Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 499

Ихэнх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн мөн чанар нь шашны үнэмшил байдаг: Тэд Бурханыг хайрлах чадваргүй, Бурханыг зүгээр л робот шиг дагадаг ба Бурханыг жинхэнээсээ хүсэн эрмэлзэж эсвэл биширдэггүй. Тэд Бурханыг зүгээр л чимээгүйхэн дагадаг. Олон хүмүүс Бурханд итгэдэг ч Түүнийг хайрладаг нь цөөхөн; тэд сүйрэл гамшгаас айдаг учраас л Бурханыг хүндэлдэг эсвэл Тэр өндөр дээд болоод хүчирхэг учраас л тэд Бурханыг биширдэг—гэхдээ тэдний хүндлэл, бишрэлд хайр, жинхэнэ хүсэл байдаггүй. Тэд өөрсдийн туршлагаас үнэний өчүүхэн хэсгийг эсвэл ямар нэг чухал бус нууцуудыг хайдаг. Ихэнх хүмүүс зүгээр л дагадаг, тэд зөвхөн ерөөл хүртэхийн тулд булингартай усанд загасчилдаг; тэд үнэнийг эрж хайдаггүй бас Бурханы ерөөлийг хүртэхийн тулд Бурханд үнэхээр дуулгавартай байдаггүй. Бүх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн амьдрал нь учир утгагүй юм, энэ нь үнэ цэнэгүй бөгөөд үүнд өөрсдийнх нь хувийн бодол, эрэлхийлэл багтаж байдаг; тэд Бурханыг хайрлахын тулд биш, харин ерөөгдөхийн тулд Бурханд итгэдэг. Олон хүмүүс хүссэнээрээ үйлдэж, хүссэн бүхнээ хийдэг бөгөөд Бурханы ашиг сонирхлыг болоод өөрсдийнх нь хийж байгаа зүйл Бурханы хүслийн дагуу байгаа эсэхийг хэзээ ч анхаарч үздэггүй. Ийм хүмүүс Бурханы хайранд байтугай жинхэнэ итгэлд ч хүрч чаддаггүй. Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх биш; харин үүнээс ч илүүтэйгээр хүнээр хайрлуулах билээ. Гэвч Бурханд итгэдэг хүмүүсийн ихэнх нь энэ “нууцыг” тайлах чадваргүй байдаг ба Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, бүр Түүнийг хайрлахаар оролддог ч үгүй. Бурханд хайр татам маш олон зүйл байгааг хүмүүс хэзээ ч олж мэдээгүй ба Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан бөгөөд Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг ч хүн хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал нь Түүний ажилд илэрхийлэгддэг: Түүний ажлыг туулсан үедээ л хүмүүс Бурханы хайр татам байдлыг ойлгож, зөвхөн бодит дадлага туршлагаараа л тэд Бурханы хайр татам байдлыг ойлгох бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий, гэвч Түүнтэй бодитойгоор хамт байхгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махан биед төрөөгүйсэн бол хүмүүс бодитоор Түүнтэй хамт байж чадахгүй байх байсан ба тэд мөн Түүний ажлыг мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайранд ихээхэн худал хуурмаг болон төсөөлөл холилдох байсан. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлах шиг бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь өөрсдийн нүдээр харсан болон өөрийн биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр өөрсдийнх нь төсөөлөл дээр үндэслэн бий болдог. Бурхан дэлхий дээр ирэх үед, хүмүүс Түүний бодит үйл хэргийг болон Түүний хайр татам байдлыг харж чадах бөгөөд тэд Түүний практик болон хэвийн зан чанарыг юу ч үлдээхгүй харна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, тэрхүү хайрын юу нь ч бодит биш ба хүмүүсийн үзэл, санаа дүүрэн шингэсэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; хэдийгээр өчүүхэн бага байлаа ч, энэ нь жинхэнэ хэвээр байх юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийг нь мэдэх бололцоо олгодог ба уг мэдлэгээр дамжуулан Бурхан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Иймээс Есүсийг гэсэн түүний үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүмүүстэй хамт амьдардаг бөгөөд Түүний хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна

Бурханы хайр татам байдлыг мэдэхийн тулд Түүний ажлыг туул

Бурханы мөн чанар зөвхөн хүнээр итгүүлэх биш, харин хүнээр хайрлуулах билээ. Гэвч Бурханд итгэдэг олон хүн үүнийг мэдээгүй. Бурханы хайрлам байдал ажлаар нь илэрдэг. Хүмүүс хайр татам байдлыг нь зөвхөн биечлэн туулж олж мэдэх боломжтой байдаг. Бурханы хайр татам байдлыг бодит туршлагаар мэдэрдэг. Үүнийг бодит байдал дээр хараагүй л бол хэн ч олж чадахгүй. Хүн Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, хайрлахыг ч хичээдэггүй. Бурхан хэчнээн хайр татмыг, мөн хүнийг хайрладгийг, хүн Бурханыг хайрлах ёстойг тэд хэзээ ч олж мэдээгүй. Бурханд хайр татам зүйл их. Түүнтэй харилцахгүй бол харагддаггүй. Бурханыг газарт ирэхэд хүн бодит үйлсийг нь, хайр татмыг нь, бодит, хэвийн зан чанарыг нь харж чадна. Тэнгэр дэх Бурханы тухай мэдлэгээс энэ бүхэн хавьгүй бодитой билээ. Бурханд хайр татам зүйл их. Бурханд хайр татам зүйл маш их.

Хүн тэнгэр дэх Бурханыг хэчнээн хайрладаг ч, бодит биш, хүний санаагаар дүүрэн байдаг. Газар дээрх Бурханыг гэх хайр нь бага хэдий ч бодитой байдаг. Бодит ажлаар хүнд Тэр Өөрийгөө мэдүүлж, энэ мэдлэгээр хайрыг авдаг. Хүмүүст хайрлуулахаар Бурхан дунд нь орж, Өөрийн бодит байдлыг тэдэнд мэдрүүлдэг. Петр Есүстэй хамт амьдраагүй бол Есүсийг хайрлаж чадахгүй. Иймд Есүсийг гэсэн үнэнч сэтгэл нь Есүстэй хамт байснаас үүссэн. Хүн Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, хайрлахыг ч хичээдэггүй. Бурхан хэчнээн хайр татмыг, мөн хүнийг хайрладгийг, хүн Бурханыг хайрлах ёстойг тэд хэзээ ч олж мэдээгүй. Бурханд хайр татам зүйл их. Түүнтэй харилцахгүй бол харагддаггүй. Бурханыг газарт ирэхэд хүн бодит үйлсийг нь, хайр татмыг нь, бодит, хэвийн зан чанарыг нь харж чадна. Тэнгэр дэх Бурханы тухай мэдлэгээс энэ бүхэн хавьгүй бодитой билээ. Бурханд хайр татам зүйл их. Бурханд хайр татам зүйл маш их.

Бурхан махбод болоогүй бол ажлыг нь туулж болохгүй байсан. Тэгвэл Бурханыг гэх хүний хайранд төсөөлөл, худал холилдох байв. Тэнгэр дэх Бурханыг гэх хайр газар дээрх Бурханыг гэх хайр шиг биш. Тэнгэр дэх Бурханы тухай мэдлэг харж болох бодит зүйл үү, хүний туулсан зүйлд суурилдаггүй, харин төсөөлөлд суурилдаг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих