Өдөр тутмын Бурханы үг | “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай” | Эшлэл 521

Петрийн туршлага оргилдоо хүрч, түүний бие нь бараг сүйрсэн байсан ч Есүс түүнд дотроос нь урам зориг өгсөн юм. Тэгээд Тэр нэг удаа түүнд үзэгдэв. Петр асар их зовлон үзээд, зүрх сэтгэл нь шархалсан байх үед Есүс түүнд ийнхүү зааварчилсан: “Чи газар дээр Надтай хамт байсан, Би чамтай хамт энд байсан. Хэдийгээр өмнө нь бид тэнгэрт хамт байсан ч, энэ нь эцсийн эцэст сүнсний ертөнцийнх юм. Одоо Би сүнсний ертөнцөд эргэн очсон, чи газар дээр байна. Учир нь Би газрынх биш, мөн хэдий чи ч бас газрынх биш боловч чи газар дээр өөрийн чиг үүргийг биелүүлэх ёстой. Чи зарц тул өөрийнхөө үүргийг чадлынхаа хэрээр хийх ёстой.” Бурханы талд буцаж очно гэдгээ сонсоод Петр тайтгарсан. Петр ийнхүү тэсэхийн аргагүй шаналж, бараг хэвтэрт байх үедээ: “Би маш завхарсан, би Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй” гэж хэлэх хүртлээ харуусан гэмшсэн. Есүс түүнд үзэгдэж: “Петр ээ, чи нэгэнтээ Миний өмнө гаргаж байсан шийдвэрээ мартчихсан юм гэж үү? Чи үнэхээр Миний хэлсэн бүхнийг мартчихсан юм уу? Чи Надад өгсөн шийдвэрээ мартчихсан юм уу?” гэжээ. Петр Есүс байхыг хараад, орноосоо өндийсөн ба Есүс түүнийг ингэж тайвшруулсан: “Би газрынх биш, би чамд аль хэдийн хэлсэн—үүнийг чи ойлгох ёстой, гэхдээ Миний чамд хэлсэн өөр зүйлийг чи мартчихсан уу? ‘Чи ч бас газрынх биш, энэ дэлхийнх биш.’ Яг одоо чиний хийх ёстой ажил байгаа, чи энэ мэт гашуудаж болохгүй, чи ингэж зовж болохгүй. Хэдийгээр хүн, Бурхан хоёр нэг ертөнцөд хамт оршиж чадахгүй ч, Надад Миний ажил, чамд чиний ажил байгаа, чиний ажил дууссан тэр өдөр бид нэг ертөнцөд хамтдаа байж, Би чамайг Өөртэйгөө үүрд хамт байлгах болно.” Эдгээр үгийг сонссоныхоо дараа Петр тайтгарч, санаа нь амарсан. Энэ зовлон нь түүний тэвчих ёстой, туулах ёстой зүйл гэдгийг тэр мэдсэн бөгөөд тэр цагаас хойш зоригжсон. Есүс ялангуяа гол чухал мөчүүдэд түүнд харагдаж, онцгой гэгээрэл болон удирдамжийг өгч, түүнд ихээхэн ажил хийж байсан юм. Петр юунд хамгийн их харамсаж байсан бэ? Петр “Та бол амьд Бурханы Хүү” гэж хэлснийхээ дараахан Есүс Петрээс өөр нэг асуулт асуусан (гэхдээ Библид энэ нь ийм маягаар бичигдээгүй байдаг) ба тэр асуулт нь: “Петр ээ! Чи Намайг хэзээ нэгэн цагт хайрлаж байсан уу?” гэдэг юм. Петр Түүний юу гэснийг ойлгоод: “Эзэн минь! Би нэгэнтээ тэнгэр дэх Эцгийг хайрлаж байсан боловч би Таныг хэзээ ч хайрлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Есүс тэгэхэд: “Хэрвээ хүмүүс тэнгэр дэх Эцгийг хайрладаггүй бол газар дээрх Хүүг хайрлаж яахин чадах билээ? Мөн хэрвээ хүмүүс Эцэг Бурханы илгээсэн Хүүг хайрладаггүй бол тэд яаж тэнгэр дэх Эцгийг хайрлаж чадах билээ? Хэрвээ хүмүүс газар дээрх Хүүг үнэхээр хайрладаг бол тэд тэнгэр дэх Эцгийг үнэхээр хайрладаг.” Петр эдгээр үгийг сонсох үедээ дутагдлаа ухаарсан. Тэр “Би тэнгэр дэх Эцгийг нэгэнтээ хайрласан боловч Таныг хэзээ ч хайрлаагүй” хэмээх үгэндээ нулимсаа гоожтол үргэлж харуусан гэмшдэг байв. Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараа тэр тэдгээр үгэндээ бүр ч их гэмшиж, гашуудсан. Өөрийн өмнөх ажил болон одоогийн биеийн хэмжээг эргэн санахаараа тэр Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй, мөн Бурханы стандартад нийцэж чадахгүй байгаадаа үргэлж харамсал болон өрийг мэдэрч, ихэвчлэн залбирлаараа Есүс рүү очиж байлаа. Эдгээр асуудал нь түүний хамгийн том ачаа болсон билээ. Тэрээр: “Нэг л өдөр би Танд өөрт байгаа бүхнээ болоод өөрийгөө бүхэлд нь зориулах болно, би Танд хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өгөх болно” гэсэн. Тэр: “Бурхан минь! Надад нэг л итгэл, нэг л хайр байгаа. Миний амь ямар ч үнэ цэнэгүй ба миний бие ямар ч үнэ цэнэгүй. Миний оюун ухаанд Танд итгэх итгэл байдаг бөгөөд зүрх сэтгэлд минь Таныг хайрлах хайр байдаг; Танд миний өгч чадах зүйл өөр юу ч биш, энэ хоёр л байна” гэжээ. Петр Есүсийн үгээр асар их зоригжсон, учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: “Би энэ дэлхийнх биш, бас чи гэсэн энэ дэлхийнх биш” гэсэн. Дараа нь Петрийг асар их өвдөх үед Есүс түүнд: “Петр ээ, чи мартаа юу? Би дэлхийнх биш, зөвхөн Өөрийнхөө ажлын улмаас л Би арай эрт явж одсон. Чи ч гэсэн бас энэ дэлхийнх биш, чи мартчихсан уу? Би чамд хоёр удаа хэлсэн, санахгүй байна уу?” хэмээн сануулсан юм. Петр Түүнийг сонсоод: “Би мартаагүй!” гэв. Есүс дараа нь ийнхүү хэлсэн: “Чи нэгэнтээ тэнгэрт Надтай хамт аз жаргалтай байж, хэсэг хугацааг Миний хажууд өнгөрүүлсэн. Чи Намайг санаж, Би чамайг санадаг. Хэдийгээр Миний нүдээр бол бүтээлүүд дурдахын ч хэрэггүй өчүүхэн боловч гэм зэмгүй агаад хайр татам нэгнийг Би яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Чи Миний амлалтыг мартчихаа юу? Чи газар дээрх Миний даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой; чи Миний даалгасан үүргийг биелүүлэх ёстой. Нэг л өдөр Би чамайг заавал хажуудаа байлгах болно.” Үүнийг сонссоны дараа Петр улам илүү зоригжиж, бүр ч илүү их урам зориг авсан, ингэснээр загалмай дээр байхдаа тэр: “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй! Та надаас үхэхийг гуйсан ч гэсэн би Таныг мөн л хангалттай хайрлаж чадахгүй! Та миний сүнсийг хааш нь ч илгээсэн, Өөрийнхөө амлалтыг биелүүлсэн ч бай эсвэл үгүй ч бай, дараа нь Та юу ч хийсэн бай, би Таныг хайрлаж, Танд итгэдэг.” Түүний баримталж байсан зүйл нь түүний итгэл, мөн жинхэнэ хайр байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент