Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 518

Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан ажлаа Өөрийн биеэр хийж байгаа эрин үе бол Бурханыг мэдэх нэн сайн цаг үе юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгах нь Бурханы хүслийг ойлгосны үндсэн дээр хийдэг зүйл бөгөөд Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханы талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Бурханы талаарх энэхүү мэдлэг нь Бурханд итгэдэг нэгэнд байх ёстой үзэгдэл юм; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс билээ. Энэхүү мэдлэг байхгүй бол хүний Бурханд итгэх итгэл тодорхойгүй байдалд, хоосон онол дунд орших байсан. Ийм хүмүүс Бурханыг дагахыг шийдсэн ч гэсэн юу ч олж авахгүй. Энэхүү урсгалд юу ч олж аваагүй бүх хүн таягдуулах хүмүүс юм. Тэд бүгдээрээ сорон мөлжигчид мөн. Бурханы ажлын аль ч үе шатыг туулсан бай, чамайг агуу үзэгдэл дагалдах ёстой. Эс бөгөөс, шинэ ажлын алхам бүрийг хүлээн авах нь чиний хувьд хэцүү байх байсан. Учир нь Бурханы шинэ ажил хүний төсөөлөх чадвараас хэтэрсэн, хүний сэтгэхүйн хязгаараас давсан байдаг. Иймээс хариулах хоньчингүйгээр, үзэгдлийн тухай нөхөрлөх хоньчингүйгээр хүн энэ шинэ ажлыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурханы хүслийг ойлгож чадахгүй. Иймээс Бурханы талаарх түүний мэдлэг ямар ч ач холбогдолгүй байх болно. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл, Бурханы хүслийг ойлгох ёстой. Зөвхөн ингэж л Бурханы үгийг үнэн зөв, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Энэ бол үнэнийг эрж хайдаг хүн бүрд байх ёстой зүйл, бас Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүрийн туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэхийг хэлэхээр үл барам, Бурханы үг болон ажлыг мэдэхийг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож авч, Бурханы ажлаас Бурханы зан чанарыг, Бурхан юу болохыг мэдэж авдаг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах, Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Бурханд итгэхийн тулд л итгэдэг бол итгэлд чинь ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрвээ Бурханы ажлыг туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж итгэл нь улам бүр жинхэнэ болно. Ингэж Бурханд итгэх итгэлдээ амжилт олохдоо хүн Бурханыг бүрэн олж авсан байх болно. Ажлаа Өөрийн биеэр хийхийн тулд Бурхан хоёр дахь удаагаа махбод болох гэж асар их хүчин чармайлт гаргасны шалтгаан нь хүнд Өөрийгөө мэдүүлж, Өөрийгөө харуулахад оршиж байсан. Бурханыг мэдэх гэдэг нь Бурханы ажлын төгсгөлд хүрэх эцсийн үр дүн юм. Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы сүүлчийн шаардлага энэ билээ. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг. Хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдэж байж л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Түүнийг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх эсвэл юу олж авахаар эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдэж байж л хүн Бурханд жинхэнээсээ итгэж, мөн Бурханыг мэдэж байж л Түүнийг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх гэдэгт Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох, Тэр юу болохыг мэдэх багтдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг, дуулгавартай байх хүслийг хүнээс шаарддаг. Үүнгүйгээр хэн ч эцсээ хүртэл дуулгавартай дагаж чадахгүй. Бурханы ажил хүний үзлээс хэтэрхий хол. Бурханы зан чанар, Бурхан юу болохыг мэдэхэд хүнд хэтэрхий хэцүү бөгөөд Бурханы хэлдэг, хийдэг бүхэн хүнд хэтэрхий ойлгохын аргагүй байдаг. Хэрвээ хүн Бурханыг дагахыг хүсдэг ч Түүнд дуулгавартай байх хүсэлгүй бол тэр юу ч олж авахгүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл, хүнд ойлгомжгүй, хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хүндрэл учруулах маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсан болохоор Тэр ажлаа хэзээ ч зогсоогоогүй. Харин ч Тэр үргэлжлүүлэн ажиллаж, ярьж, асар олон тооны “дайчин” унаж байсан ч ажлаа хийсээр, Өөрийнх нь шинэ ажилд захирагдах хүсэлтэй бүлэг хүмүүсийг ээлж дараалан тасралтгүй сонгосоор байдаг. Унасан тэр “баатруудыг” Тэр өрөвддөггүй, харин ч Өөрийнх нь шинэ ажил, үгийг хүлээн авдаг хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ юуны төлөө Тэр ингэж алхам алхмаар ажилладаг вэ? Тэр яагаад үргэлж нэг хэсэг хүнийг таягдан хаяж, нөгөөг нь сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга барил хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго бол хүнд Өөрийгөө мэдүүлж, тэгснээрээ Өөрөөр нь авхуулах боломжийг хүнд олгох явдал юм. Түүний ажлын зарчим нь өнөөдөр Түүний хийдэг ажлыг эсэргүүцдэг мөртөө өнгөрсөн үед хийсэн ажилд нь захирагддаг хүмүүс дээр ажиллах бус, харин өнөөдөр Өөрийнх нь хийдэг ажилд захирагдах чадвартай хүмүүс дээр ажиллах явдал билээ. Түүний маш олон хүнийг таягдан хаясаар ирсний шалтгаан нь энэ юм.

Бурханыг мэдэж авах сургамжийг ганц хоёрхон өдрийн дотор авч чадахгүй: Хүн туршлагажиж, зовлон туулж, жинхэнээсээ захирагддаг болох ёстой. Юуны өмнө Бурханы ажил болон үгээс эхэл. Бурханы тухай мэдлэгт юу багтдаг, энэ мэдлэгт хэрхэн хүрэх болон туршлагаараа Бурханыг яаж харахыг чи ойлгох шаардлагатай. Бурханыг хараахан мэдэхгүй байхдаа хүн бүрийн хийх ёстой зүйл нь энэ юм. Бурханы ажил, үгийг хэн ч нэг дор ухаарч чадахгүй бөгөөд хэн ч Бурханы талаарх бүрэн дүүрэн мэдлэгт богинохон хугацаанд хүрч чадахгүй. Үүнд шаардлагатай туршлагажих арга барил байдаг агаад үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж, Бурханыг чин сэтгэлээсээ дагаж чадахгүй. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ их мэдэж авдаг. Бурханы ажил хүний үзэлтэй зөрчилдөх тусам, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ шинэчлэгдэж, гүнзгийрч байдаг. Хэрвээ Бурханы ажил үүрд нэгэн хэвийн, өөрчлөгдөхгүй хэвээр байдаг байсан бол Түүний талаарх хүний мэдлэг их биш байх байсан. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурхан юу хийсэн, Хаанчлалын эрин үед Тэр юу хийдэг гээд эдгээр үзэгдлийн талаар та нар тов тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих