Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 527

Хүний бүхий л амьдрал Сатаны эзэмшил дор өнгөрдөг, өөрийгөө Сатаны нөлөөнөөс чөлөөлж чадах хүн нэг ч үгүй билээ. Бүгд өчүүхэн төдий ч утга учир, эсвэл үнэ цэнэгүйгээр, бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэнэ байхгүй. Хүн, Сатаны эзэмшлээс өөрийгөө чөлөөлж чадах үнэнийг олж авах чадваргүй билээ. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч, өөрийгөө Сатаны эзэмшлийн хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид, маш цөөхөн хүн энэ нууцыг нээж олсон, маш цөөн хүн үүнийг хөндсөн. Иймээс, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны хууран мэхлэх нөлөөнөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй. Өнөөдөр, та нар Сатаны эзэмшил дор байсаар байгаа биш гэж үү? Дуулгаваргүй үйлдэлдээ та нар гэмшдэггүй, тэр ч байтугай бохир заваан, дуулгаваргүй гэдгээ мэдэрдэггүй. Бурханыг эсэргүүцсэнийхээ дараа ч гэсэн та нар сэтгэл амар байж, асар их амар амгаланг мэдэрдэг. Энэхүү амгалан байдал нь ялзармал байдлаас чинь болдоггүй гэж үү? Энэ санаа амар байдал дуулгаваргүй байдлаас чинь гардаггүй гэж үү? Хүн бүгд хүний тамд амьдардаг, Сатаны харанхуй нөлөөн дор амьдардаг; газар нутаг даяар сүнснүүд хүнтэй хамт амьдарч, хүний махан биеийг бага багаар иддэг. Газар дээр, чи үзэсгэлэнтэй диваажинд амьдардаггүй. Чиний байгаа газар бол диаволын ертөнц, хүний там, үхэгсдийн ертөнц юм. Хэрвээ хүн ариусгагдахгүй бол бүр бохир заваан; хэрвээ тэр Бурханаар хамгаалуулж, халамжлуулаагүй бол Сатаны хоригдол хэвээр үлдэх болно; хэрвээ тэр шүүгдэж гэсгээгдээгүй бол Сатаны харанхуй нөлөөний дарлалаас зугтах ямар ч аргагүй байх болно. Чиний харуулдаг завхарсан зан чанар болоод амьдран харуулдаг дуулгаваргүй зан авир, Сатаны эзэмшил дор амьдарсаар байгааг чинь батлахад хангалттай юм. Хэрвээ чиний оюун санаа болон бодол ариусгагдахгүй бол, мөн чиний зан чанар шүүгдэж, гэсгээгдэхгүй бол бүхий л оршихуй чинь Сатаны эзэмшилд байж, оюун санааг чинь Сатан захирч, бодлыг чинь Сатан жолоодож, бүх оршихуй чинь Сатаны гарт байдаг. Чи одоо Петрийн стандартаас хэчнээн их хол байгаагаа мэдэж байна уу? Чи хэв чанартай юу? Чи өнөөдрийн гэсгээлт, шүүлтийг хэр их мэддэг вэ? Петрийн мэдэж авсан зүйлийн хэр ихийг чи эзэмшдэг вэ? Хэрвээ өнөөдөр чи мэдэж чадахгүй бол ирээдүйд энэ мэдлэгийг олж авч чадах уу? Чам шиг залхуу, хулчгар хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийг ердөө ч мэдэх чадваргүй байдаг. Хэрвээ чи махан биеийн амар тайвныг, махан биеийн зугаа цэнгэлийг хөөвөл ариусгагдах ямар ч аргагүй болох ба эцэст нь чи Сатан руу эргэн очно, учир нь чиний амьдран харуулдаг зүйл бол Сатан, мөн махан бие билээ. Өнөөдрийн байдлаар олон хүн амийг эрэлхийлдэггүй ба тэд ариусгагдах тухай, эсвэл илүү гүн гүнзгий амийн туршлага руу орох тухай анхаардаггүй гэсэн үг юм. Тэгвэл тэд хэрхэн төгс болгуулах юм бэ? Амийг эрж хайдаггүй хүмүүст төгс болгуулах ямар ч боломж байхгүй ба Бурханы тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг зорьдоггүй хүмүүс Сатаны харанхуй нөлөөнөөс зугтаах чадваргүй байдаг. Бурханыг мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд орох талаар тэд хянуур ханддаггүй ба шашинд итгэгчдийн адилаар зүгээр л ёс заншил сахиж, шүтэн мөргөдөг. Энэ нь цагийн гарз биш гэж үү? Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ хүн, амийн асуудлуудын талаар ноцтой ханддаггүй, үнэн рүү орохыг эрэлхийлдэггүй, зан чанараа өөрчлөхийг ч зорьдоггүй бол, тэр ч байтугай Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайдаггүй бол төгс болгуулж чадахгүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсэж байвал Бурханы ажлын ач холбогдлыг ойлгох ёстой. Ялангуяа чи Түүний гэсгээлт, шүүлтийн ач холбогдлыг, мөн тэдгээр нь яагаад хүн дээр хэрэгждэгийг ойлгох ёстой. Чи хүлээн зөвшөөрч чадах уу? Ийм төрлийн гэсгээлтийн үеэр чи Петртэй адилхан туршлага, мэдлэгийг олж авч чадах уу? Хэрвээ чи Бурханы болон Ариун Сүнсний ажлын тухай мэдлэгийг эрэлхийлж, зан чанартаа өөрчлөлт хийхийг зоривол төгс болгуулах боломжтой болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих