Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 170
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй,...
Бурханы илрэлтийг эрж хайж, хүсэн хүлээдэг бүх хүнийг урьж байна.
Миний нүдэнд хүн бол бүх зүйлийн захирагч юм. Би, уулан дээрх өвс ургамал, ой доторх амьтад, усан дахь загас зэрэг газар дээрх бүх зүйлийг удирдахыг зөвшөөрч хүнд багагүй хэмжээний эрх мэдэл өгсөн. Гэсэн ч үүнд баярлахын оронд хүн түгшүүрт автсан. Түүний бүхий л амьдрал нь шаналгаатай, яарч сандарсан, хоосон байдалд зугаа цэнгэл нэмсэн зүйл болсон ба бүхий л амьдралд нь ямар ч шинэ ололт, бүтээл байхгүй. Хэн ч энэ хоосон хөндий амьдралаас өөрийгөө чөлөөлж чадахгүй, хэн ч амьдралын утга учрыг олж илрүүлээгүй, хэн ч жинхэнэ амьдралыг туулаагүй. Хэдийгээр өнөөгийн хүмүүс бүгд Миний цацарсан гэрлийн дор амьдардаг ч тэнгэр дэх амьдралын талаар юу ч мэдэхгүй. Хэрвээ Би хүнд өршөөнгүй ханддаггүй, хүн төрөлхтөнийг авардаггүй бол бүх хүн дэмий ирж, газар дээрх амьдрал нь утга учиргүй болж, тэд бахархах зүйл юу ч үгүйгээр дэмий явж одох болно. Бүх шашин, нийгмийн хүрээ, улс үндэстэн, шашны урсгал болгоны хүмүүс бүгдээрээ газар дээрх хоосон байдлыг мэднэ, тэгээд тэд бүгдээрээ Намайг эрж хайж, Намайг эргэн ирэхийг хүлээдэг—гэсэн ч Намайг ирэх үед хэн Намайг таних чадвартай вэ? Би бүх зүйлийг бий болгосон, Би хүн төрөлхтнийг бүтээсэн бөгөөд өнөөдөр Би хүмүүсийн дунд бууж ирсэн. Гэсэн хэдий ч хүн Намайг няцааж, Надаас өшөө авдаг. Хүний төлөө Миний хийдэг ажил түүнд хэрэггүй гэж үү? Би үнэхээр хүнийг сэтгэл хангалуун байлгах чадваргүй юу? Яагаад хүн Намайг голдог вэ? Яагаад хүн Надад маш хүйтэн, хайхрамжгүй ханддаг вэ? Газар дэлхий яагаад үхдлүүдээр бүрхэгдсэн бэ? Хүний төлөө Миний бүтээсэн ертөнцийн байдал үнэхээр энэ гэж үү? Би хүнд юутай ч харьцуулшгүй баялгийг өгсөн байхад тэр яагаад Надад эргүүлээд хоосон гараа өгдөг вэ? Яагаад хүн Намайг үнэхээр хайрладаггүй вэ? Тэр яагаад хэзээ ч Миний өмнө ирдэггүй вэ? Миний бүх үг үнэхээр хий дэмий байсан юм уу? Миний үг усны уур шиг алга болсон уу? Хүн яагаад Надтай хамтран ажиллах дургүй байдаг вэ? Миний өдөр ирэх нь үнэхээр хүний үхэх мөч байх юм уу? Миний хаанчлал бий болсон үед Би үнэхээр хүнийг устгаж чадах уу? Миний бүхий л удирдлагын төлөвлөгөөний туршид яагаад хэн ч Миний хүслийг ойлгож байгаагүй вэ? Миний амнаас гарсан айлдваруудыг нандигнахын оронд хүн яагаад тэдгээрийг зэвүүцэж, голдог вэ? Би хэнийг ч ялладаггүй, харин зүгээр л хүмүүсийг тайвшруулж, тэднийг өөрсдийгөө эргэцүүлэх ажил хийхэд хүргэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 25-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний явцад Бурханы бүх зан чанар илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед ч илчлэгдээгүй,...
Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг....
Хүн төрөлхтөн хэдий ялзарсан ч гэсэн Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байдаг Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш...
Филадельфийн чуулган хэлбэрээ олсон нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл, өршөөлийн ач юм. Үй олон гэгээнтнүүдийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр...