Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 501
Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, үнэнийг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их эзэмшинэ; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөх болно. Хэрвээ чи үргэлж ингэж хэрэгжүүлбэл, өөрийн дотор орших Бурханы хайрыг аажмаар харах ба Петр Бурханыг мэдсэн шиг чи ч бас мэдэх болно: Петрийн хэлсэнчлэн, Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй мөн түүнчлэн хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан Түүнд бий. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох болон Өөрийн хайрыг хүмүүст хайрлах чадварынхаа улмаас Тэр хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй юм гэсэн. Мөн Түүний дотор хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснээс ч илүү их зүйлийн төлөө хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй биш гэж үү? Таны дотор хайр татам зүйл өшөө их бий, Та бодит амьдралд оршиж, үйлдэл хийдэг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөдөг, Та намайг сахилгажуулж, Та намайг зэмлэдэг—эдгээр зүйл чинь бүр ч илүүгээр хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, үүнийг бодит амьдралд эрж хайж, шинжлэх ёстой ба өөрийн махан биеэ хойш тавих хэрэгтэй. Чи шийдвэр гаргах ёстой. Чи залхууралгүйгээр эсвэл махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө амьдрахгүйгээр харин Бурханы төлөө амьдарснаар бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдвэртэй хүн байх хэрэгтэй. Заримдаа та нарт Бурханы сэтгэлийг хангалуун байлгаж чадахгүй үе таарна. Энэ нь чи Бурханы хүслийг ойлгоогүйд л байгаа юм; дараагийн удаа, энэ нь чамаас илүү их хичээл чармайлт шаардах хэдий ч, чи Бурханы сэтгэлийг хангалуун байлгах ёстой ба махан биеэ цэнгүүлэх ёсгүй. Ийм байдлаар мэдэрч туулбал чи Бурханыг мэдэж эхлэх болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийг, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй үнэхээр, бодитоор хамт байхын тулд Тэр бие махбодтой болсныг, Тэр хүмүүсийн дунд алхаж чадахыг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож чадахыг, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, Түүний цээрлүүлэлт болон Түүний ерөөлийг мэдрэх боломжийг тэдэнд олгодог гэдгийг чи харах болно. Хэрвээ чи үргэлж ийм байдлаар туршлагажвал, бодит амьдралд чи Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа больвол, тэр үед чи зэмлэл хүртэж, гэмших чадвартай байх болно. Бурхантай хэвийн харилцаатай байх үедээ чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэзээ нэг өдөр Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айх ба Бурханд хаягдсанаас үхэхийг илүүд үзэх болно. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц, Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдрэх болно, ингэснээр чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг үнэхээр эдлэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?