Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 511

Чи Бурханд итгэдэг бол Бурханыг дуулгавартай дагаж, үнэнийг хэрэгжүүлэн бүх үүргээ биелүүлэх ёстой. Үүнээс гадна чи туршлагажих хэрэгтэй зүйлсээ ойлгох ёстой. Чи зөвхөн харьцалт, сахилгажуулалт, шүүлтийг туулж, Бурханд дуртай байж чаддаг мөртөө Бурхан чамайг сахилгажуулж, чамтай харьцаж байгааг мэдэрч чадахгүй л байгаад байх юм бол энэ чинь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Магадгүй энэ удаагийн цэвэршүүлэлтэд чи дороо бат зогсож чадах ч энэ чинь бас л хангалтгүй; чи урагш алхсаар байх ёстой. Бурханыг хайрлах хичээл хэзээ ч дуусдаггүй бөгөөд эцэс төгсгөл гэж үгүй. Бурханд итгэх нь туйлын энгийн зүйл гэж хүмүүс үздэг боловч тэд бодитой туршлага олж авмагцаа Бурханд итгэх итгэл нь хүмүүсийн төсөөлдөг шиг хялбар зүйл биш гэдгийг ухамсарладаг. Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам Бурханыг хайрлах хайр нь нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, цэвэршүүлэлт бага хүртэх тусмаа Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байж, тарчлалыг илүү их туулах тусам, Бурханыг хайрлах хайр нь улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Туршлагадаа цэвэрших явцдаа ихээр зовж, ихээр харьцагдаж, сахилгажуулагддаг хүмүүс Бурханыг ихэд хайрлаж, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг харах болно. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалтыг туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чамд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусам Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол ямар их юм бэ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам Түүний мэргэн ухаанаас хүн ямар нэгэн зүйл ойлгож авч улам их чаддаг, Бурханы талаарх мэдлэг нь улам гүнзгийрдэг. Эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зургаан мянган жил төгсгөл болно. Тийм амархан төгсөж чадах болов уу? Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулмагц Түүний ажил дуусах уу? Ийм хялбар байж болно гэж үү? Хүмүүс үнэхээр ийм л хялбар хэмээн төсөөлдөг боловч Бурханы хийдэг зүйл тийм ч хялбар биш юм. Чи Бурханы ажлын аль ч хэсгийг дурдлаа гэсэн хүний хувьд бүгд ойлгохын аргагүй юм. Хэрэв чи үүнийг ухан ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдолгүй, үнэ цэнгүй байх байлаа. Бурханы хийсэн ажлыг ойлгохын аргагүй; чиний үзлээс тэс ондоо юм. Чиний үзэлтэй нийцэхгүй байх тусам Бурханы ажил ямар их утга учиртай болох нь илүү их харагддаг; чиний үзэлтэй таардаг байсан бол утга учиргүй байх байлаа. Өнөөдөр чи Бурханы ажил үнэхээр гайхалтай болохыг мэдэрдэг бөгөөд гайхалтай гэдгийг нь мэдрэх тусам Бурхан чамд улам ойлгохын аргагүй санагдаж, Бурханы үйл хэрэг ямар агуу болохыг чи хардаг. Хэрэв Тэр хүнийг байлдан дагуулахын тулд хэдхэн өнгөцхөн, хааш яаш ажил хийгээд л дараа нь юу ч хийгээгүй бол хүн Бурханы ажлын ач холбогдлыг олж харж чадахгүй байх байсан. Одоо чи бага зэргийн цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч энэ нь амийн өсөлтөд чинь асар их ашиг тустай; тиймээс ийм бэрхшээл зовлон туулах нь та нарт нэн чухал шаардлагатай билээ. Өнөөдөр чи багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч дараа нь чи Бурханы үйл хэргийг үнэхээр олж харж чаддаг болж, эцэст нь “Бурханы үйл хэрэг үнэхээр гайхалтай юм аа!” гэж хэлнэ. Энэ нь чиний зүрх сэтгэл дэх үгс байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд туулаад (үйлчлэл үзүүлэгчдийг шалгах шалгалт ба гэсгээлтийн цаг үе) зарим хүн эцэст нь “Бурханд итгэх үнэхээр хэцүү!” гэж хэлсэн. Тэд “үнэхээр хэцүү” гэдэг үгийг хэрэглэсэн нь Бурханы үйлдлүүдийг ойлгохын аргагүй, Бурханы ажил маш их ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн Түүний ажлыг эрхэмлэвэл туйлын зохилтой болохыг үнэндээ харуулж байна. Намайг тийм их ажил хийсний дараа чи өчүүхэн ч мэдлэг байхгүй байвал Миний ажил үнэ цэнтэй хэвээр байж чадах уу? Энэ нь чамайг “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлдлүүд үнэхээр гайхалтай, Бурхан үнэхээр мэргэн ухаантай! Бурхан их хайр татам юм!” гэж хэлэхэд хүргэнэ. Хэрэв туршлагажих үеийг туулсныхаа дараа чи ийм үг хэлж чадаж байвал Бурханы ажлыг олж авсныг чинь энэ нотолж байгаа юм. Нэг өдөр хилийн чанадад сайн мэдээ түгээж байхад чинь хэн нэгэн чамаас “Чиний Бурханд итгэх итгэл хэр байна?” гэж асуувал чи “Бурханы үйлдэл үнэхээр гайхамшигтай!” гэж хэлж чадна. Хүмүүс чиний үг бодит туршлагыг илэрхийлж буйг мэдрэх болно. Энэ л үнэхээр гэрчлэл хийж буй явдал юм. Бурханы ажил мэргэн ухаанаар дүүрэн, Түүний чамд хийсэн ажил чамайг бүрэн үнэмшүүлж, зүрх сэтгэлийг чинь байлдан дагуулсан гэж чи хэлнэ. Чи Түүнийг үргэлж хайрлах болно. Учир нь Тэр хүн төрөлхтний хайрыг хүртэх хангалттай гавьяатай! Хэрэв чи ийм зүйлсийг ярьж чадвал хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадна. Энэ бүгд нь гэрчлэл хийж буй хэрэг юм. Хэрэв чи цангинасан гэрчлэл хийж, нулимс унагатал нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадвал энэ нь Бурханд хайртай нэгэн мөн болохыг чинь харуулдаг. Учир нь чи Бурханд хайртайгаа гэрчилж чаддаг, чамаар дамжин Бурханы үйлдэл гэрчлэгдэж чаддаг билээ. Чиний гэрчлэлээр дамжуулан бусад хүн Бурханы ажлыг эрж хайн, туулах болсон бөгөөд ямар ч орчинд туулдаг байсан тэд бат зогсож чадна. Энэ бол гэрчлэл хийх цорын ганц жинхэнэ зам бөгөөд чамаас одоо яг үүнийг л шаарддаг. Бурханы ажил туйлын үнэ цэнтэй бөгөөд хүмүүс үүнийг нандигнах учиртай, Бурхан бол маш эрхэм нандин бөгөөд өгөөмөр болохыг чи олж харах ёстой; Тэр үг хэлж чаддаг төдийгүй бас хүмүүсийг шүүж, зүрх сэтгэлийг нь цэвэршүүлж, тэдэнд баяр баясгалан авчирч, тэднийг олж авч, байлдан дагуулж, төгс болгож чадна. Бурхан ихэд хайр татам гэдгийг чи өөрийн туршлагаас харна. Тэгэхээр чи одоо Бурханыг хэр их хайрладаг вэ? Эдгээр зүйлийг чи үнэхээр зүрх сэтгэлээсээ хэлж чадах уу? Чи энэ үгийг зүрх сэтгэлийнхээ гүнээс илэрхийлж чаддаг болох үедээ л гэрчлэл хийж чаддаг болно. Туршлага чинь энэ түвшинд хүрсэн цагт чи Бурханыг гэрчлэгч байх чадвартай болох бөгөөд шаардлага хангахуйц болсон байна. Чи туршлагаараа энэ түвшинд хүрэхгүй бол болоогүй л байна гэсэн үг. Цэвэршүүлэлтийн явцад хүмүүс сул дорой байдал гаргах нь жирийн үзэгдэл боловч цэвэршүүлэлтийн дараа чи “Бурхан ажлаа хийхдээ их мэргэн ухаантай юм!” гэж хэлж чадах учиртай. Эдгээр үгийн бодит ойлголтод чи үнэхээр хүрч чадсан бол энэ нь чиний нандигнадаг зүйлс болж, чиний туршлага үнэ цэнтэй болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих