Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 201
Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба чи хараагдсан ч бай, эсвэл шийтгүүлсэн ч бай хамаагүй, Миний ажилд туслан, өнөөдрийн...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Сатанд хорлогдож, дэвслүүлэн, үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас хүнд ялзарсан зан чанар үүсдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг ойлгодоггүй. Тиймээс Бурханы талаарх мэдлэг, үнэний талаарх мэдлэгийг нь өөрчлөх үзэл санаа, мэдлэг ухаан, эрүүл ухааны өөрчлөлтөөс нь хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой. Хамгийн гүн завхарсан газар нутагт төрсөн хүмүүс Бурхан юу болохыг, Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдий чинээ их завхарсан байна, Бурханы оршин тогтнолыг төдий чинээ мэддэггүй, эрүүл ухаан, мэдлэг ухаанаар төдий чинээ дульхан байдаг. Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба чи хараагдсан ч бай, эсвэл шийтгүүлсэн ч бай хамаагүй, Миний ажилд туслан, өнөөдрийн...
Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор...
Хаанчлалын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн хэдий боловч хаанчлалын ёслолын буудлага хараахан албан ёсоор дуугараагүй; одоо энэ нь...
Хожим ерөөгдөх, хараагдах эсэхийг чинь та нарын өнөөдрийн хийх үйлдэл, зан авирт үндэслэн шийднэ. Хэрвээ та нар Бурханаар төгс болгуулъя...