Өдөр тутмын Бурханы үг: Ажлын гурван үе шат | Эшлэл 13
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүн төрөлхтний...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Хүний амь зан чанарыг өөрчлөх эрэл хайгуулд хэрэгжүүлэлтийн зам энгийн байдаг. Хэрвээ бодит туршлагаараа чи Ариун Сүнсний одоогийн үгийг дагаж, Бурханы ажлыг туулж чаддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадна. Хэрвээ чи Ариун Сүнсний хэлсэн бүхнийг дагаж, эрж хайдаг бол Түүнд дуулгавартай нэгэн бөгөөд зан чанарт чинь өөрчлөлт гарна. Хүмүүсийн зан чанар Ариун Сүнсний одоогийн үгээр өөрчлөгддөг; хэрвээ чи өнгөрсөн үеийн хуучин туршлага, дүрэм журамтай үргэлж зууралддаг бол зан чанар чинь өөрчлөгдөж чадахгүй. Ариун Сүнсний өнөөдрийн үг бүх хүнээс хэвийн хүн чанарын амьдралд орохыг шаарддаг ч чи гадна талын зүйлд төвлөрсөн хэвээр байж, бодит байдлын талаар төөрөлдөж, нухацтай авч үздэггүй бол Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадаагүй нэгэн, Ариун Сүнсний удирдамжийн замд ороогүй нэгэн юм. Зан чанар чинь өөрчлөгдөж чадах эсэх нь Ариун Сүнсний одоогийн үгтэй хөл нийлүүлдэг эсэхээс чинь, чамд жинхэнэ мэдлэг байгаа эсэхээс хамаардаг. Энэ нь та нарын урьд нь ойлгож байсантай адилгүй. Урьд нь чиний ойлгосон зан чанарын өөрчлөлт бол, түргэн шүүдэг чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан бодлогогүй ярихаа болих явдал байсан; гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал. Яг одоо хамгийн чухал нь Ариун Сүнсний удирдамжийг дагах явдал: Бурханы хэлсэн бүхнийг дагаж, хэлсэн бүхэнд нь дуулгавартай бай. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг. Урьд нь зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрийгөө хаяж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан—энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы одоогийн үгэнд дуулгавартай байж, Түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар, хүмүүсийн өөрсдийнх нь үзлээр будагдсан байсан Бурханы талаарх урьдын ойлголтыг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнд дуулгавартай болж чадна—энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы…”-аас
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирсэн. Энэ бүх ажлыг хүнд илчилж, хүн төрөлхтний...
Эцсийн эцэст Бурханы ажил хүний ажлаас өөр, түүнчлэн Түүний илэрхийлэл яаж тэднийхтэй адилхан байж болох юм бэ? Бурханд Өөрийн гэсэн онцгой...
Бурхан махбод болох үед Түүний Сүнс хүн дээр бууж ирдэг; өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс бие махбодоор хувцасладаг. Тэрээр зарим тодорхой...
Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр сууриндаа...