Өдөр тутмын Бурханы үг | “Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд: 10-р бүлэг” | Эшлэл 365

Газар дээр бүх төрлийн муу ёрын сүнс амрах газар хайн эцэс төгсгөлгүй тэнүүчилж, ховдоглон залгих гээд хүний цогцсыг тасралтгүй эрж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү замбараагүй авирла! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын заль мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд өнгөрсөнтэйгээ адилаар Миний нүүрэн дээр нэгийг хийж, Миний араар нөгөөг хийдэг шигээ авирлах ёсгүй—тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдахын аргагүй болно. Би үүн шиг үг дэндүү олныг айлдсан нь лав, тийм биз дээ? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би түүнд дахин дахин сануулсан юм. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн бол та нарын хувь тавиланг хамгаалахын төлөө билээ! Сатанд хэрэгтэй зүйл гэвэл, яг тэр бохир заваан газар; аврагдах найдваргүй байх тусам, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзан замаа алдах тусам бохир сүнснүүд та нарт нэвтрэх ямар нэг боломжийг төдий чинээ их ашиглах болно. Та нар энэ зам дээр нэгэнт хүрч ирсэн бол та нарын үнэнч байдал ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба та нарын шийдвэр бохир сүнснүүдэд идэгдэж, дуулгаваргүй байдал буюу Сатаны заль мэх болон өөрчлөгдөөд Миний ажлыг үймүүлэхэд ашиглагдана. Тэр үед Би Өөрийн хүссэнээр хэдийд ч, хаана ч та нарыг цохино. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч мэдэхгүй; зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг ба өчүүхэн ч болгоомжилдоггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй. Бас дахин мартсанаар Би чамд өршөөнгүй хандана гэж чи бодсон хэвээр байна уу? Хэдийгээр хүн төрөлхтөн Намайг эсэргүүцсэн ч гэсэн Би тэрийг нь тэдний эсрэг хэрэглэхгүй, учир нь хүний биеийн хэмжээ хэтэрхий намхан, тиймээс Би түүнд өндөр шаардлага тавьдаггүй. Тэр өөрийгөө дэмий үрэлгүй хориг хязгаарлалтад захирагдах хэрэгтэй гэдэг бол Миний шаарддаг ганц зүйл юм. Энэ нэг болзлыг хангах нь та нарын чадвараас давсан зүйл биш биз дээ? Ихэнх хүн нүдээ хужирлахын тулд Намайг улам олон нууц илчлэхийг хүлээдэг. Гэсэн ч тэнгэрийн бүх нууцыг ойлголоо гэхэд чи тэр мэдлэгээрээ юу хийж чадах байсан бэ? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг ихэсгэх байсан уу? Энэ нь Миний төлөөх чиний хайрыг асаах байсан уу? Би хүнийг дутуу үнэлдэггүй, бас Би түүнийг яллахдаа хялбар шийддэггүй. Эдгээр нь хүний бодит нөхцөл байдал биш байсан бол Би хүмүүсийн толгойд ийм титмийг хэзээ ч хээв нэг зүүхгүй байсан. Өнгөрснийг эргэцүүлэн бод: Би та нарыг гүтгэсэн үе байсан уу? Би та нарыг дутуу үнэлсэн үе байсан уу? Би та нарыг харж үзэхдээ бодит нөхцөл байдлыг чинь харгалздаггүй байсан үе байв уу? Миний хэлсэн зүйл та нарын зүрх сэтгэлийг болон та нарын амыг итгэл үнэмшлээр дүүргэж чадалгүй бүтэлгүйтсэн цаг байсан уу? Би та нарын сэтгэлийн утсыг хөндөлгүй ярьсан үе байсан уу? Та нарын дундаас хэн чинь Миний үгийг айж, дагжилгүйгээр, түүнийг ёроолгүй нүх рүү цохиж унагаана гэж ихэд айлгүйгээр уншсан бэ? Миний үгэн доторх шалгалтыг туулдаггүй хэн байх вэ? Миний үгэн дотор эрх мэдэл оршдог, гэвч энэ нь хүнд санамсаргүй шүүлт оноохын төлөө биш юм; харин Би хүний бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, Өөрийн үгэнд орших утга учрыг хүнд байнга илэрхийлэн үзүүлдэг. Үнэндээ, Миний үгэнд буй Миний бүхнийг чадагч хүчийг ухаарах чадвартай хэн нэгэн байна уу? Миний үгний шижир алтан бүтээгдэхүүнийг өөртөө хүлээн авч чадах хэн нэгэн байна уу? Би хэчнээн их үг хэлсэн ч тэдгээрийг эрхэмлэсэн хүн ер нь байна уу?

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурханы гэрт үнэнч байдлаа зориул

Газар дээр элдэв муу ёрын сүнс үргэлж тэнүүчилж байдаг: Амрах газар хайж, үмхлэх гээд хүний цогцос эрж байна. Ямар ч нөхцөлд чи урьдынх шигээ аашлах ёсгүй, Бурханы нүдний өмнө нэг янз байж, нүднээс нь далдуур өөр байх ёсгүй. Чи ийм маягаар аашилбал аврагдах аргагүй. Чамд Бурхан хангалттай их хэлсэн бус уу? Бурханы ардууд! Бурханы халамж, хамгаалалтад үлдэцгээ. Бурханы ардууд! Битгий задарсан, болчимгүй байцгаа! Бурханы ардууд! Бурханы гэрт үнэнч байдлаа зориул. Үнэнч байдлаар л чи диаволын залийг няцааж чадна. Бурханы ардууд! Бурханы ардууд!

Хүний уг чанар өөрөө засаршгүй болохоор Бурхан чиний л төлөө үүнийг ахин дахин санууллаа. Хувь заяаг чинь баталгаажуулах гэж л Бурхан энэ бүхнийг хэлдэг. Яг бузар заваан газар л Сатанд хэрэг болдог. Аврагдах аргагүй болж, дур зоргоороо байж, цадигаа алдах тусам чинь бузар сүнснүүд чам руу дайрна.

Нэгэнт ийм байдалд орвол та нарын үнэнч байдал хий хоосон үг болно, шийдвэр чинь чөтгөрүүдэд залгиулж, дуулгаваргүй байдал, Сатаны мэх болно. Чи Бурханы ажлыг үймүүлээд үхлээр шийтгүүлж магадгүй. Байдал ноцтой байгаа ч үнэндээ хэн ч үүнийг хайхардаггүй. Бурханы ардууд! Бурханы халамж, хамгаалалтад үлдэцгээ. Бурханы ардууд! Битгий задарсан, болчимгүй байцгаа! Бурханы ардууд! Бурханы гэрт үнэнч байдлаа зориул. Үнэнч байдлаар л чи диаволын залийг няцааж чадна. Бурханы ардууд! Урьдын явдлыг Бурхан санахгүй, гэхдээ чи Бурханыг дахин нэг удаа чамд өршөөнгүй хандаж, уучлал үзүүлнэ гэж хүлээгээ юу? Хүн Бурханыг олонтоо эсэргүүцсэн ч үүнд нь Бурхан өширхөхгүй, хүний биеийн хэмжээ бага, иймээс Бурхан ихийг шаарддаггүй. Даруулгатай бай, хэзээ ч битгий дур зоргоороо бай гэж л шаарддаг. Та нар дуулгавартай байж чадахгүй юу?

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент