Өдөр тутмын Бурханы үг | “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг” | Эшлэл 530

Өнөөдөр, зарим хүн Бурханаар ашиглуулахыг зорьдог боловч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглуулж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгний тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед чи бас л ашиглуулж чадаагүй байвал чи төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгуулах цагийн төгсгөл ирэх нь хүн Бурханаар таягдагдах уу, эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлно. Байлдан дагуулагдсан хүмүүс бол зүгээр л идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээ юм; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ зөвхөн эсрэг талаас товойлгон харуулсан юм. Хүн амьтай байж, зан чанар нь өөрчлөгдөж, дотор гаднагүй өөрчлөлтөд хүрсэн үедээ л бүрэн төгс болгуулсан байх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдах, эсвэл төгс болгуулахын алийг хүсэж байна вэ? Чи алинд нь хүрэхийг хүсэж байна вэ? Төгс болгуулах нөхцөлүүдийн хэдийг нь чи эзэмшсэн бэ? Алийг нь эзэмшээгүй вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ, мөн чи дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл чи ариун байдлыг эрэлхийлдэг хүн мөн үү, биш үү? Чи гэсгээлт, шүүлтээр дамжин хамгаалагдахыг эрэлхийлдэг хүн мөн үү? Чи ариусгагдахыг зорьдог, тэгвэл чи гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юу? Чи Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чам дээр Түүний хийдэг ихэнх ажил бол гэсгээлт, шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын тухай чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт чамайг ариусгасан уу? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Чамд ямар нэг үр дүнд хүрсэн үү? Чи өнөөдрийн маш их ажил—хараал, шүүлт ба илчлэлтээс залхаж байна уу—эсвэл тэдгээр нь чамд асар их ашиг тустай гэж чамд санагдаж байна уу? Чи Бурханд хайртай, гэвч юунаас болж чи Бурханыг хайрладаг вэ? Чи жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас л Бурханыг хайрладаг уу, эсвэл амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи Түүний гэсгээлт, шүүлтээр ариусгагдсаныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцөлүүдийг биелүүлсэн бэ? Тэр төгс болгуулсны дараа гол илрэл нь юу байсан бэ? Тэр Эзэн Есүсийг үгүйлэн санаж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадахгүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр зовлон шаналлыг хүлээн авч, өөрийнхөө бохир заваан, дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг бүр ч их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу, эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи Бурханы нигүүлслээс болж, мөн өнөөдөр Тэр чамд ялимгүй жаахан ерөөл өгснөөс болж Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр уу? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрч, зөвт зан чанарыг нь харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж, түүнчлэн бүрэн дүүрэн итгэж Түүнийг мэддэг болсон учраас уу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Чиний эрэлхийлдэг зүйл чинь гэсгээлт, шүүлтийн дараа байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа ариусгагдаж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг чи эрэлхийлдэг вэ? Чиний амьдрал утга учиртай юу, эсвэл ямар үнэ цэнэгүй, учир утгагүй юу? Чи махан биеийг хүсдэг үү, эсвэл үнэнийг хүсдэг үү? Чи шүүлтийг хүсэж байна уу, эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын маш ихийг туулж, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харсан болохоор чи хэрхэн эрж хайх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханыг хайрлахыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд үр нөлөө үзүүлсэн үү? Чамд Бурханы гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг байгаа юу, үгүй юу гэдэг нь, юуг амьдран харуулж байгаагаас чинь, Бурханыг ямар хэмжээнд хайрладгаас чинь хамаардаг! Ам чинь Бурханд хайртай гэж хэлдэг ч амьдран харуулдаг зүйл чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чи Бурханаас жаахан ч эмээдэггүй, тэр ч байтугай чамд мөс чанар байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэд Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч өөрийн үзлийг хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтод, чиний ярьдаг үгэнд, чиний амьдралд Бурханыг хайрлах ямар ч илрэл байхгүй ба Бурханыг хүндлэх зүрх сэтгэл байдаггүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртөө амьдран харуулдаггүй байж болох уу? Өнөөдөр, хүнээс жинхэнэ хүний амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл нь юу вэ? Петрийн залбирал нь зүгээр л түүний амнаас гарах үг байсан уу? Тэдгээр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарах үгс байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн залбирдаг байсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө вэ? Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр чи өөрийгөө хэрхэн хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт хүнд ямар ч ашиг тусгүй юу? Бүх шүүлт нь шийтгэл үү? Зөвхөн амар амгалан, баяр хөөр, зөвхөн материаллаг ерөөл, түр зуурын тав тух л хүний амьд ашиг тустай юм гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр ариусгагдаж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, ариусгагдахыг хүсвэл төгс болгуулахыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент