Өдөр тутмын Бурханы үг | “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг” | Эшлэл 475

Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь тэр шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь жинхэнэ итгэлийн хариуд өөрийн бүх амьдралыг өгөх явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээл болох өөрийн үүргийг биелүүлж чадна. Энэ нь бүтэлгүйтсэн хүмүүсийн хүрч чадашгүй зүйл бөгөөд Христийг олж чадаагүй хүмүүсийн хувьд бүр ч илүү хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, Бүтээгчийн өмнө өөрийн үүргийг биелүүлэхийг хүсдэггүй учраас, үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, Тэнгэрийг үргэлж эсэргүүцдэг учраас үргэлж бүтэлгүйтэж, Сатаны заль мэхэнд үргэлж автаж, өөрийнхөө урхи торонд ордог. Хүн Христийг мэддэггүй учраас, үнэнийг ойлгож, мэдрэхдээ чадамгай биш учраас, Паулыг хэтэрхий их шүтэж, тэнгэрт хэтэрхий их шунадаг учраас, өөрт нь дуулгавартай байхыг Христээс үргэлж шаардаж, Бурханыг захирдаг учраас тэдгээр агуу хүмүүс болон ертөнцийн жамыг туулсан хүмүүс үхлээс зайлж бас л чадахгүй бөгөөд Бурханы гэсгээлт дунд насан эцэслэдэг. Тэр хүмүүсийн тухайд Миний хэлж чадах бүхэн бол тэд эмгэнэлт үхлээр үхдэг ба тэдний үр дагавар буюу тэдний үхэл нь үндэслэлгүй биш юм. Тэдний бүтэлгүйтэл нь Тэнгэрийн хуулинд бүр ч илүү их тэсвэрлэшгүй биш гэж үү? Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, өөрөөр хэлбэл, Бурханаас Өөрөөс нь ирдэг ба хүн хүршгүй билээ. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхээр Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг, энэ нь хэзээ ч Христтэй хамаагүй, харин хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт, эсвэл бүтэлгүйтлийг Бурханы толгой дээр овоолж, Бурханд Өөрт нь үүрүүлж болохгүй, учир нь энэ бол Бурханы Өөрийн асуудал биш, харин Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс Паул болон Петрийн эрэл хайгуул, хүрэх газрын талаар бага зэргийн мэдлэгтэй байдаг боловч хүмүүс Петр, Паул нарын үр дүнгээс илүү юуг ч мэддэггүй ба Петрийн амжилтын ар дахь нууцыг эсвэл Паулыг бүтэлгүйтэхэд хүргэсэн дутагдлыг нь мэддэггүй. Иймээс хэрвээ та нар тэдний эрэл хайгуулын мөн чанарыг бүрэн ойлгох чадваргүй байвал та нарын ихэнхийн эрэл хайгуул ч гэсэн бүтэлгүйтэх болно, та нарын цөөхөн хэд чинь хэдий амжилттай байсан ч Петртэй адил байж чадахгүй байх болно. Хэрвээ чиний эрэл хайгуулын зам зөв бол амжилтанд хүрэх найдвар чамд байна; хэрвээ үнэнийг эрж хайн чиний явж байгаа зам буруу бол чи үүрд амжилтанд хүрэх чадваргүй байх ба Паултай адил төгсгөлд хүрэх болно.

“Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент