Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 544

Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэхийн тулд хүн Бурханаар төгс болгуулах гэж юу гэсэн үг болохыг, төгс болгуулахын тулд ямар нөхцөлийг биелүүлсэн байх ёстойгоо эхлээд ойлгох ёстой. Эдгээрийг ойлгомогцоо хүн хэрэгжүүлэлтийн замыг хайх ёстой. Төгс болгуулахын тулд тодорхой шинж чанартай байх ёстой. Олон хүн төрөлхөөсөө хангалттай сайн чанартай байдаггүй бөгөөд тэр тохиолдолд чи төлөөс төлж, бодитоор шаргуу хөдөлмөрлөх ёстой. Чанар чинь муу байх тусам илүү бодитой хүчин чармайлт гаргах ёстой. Чи Бурханы үгийг ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлэх тусмаа төгс төгөлдрийн замд илүү хурдан хөл тавих болно. Залбирлаар дамжуулан чи залбирлын талбарт төгс болгуулж чадна; бас Бурханы үгийг идэж, ууж, тэдгээрийн мөн чанарыг ойлгож, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулснаар төгс болгуулж чадна. Бурханы үгийг өдөр тутам туулснаар өөрт чинь юу дутагдаж байгааг мэдэж авах ёстой; түүнчлэн, хөнөөлт дутагдал болон бусад сул талаа танин мэдэж, Бурханд залбирч, Бурханаас гуйх хэрэгтэй. Тэгснээр чи аажмаар төгс болгуулна. Төгс төгөлдөрт хүрэх зам бол: залбирах, Бурханы үгийг идэж, уух, Бурханы үгийн мөн чанарыг ухаарах; Бурханы үгийн туршлагад орох; өөртөө дутагдаж буй зүйлийг мэдэж авах; Бурханы ажилд захирагдах; Бурханы ачааг анхаарч, Бурханыг гэх хайраараа дамжуулан махан биеийг хаях; ах, эгч нартайгаа байнгын нөхөрлөх явдал, энэ нь туршлагыг чинь баяжуулж чадна. Нийтийн амьдрал ч бай, хувийн амьдрал ч бай хамаагүй, том эсвэл жижиг цугларалт ч бай хамаагүй, энэ бүхэн нь чамд туршлага хуримтлуулж, сургалт хүлээж авах боломж олгож, ингэснээр Бурханы өмнө зүрх сэтгэл чинь тайван байж, Бурхан руу эргэн ирж чадна. Энэ бүхэн нь төгс болгуулах үйл явцын нэг хэсэг юм. Өмнө дурдсанчлан, Бурханы үгийг туулах гэдэг нь үнэхээр Бурханы үгийг амталж, амьдран харуулж чаддаг байна гэсэн үг бөгөөд ингэснээр чи Бурханд итгэх илүү их итгэл, хайрыг олж авна. Ийм маягаар чи завхарсан, сатанлаг зан чанараа аажмаар хаяж; зохисгүй сэдлээс өөрийгөө чөлөөлж; хэвийн хүний төрхийг амьдран харуулна. Чиний дотор Бурханыг гэх хайр хэдий чинээ их байна, өөрөөр хэлбэл, чи Бурханаар хэдий чинээ төгс болгуулна, Сатаны завхралд төдий чинээ бага автана. Чи бодит туршлагаараа дамжуулан, төгс болгуулах замд аажмаар хөл тавина. Тиймээс, хэрвээ чи төгс болгуулахыг хүсдэг бол Бурханы хүслийг анхаарч, Бурханы үгийг туулах нь нэн чухал юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

Чи ачаа үүрэх тусмаа Бурханаар илүү амархан төгс болгуулна

Бурханы хүслийг анхаарах тусам ачаа чинь төдий чинээ нэмэгдэнэ. Их ачаатай байх тусам туршлага чинь улам баялаг болно. Бурханы хүслийг анхаарсан үед Бурхан чамд ачааг өгнө. Чамд даалгасан зүйлийнхээ талаар Тэр чамайг гэгээрүүлнэ. Бурхан ачааг өгсний дараа чи үүнд хамаарах үнэнийг анхаарна. Бурханы үгийг идэж, уухдаа чи үүнд хамаарах үнэнийг анхаарна. Хэрэв чиний ачаа ах эгч нарын амьтай холбоотой бол энэ нь Бурханы даалгадаг ачаа байна. Чи өдөр бүр энэ ачааг үүрэн залбирна. Бурханы үгийг идэж, ууж, Түүний ачааг хүлээн авч, залбирлыг хэрэгжүүлэн, чамд даалгасан зүйлийг хүлээн авах нь өмнөө замтай байхын төлөө билээ. Бурханыг гэсэн ачаа чинь их байх тусам илүү амархан төгс болдог.

Бурханы хийдэг зүйл чамд даалгагдвал Бурханы хүсдэг зүйлийг чи хийхийг хүсвэл Бурханы ачаа чиний ачаа болно. Энэ нь Бурханы ачааг үүрэх явдал. Чи ачаа үүрэх зуураа Бурханы үгийг идэж уувал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч өөрийн замыг олж, Бурханы хүслийг анхаарна. Чамд их ачаа үүрүүлж илүү агуу зүйлсийг даалгахыг чи Бурханаас залбирч гуйх ёстой, хэрэгжүүлэлтийн зам чинь агуу болно. Бурханы үгийг идсэнээр чи илүү ихийг авч, Түүний үгийн мөн чанарыг ухаарч, Ариун Сүнсээр хөдөлгөгдөж буйгаа чи илүү их хүлээн авч чадна. Бурханы үгийг идэж, ууж, Түүний ачааг хүлээн авч, залбирлыг хэрэгжүүлэн, чамд даалгасан зүйлийг авах нь өмнөө замтай байхын төлөө билээ. Бурханыг гэсэн ачаа чинь их байх тусам илүү амархан төгс болдог.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих