Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 513
Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг тодорхой харж чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд Иовын адилаар Бурханы ажилд итгэх итгэл чамд байх ёстой бөгөөд Бурханыг үгүйсгэх ёсгүй. Хэдийгээр Иов өөрөө сул дорой, төрсөн өдрөө харааж байсан боловч хүний амьдрал дахь бүх зүйлийг Ехова хайрласан, тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн бол Ехова мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагадаа чи Бурханы үгээр дамжуулан ямар ч цэвэршүүлэлтийг туулсан байсан, товчхондоо, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл нь тэдний итгэл, Түүнийг гэх тэдний хайр билээ. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгох боломжгүй бөгөөд чи Бурханы үйлдлийг харж чадахгүй, бүхнийг чадах Түүний хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурхан чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Энэ бүхэнд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. “Итгэл” хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөд итгэл нь цэвэршүүлэлтийг дагаж ирдэг зүйл юм; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол л чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ.
Урьд нь хүмүүс амлалтаа өгөхөөр Бурханы өмнө бүгд ирж “Өөр хэн ч Бурханыг хайрладаггүй байсан ч гэсэн би Түүнийг хайрлах ёстой” гэж хэлдэг байсан. Гэвч одоо цэвэршүүлэлт чам дээр ирж, энэ нь чиний үзэлтэй нийцэхгүй болохоор чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн гэж үү? Иовын үйл хэргийн тухай чи олон удаа уншиж байсан байж тэр талаар мартлаа гэж үү? Жинхэнэ хайр итгэл дотроос л хэлбэрээ олдог. Чиний туулдаг цэвэршүүлэлтээр дамжин Бурханыг гэх бодит хайр чинь бий болдог бөгөөд чи итгэлээрээ дамжуулан бодитой туршлагадаа Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг ба мөн л итгэлээр дамжуулан махан биеэ хаяж, амийг эрж хайдаг; энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэрэв чи үүнийг хийдэг бол Бурханы үйлдлийг харж чаддаг болно, харин чамд итгэл дутагдаж байвал Бурханы үйлдлийг харж, Түүнийг ажлыг туулж чадахгүй. Бурханаар ашиглуулж, төгс болгуулахыг хүсдэг бол зовж зүдрэх хүсэл, итгэл, тэсвэр хатуужил, дуулгавартай байдал, Бурханы ажлыг туулах, Түүний хүслийг ухаж ойлгох, Түүний уй гашууд санаа тавих чадвар гээд бүгдийг чи эзэмших ёстой. Хүнийг төгс болгох хялбар биш бөгөөд туулсан цэвэршүүлэлт бүр чинь чамаас итгэл, хайр шаарддаг. Чи Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол замаар ердөө хурдлан урагшлах нь хангалтгүй, Бурханы төлөө ердөө өөрийгөө зарлагадах ч бас хангалтгүй. Бурханаар төгс болгуулдаг хүн болж чадахын тулд чи олон зүйлийг эзэмших ёстой. Зовлон зүдүүртэй тулгарах үедээ чи махан биеийн төлөөх зовнилоо хойш тавьж, Бурханы эсрэг гомдол гаргахгүй байж чаддаг байх ёстой. Бурхан Өөрийгөө чамаас нуух үед Түүнийг дагах итгэлтэй байж, урьдын хайраа бөхөөж, сарниулалгүйгээр хадгалж чаддаг байх ёстой. Бурхан юу ч хийсэн чи Түүний хэв загварт захирагдаж, Түүний эсрэг гомдол гаргахаасаа илүү махан биеэ хараахад бэлэн байх ёстой. Чи шалгалттай тулгарах үедээ хэдийгээр гашуун нулимс унагаж, хайртай эд зүйлээсээ хагацах дургүй байсан ч гэсэн Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой. Энэ л жинхэнэ хайр, итгэл билээ. Чиний жинхэнэ биеийн хэмжээ ямар ч байсан гэсэн бэрхшээл зовлонг эдлэх хүсэл болон жинхэнэ итгэлийн аль алиныг нь чи эхлээд эзэмших ёстой бөгөөд махан биеийг хаях хүсэл мөн чамд байх ёстой. Чи Бурханы хүслийг хангахын тулд хувийн бэрхшээл зовлонг тэсэж даван, хувийн ашиг сонирхолдоо хохирол амсахад бэлэн байх хэрэгтэй. Мөн чи зүрх сэтгэлд дэх харууслаа мэдэрч чаддаг байх ёстой: Урьд нь чи Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй байсан, одоо чи харуусаж чадна. Эдгээрийн аль нь ч чамд дутагдах ёсгүй—ийм зүйлсээр дамжуулан Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи эдгээр шалгуурыг хангаж чадахгүй бол төгс болгуулж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?