Өдөр тутмын Бурханы үг: Библийн тухай нууцууд | Эшлэл 268
Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Эхлээд Бурханы бүтээсэн Адам, Ева хоёр ариун хүмүүс байсан, өөрөөр хэлбэл, Еден цэцэрлэгт байх үедээ тэд бохир заваанаар сэвтээгүй, ариун байсан. Тэд бас Еховад итгэлтэй байсан ба Еховагаас урвах талаар юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл тэд Сатаны эзэмшлийн саад тотгоргүй, Сатаны хоргүй байсан ба бүх хүн төрөлхтнөөс хамгийн ариун нь байлаа. Тэд ямар ч бохир заваан зүйлээр бохирдолгүй, махан биед эзэмдүүлэлгүй, Еховаг хүндлэн дээдэлж, Еден цэцэрлэгт амьдарч байжээ. Дараа нь Сатанд уруу татагдах үедээ тэд могойн хор болоод Еховагаас урвах хүсэлтэй болсон ба тэд Сатаны нөлөөн дор амьдарсан. Эхэн үедээ тэд ариун байсан бөгөөд Еховаг хүндэлдэг байсан; энэ л хүн юм. Сүүлд нь, Сатанд уруу татагдсаныхаа дараа тэд, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, тэд Сатаны нөлөөн дор амьдарсан. Тэднийг Сатан аажмаар завхруулж, тэд хүний анхдагч дүр төрхийг алдсан. Эхэн үедээ хүнд Еховагийн амьсгал байсан бөгөөд өчүүхэн төдий ч дуулгаваргүй байдал байгаагүй, мөн зүрх сэтгэлд нь өчүүхэн төдий ч хорон муу байгаагүй. Тэр үед, хүн үнэхээр хүн байсан. Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм: Түүний бодол ёрын муу, бохир заваанаар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун зүйлгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулж мэдэрсэн боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи одоо ч Сатаны эзэмшил дор амьдардаг ба одоо ч Бурханд захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн махан биеийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй байдаг. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахыг зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад сэтгэл хангалуун байдаг хүмүүс бол үнэнийг амьдран харуулж, илэрхийлж, ариун хүмүүсийн нэг болж чадахгүй хүмүүс юм—тэд бол аврагдаагүй хүмүүс юм. Учир нь, хэрвээ үнэнгүй бол хүн Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Миний хүсэж байгаа зүйл бол Петр шиг хүмүүс, төгс болгуулахаар зорьдог хүмүүс юм. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь, Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Та нар Бурханыг олж авах нь Бурханаар авхуулахын төлөө байдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгийг хэрэгжүүлэх үе нь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч гэсэн эдгээр үгийг олж авах ба өөрөөр хэлбэл, та нар хамгийн агуу авралыг олж авсан байх болно. Ариусгагдах үед та нар жинхэнэ хүн болох болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан хүний дүр төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй бөгөөд өөрөөр хэлбэл, чи Еховагийн амьсгалгүй хүн, иймээс чи бол ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх чадвартай ч, олж авсан зүйл чинь өчүүхэн аврал бөгөөд чи сүнстэй амьд хүн болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт амссан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, эсвэл өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба ариусгагдсан хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнэтэй бөгөөд зөвхөн тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс
Эрмэлзэж, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг
Ⅰ
Бурханы их ажлыг туулсан ч чи өөрчлөгдөж, цэвэрлэгдээгүй. Сатаны ноёрхол дор амьдарсаар, Бурханд үл захирагддаг. Чи байлдан дагуулагдсан ч төгс болгуулаагүй. Бурханы ажлын мэдлэг ба амийг чи эрэлхийлдэггүй, зугаа цэнгэл, тав тухыг л хайдаг. Тиймээс зан чанар чинь өөрчлөгдөөгүй. Бурханы бүтээсэн хүний төрхийг чи буцаан олж аваагүй. Чи бол сүнсгүй, амьд үхдэл. Төгс болгуулахаар эрэлхийлдэг Петр шиг хүмүүсийг Бурхан хүсдэг. Эрмэлздэг, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг. Аврагдахыг хүсдэг хүмүүст аврал өгдөг, та нар үүнийг олж аваад зогсохгүй, Бурхан та нарыг олж авдаг. Бурханыг олж авснаар Бурханаар авхуулна!
Ⅱ
Ариун байдалд хүрэхийг, хэзээ ч эрэлхийлдэггүй тэр хүмүүс, сүнсэн дэх явдлын мэдлэгийг хэзээ ч эрэлхийлдэггүй, үнэнийг хайдаггүй хүмүүс, сөрөг талд байлдан дагуулагдахдаа сэтгэл ханадаг, үнэнээр амьдарч, үнэнийг харуулж, ариун хүмүүс болж чадахгүй. Тэр хүмүүс бол аврагдаагүй хүмүүс юм. Төгс болгуулахаар эрэлхийлдэг Петр шиг хүмүүсийг Бурхан хүсдэг. Эрмэлздэг, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг. Аврагдахыг хүсдэг хүмүүст аврал өгдөг, та нар үүнийг олж аваад зогсохгүй, Бурхан та нарыг олж авдаг. Бурханыг олж авснаар Бурханаар авхуулна!
Ⅲ
Өнөөдөр, Бурхан та нарт энэ бүх үгийг ярилаа. Та нар сонссон тул эдгээр үгийг хэрэгжүүлэх ёстой. Эдгээр үгийг амьдран харуулахад Бурхан та нарыг олж авна. Тэр үед та нар эдгээр үгийг олж авсан байх болно, та нар дээд авралыг олж авсан байна. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болох болно. Төгс болгуулахаар эрэлхийлдэг Петр шиг хүмүүсийг Бурхан хүсдэг. Эрмэлздэг, эрж хайдаг хүмүүст өнөөдрийн үнэн өгөгддөг. Аврагдахыг хүсдэг хүмүүст аврал өгдөг, та нар үүнийг олж аваад зогсохгүй, Бурхан та нарыг олж авдаг. Бурханыг олж авснаар Бурханаар авхуулна!
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи...
Эдгээр үгийг одоо хэлчихсэн гэдгийг чи санах ёстой: Хожим нь чи илүү их гай зовлон, илүү их зовлон зүдүүр туулна! Төгс болгуулах нь энгийн,...
Ариун Сүнсний ашигладаг хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил ч...
Өдөр тутмын амьдралд чинь ямар нэгэн зүйл тохиолдох үед Ариун Сүнсний ажлаас гарсан уу, эсвэл Сатаны ажлаас гарсан уу гэдгийг нь чи хэрхэн...