Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 500
Хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан бодит байдлыг болон баримтыг ашигладаг; Бурханы үгс нь хүмүүсийг төгс болгох Түүний ажлын нэг хэсгийг биелүүлдэг ба энэ бол удирдамжийн ажил болон зам нээх ажил юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгнээс чи хэрэгжүүлэлтийн замыг олох ёстой бөгөөд үзэгдлийн тухай мэдлэгийг олох ёстой. Эдгээр зүйлийг ойлгосноор, хэрэгжүүлэх үедээ хүн зам, болон үзэгдэлтэй байх болно, мөн Бурханы үгээр дамжуулан гэгээрч чадах бөгөөд эдгээр зүйлс нь Бурханаас ирсэн гэдгийг ойлгож, ялган таних чадвартай болно. Үүнийг ойлгосныхоо дараа, тэд энэ бодит байдал руу даруйхан орох ёстой ба Бурханы сэтгэлд нийцэхийн тулд өөрсдийн бодит амьдралдаа Бурханы үгсийг ашиглах ёстой. Бурхан чамайг бүх зүйлд чиглүүлж, хэрэгжүүлэх замыг чамд нээж өгөх ба Бурхан бол маш хайр татам гэдгийг чамд мэдрүүлж, чамайг төгс болгохын тулд Бурханы ажлын алхам бүрийг харах боломжийг чамд олгоно. Хэрвээ чи Бурханы хайрыг харахыг хүсвэл, хэрвээ чи Бурханы хайрыг үнэхээр мэдэрмээр байвал бодит байдалд гүн орох ёстой, бодит амьдралд гүн орох ёстой ба Бурханы хийдэг бүхэн нь хайр, аврал юм гэдгийг харах ёстой, ингэснээр хүмүүс өөрсдөд нь байдаг, Бурханы сэтгэлийг хангалуун болгож чадахгүй зүйлсийг цэвэршүүлэхийн тулд бохир бузар бүхнийг ардаа орхиж болох юм. Хүмүүст туршлагажих боломжийг олгох орчинг бодит амьдралд нь бий болгох зуураа Бурхан хүмүүсийг үгээр хангадаг ба хэрвээ хүмүүс Бурханы үгнээс илүү их идэж, уувал тэдгээрийг бодитоор хэрэгжүүлэх үедээ тэд, Бурханы олон үгийг ашиглан өөрсдийн амьдрал дахь бүх бэрхшээлийг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, бодит байдалд гүн орохын тулд чамд Бурханы үг байх ёстой; хэрвээ чи Бурханы үгсийг идэж уухгүй, мөн чамд Бурханы ажил үгүй бол бодит амьдрал дээр чамд зам байхгүй байх болно. Хэрвээ чи Бурханы үгийг хэзээ ч идэж уухгүй бол, чамд ямар нэг зүйл тохиолдох үед чи сандарч будилах болно. Чи Бурханыг хайрлахыг л мэддэг бөгөөд аливааг ялгаварлах чадваргүй бол хэрэгжүүлэх ямар ч зам үгүй байна; чи төөрч, будилдаг ба бие махбодоо цэнгүүлснээр Бурханы сэтгэлийг хангалуун болгож байна гэж чи заримдаа итгэдэг—энэ бүхэн бол Бурханы үгсийг идэж уугаагүйн үр дүн юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ чамд Бурханы үгсийн тусламж үгүй бөгөөд зөвхөн бодит байдал дунд яахаа мэдэхгүй тэмтчин явж байгаа бол, чи үндсэндээ хэрэгжүүлэх замыг олох чадваргүй. Иймэрхүү хүмүүс Бурханд итгэнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг зүгээр л ойлгодоггүй, тэр ч бүү хэл Бурханыг хайрлана гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгодоггүй. Хэрвээ чи Бурханы гэгээрэл болон удирдамжийг ашиглан, үргэлж залбирч, судалж, эрж хайж, үүгээрээ дамжуулан юуг хэрэгжүүлэх учиртайгаа мэдэж, Ариун Сүнс ажиллах боломжуудыг олж, үнэхээр Бурхантай хамтран ажиллаж, төөрч будилахгүй бол бодит амьдрал дээр чамд зам байх бөгөөд Бурханы сэтгэлийг үнэхээр хангалуун болгох болно. Чи Бурханы сэтгэлийг хангалуун болгох үед чиний дотор Бурханы удирдамж байх бөгөөд чи онцгойлон Бурханаар ерөөгдөх болно, энэ нь чамд тааламжтай мэдрэмж төрүүлэх болно: Бурханы сэтгэлийг хангалуун болгосондоо чи нэн хүндтэй мэт санагдаж, чиний дотор нэн саруулхан санагдаж зүрх, сэтгэлдээ тодорхой, амар амгалан байх бөгөөд дотоод сэтгэл чинь тайвширч, зэмлэл буруушаалтаас чөлөөлөгдөж, ах, эгч нараа харах үед чамд таатай санагдах болно. Бурханы хайрыг эдлэх гэдэг нь энэ бөгөөд зөвхөн энэ нь л Бурханыг үнэхээр таашааж байна гэсэн үг. Хүмүүс Бурханы хайрыг эдлэх явдал нь мэдэрч туулснаар дамжуулан бий болдог юм: Бэрхшээлийг туулснаар, үнэнийг хэрэгжүүлэх явдлыг мэдэрч туулснаар тэд Бурханы ерөөлийг олж авдаг. Бурхан чамд хайртай ба Бурхан хүмүүсийн төлөө өндөр үнэ төлсөн, Тэр хэлээ цуцтал маш олон үг хэлсэн бөгөөд үргэлж хүмүүсийг авардаг гэж чи зөвхөн хэлэх юм бол эдгээр үгийг айлдаж байгаа чинь Бурханыг таашаахын зөвхөн нэг тал нь юм. Үүнээс илүү бодитой таашаал нь хүмүүс өөрсдийн бодит амьдралдаа үнэнийг хэрэгжүүлэх явдал бөгөөд үүний дараа тэд зүрх сэтгэлдээ амар амгалан, тодорхой байж, Бурхан бол үнэхээр хайр татам гэх маш их сэтгэл хөдлөлийг мэдрэх болно. Чиний төлсөн төлөөс маш үр дүнтэй гэдгийг чи мэдрэх болно. Өөрсдийн хичээл зүтгэлдээ асар их төлөөс төлснөөр чи дотроо нэн гэгээлэг болох болно: чи үнэхээр Бурханы хайрыг эдэлж байгаагаа мэдэрч, Бурхан хүмүүст авралын ажлаа хийчихсэнийг, Тэр хүмүүсийг цэвэршүүлдэг нь тэднийг ариусгахын төлөө байдаг гэдгийг, хүмүүс Түүнийг үнэхээр хайрладаг эсэхийг шалгахын тулд Бурхан тэднийг шалгадаг гэдгийг ойлгох болно. Хэрвээ чи ийм байдлаар үнэнийг үргэлж хэрэгжүүлбэл Бурханы олон ажлын тухай тодорхой мэдлэгийг аажмаар бий болгох ба тэр үед чиний өмнө байгаа Бурханы үг талст мэт тунгалаг болохыг үргэлж мэдрэх болно. Хэрвээ чи олон үнэнийг тодорхой ойлгож чадвал, бүх зүйлсийг хэрэгжүүлэхэд амархан болохыг болон энэ асуудлыг давж чадна, тэр уруу таталтыг давж чадна гэдгээ мэдрэх болно мөн юу ч чиний хувьд асуудал байхаа болихыг харах бөгөөд энэ нь чамайг маш сул чөлөөтэй болгох болно. Тэр мөчид ч Бурханы хайрыг эдэлж, Бурханы жинхэнэ хайр чам дээр ирэх болно. Бурхан үзэгдэлтэй, үнэнтэй, мэдлэгтэй болон Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг ерөөдөг. Хэрвээ хүмүүс Бурханы хайрыг харахыг хүсвэл, тэд үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой, тэд зовлонг тэсвэрлэж, Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд хайрладаг зүйлсээ хаяхад бэлэн байх ёстой бөгөөд нүдэндээ нулимстай байсан ч, тэд Бурханы сэтгэлийг хангалуун болгож чадах л ёстой. Ийм байдлаар, Бурхан гарцаагүй чамайг ерөөх болно, хэрвээ чи иймэрхүү бэрхшээлийг тэсвэрлэвэл, үүнийг Ариун Сүнсний ажил дагалдах болно. Бодит амьдралаар дамжуулан, Бурханы үгсийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Бурханы хайр татам байдлыг харж чаддаг ба Бурханы хайрыг амталсан цагтаа л тэд Бурханыг үнэхээр хайрлаж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?