэвхгүй биш бөгөөд ухарч буцдаггүй. Түүнчлэн тэд бие биеийнхээ давуу талаар сул талаа нөхөж, ямар ч өрөөсгөл хандлагагүйгээр нэг нэгэндээ үйлчилж чаддаг. Залуу болон ахмад ах эгч нарын хооронд нөхөрлөлийн гүүр баригдаж, Бурханы хайрын улмаас та нар бие биеэ илүү сайн ойлгож чаддаг. Залуу ах эгч нар нь ахмад ах эгч нараа үл тоомсорлодоггүй, харин ахмад ах эгч нар нь өөрсдийгөө зөвтгөдөггүй, энэ харилцаа эв эетэй харилцаа бус уу? Хэрвээ та нар бүгд ийм шийдэмгий бол Бурханы хүсэл танай үед гарцаагүй биелнэ.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн бүр үүргээ гүйцэтгэх тухай”-аас
Бурханыг хайрладаг хүмүүст төгс болгуулах боломж бий
Ⅰ
Бурхан хүнийг чиг үүргийнх нь дагуу төгс болгодог. Бурханы ажилд чи дуулгавартай захирагдаж, чадах бүхнээ хийж байгаа цагт Бурханаар чи төгс болгуулж чадна. Одоо та нарын хэн нь ч төгс биш. Ганц хоёр чиг үүрэг гүйцэтгэлээ ч хамаагүй бүх чадлаа дайчлан Бурханы төлөө зарлагад, эцэст нь Тэр чамайг төгс болгоно. Хөгшин залуу байх чинь хамаагүй, энэ урсгалд Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгон Бурханаар төгс болгуулах боломжтой. Сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж, Бурханыг хүндэлж байгаа цагт эцэст нь Бурхан чамайг төгс болгох билээ.
Ⅱ
Чуулганд чи хөгшин ч бай, залуу ч бай гүйцэтгэх учиртай чиг үүргээ мэднэ. Бага залуучууд биеэ тоодоггүй, ахмад настнууд ухарч, идэвхгүй байдаггүй. Өрөөсгөл хандлагагүй бие биедээ үйлчилж, өөрсдөө сайжрахын тулд бие биеэсээ сурдаг. Нөхөрлөлийн гүүр ингэж босдог. Нэгнээ ойлгоход Бурханы хайр тусалдаг. Чуулган дахь ах эгч нарын дунд залуучууд нь ахмадуудаа хэзээ ч дорд үздэггүй, ахмадууд нь хэзээ ч өөрийгөө зөвтгөдөггүй. Энэ эв найрамдалтай харилцаа бус уу? Хөгшин залуу байх чинь хамаагүй, энэ урсгалд Бурханыг үнэхээр хайрладаг хүн болгон Бурханаар төгс болгуулах боломжтой. Сэтгэлдээ Бурханд дуулгавартай байж, Бурханыг хүндэлж байгаа цагт эцэст нь Бурхан чамайг төгс болгох билээ. Та бүгд ийм шийдвэртэй бол Бурханы хүсэл биелэх нь лавтай. Тийм ээ, танай үеийнхэнд биелэх билээ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглуулж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан...
Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр...
Бурхан орчлон ертөнц болон дээд ертөнц даяар хамгийн агуу нь болохоор махбодын дүрийг ашиглан Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан...
Бага зэргийн хязгаарлалт, зовлон бэрхшээл туулах нь та нарын хувьд сайн хэрэг; хэрвээ та нарыг амар тайван байлгавал та нар сүйрнэ, тэгвэл...