Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 283
Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас тэнд шинэ ажил байдаг мөн хоцрогдсон, хуучин ажил ч бас байдаг. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгэнтэйгээ зөрчилддөггүй харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүр нь өмнөх алхмаа даган гарч ирдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, урт удаан хугацаанд бий болсон зарим дадал болон хүний зуршил болсон үгс нь хүний олон жилийн дадлага туршлага, сургаал номлолтой хослон хүний сэтгэлд бүхий л төрлийн үзлийг бүрэлдүүлсэн. Хүний тэдгээр үзэл бүрдэхэд илүү тааламжтай байсан зүйл нь Бурхан Өөрийн жинхэнэ төрх болон төрөлхийн зан чанарыг хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй байсан бөгөөд эртний үеийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн тархсаар ирсэн. Бурханд итгэх хүний итгэлийн замналын туршид янз бүрийн үзлийн нөлөөлөл нь хүний мэдлэгийг тасралтгүй үүсэн хөгжихөд хүргэсэн бөгөөд ингэснээр хүн Бурханы талаар бүхий л төрлийн үзэлтэй болсон, үүний үр дүнд Бурханд үйлчилдэг олон шашны хүмүүс Түүний дайсан болсон гэж хэлбэл зохино. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хэдий чинээ хүчтэй байх тусам, тэд төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй байсан. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хүний Бурханд итгэдэг байдал нь нэлээд өөр: Тэрээр хуучин, өөрийн мэддэг сургаал номлол болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдий чинээ хуучин байна, түүнд төдий чинээ таатай байдаг. Хүний тэнэг сэтгэл буюу өөрчлөгдөшгүй чулуу шиг сэтгэл, Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэрээр зөвхөн цал буурал болсон, хөдөлгөөнгүй эртний хуучин Бурхандаа л дуртай байдаг. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болсон. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жил хийсээр байхад эдгээр олон зөрчилдөөнүүд нь өнөөдөр ч гэсэн оршин байсаар байна. Иймд, тэдгээр нь эмчлэгдэх аргагүй. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангийн улмаас эсвэл Бурханы захиргааны зарлигийг ямар ч хүн зөрчиж болохгүйн улмаас болдог байх—гэхдээ тэдгээр санваартан, шүтлэгтнүүдийг ялзарч хуучирсан ном, бичиг цаастайгаа зууралдсаар байх зуур хэн ч Түүний хажууд байхгүй байсан ч Бурхан дуусаагүй удирдлагын ажлаа хийсээр л байна. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан ба хүнийг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн, Бурхан тэдгээрт өчүүхэн ч анхаарлаа хандуулдаггүй, тийм зүйл байсан ч байгаагүй мэт ханддаг. Гэсэн хэдий ч хүн өөрийн итгэл бишрэл, үзэлтэй одоо ч зууралдаж, хэзээ ч эдгээрийгээ орхидоггүй. Харин нэг зүйл илэрхий байдаг: Хэдий хүн өөрийн зогсолтоосоо хазайдаггүй ч, Бурханы хөл үргэлж хөдөлж байдаг ба нөхцөл байдлаас хамааран Өөрийн зогсолтыг үргэлж өөрчилж байдаг бөгөөд эцэст нь хүн ямар ч тэмцэлгүйгээр ялагдах болно. Энэ зуур, Өөрт нь ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь Бурхан бөгөөд Тэр мөн аль хэдийн ялагдсан болон хараахан ялагдаагүй байгаа тэдгээр хүн төрөлхтний аварга нь юм. Хэн Бурхантай тэмцэж, ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзлүүд Бурханаас ирсэн мэт санагддаг, учир нь тэдгээрийн ихэнх нь Бурханы ажлын ул мөрөөр бий болсон. Гэсэн ч үүнээс болж Бурхан хүнийг уучилж өршөөдөггүй, түүнчлэн Бурханы ажлаас гадуурх багц багц бүтээгдэхүүнийг “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтан сайшаадаггүй. Үүний оронд, Тэрээр хүний үзэл болоод хуучин итгэл, сүсэг бишрэлийг хараад ихэд дургүйцэн жигшдэг, тэр ч байтугай эдгээр үзэл анх хэзээ үүссэнийг ч үл ойшоодог. Хүний үзэл нь хүний түгээсэн зүйл учраас, эдгээр үзэл нь Түүний ажлын улмаас бий болсон гэдгийг Тэр огтхон ч зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол болон сэтгэл бөгөөд энэ нь Бурхан биш, харин Сатан юм. Бурханы цаад санаа нь, үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш харин шинэ, эрч хүчтэй байлгах явдал байсаар ирсэн ба хүнээр тууштай баримтлуулахаар хийсэн зүйлс нь эрин үе, тодорхой мөчлөгтэй хамт өөрчлөгддөг ба энэ нь үүрд мөнхийн, хувиршгүй биш. Учир нь Тэр бол хүнийг амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан бөгөөд харин хүнийг үхүүлж, хөгшин байлгадаг чөтгөр биш билээ. Та нар үүнийг одоо ч ойлгохгүй байна уу? Чамд Бурханы тухай үзэл байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүйн учир нь хуучинсаг үзэлтэй. Энэ нь Бурханы ажлыг мэдрэх мэдрэмж хэтэрхий бага байгаад биш, эсвэл Бурханы ажил догшин хэрцгий учраас биш—цаашлаад Бурхан дандаа Өөрийн үүрэгт хайнга ханддаг учраас ч биш юм. Чи өөрийн үзлийг орхин хаяж чадахгүй байна гэдэг нь, чамд дуулгавартай байдал хэтэрхий дутмаг байгаагаас, мөн чамд Бурханы бүтээлтэй адил тал өчүүхэн төдий ч байхгүйгээс болж байгаа бөгөөд Бурхан чамд хүндрэл учруулаад байгаагаас болж байгаа биш юм. Энэ бүгд чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон зүдүүр, азгүй явдал нь хүнээс шалтгаалдаг. Бурханы цаад зорилго дандаа сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсээгүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи сайн мууг ялгаж чадахгүй ба үргэлж судалж шинжилж байдаг. Бурхан чиний хувьд хүндрэл учруулаад байгаа биш харин чи Бурханыг хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь хэтэрхий их байгаа юм. Өчүүхэн бүтээгдсэн амьтан, өмнө нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй хэсгийг авахаар зүрхэлж, Бурхан руу дайрахын тулд үүнийг эргүүлэн ашиглаж байгаа нь—хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүнд өөрийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх үнэхээр байхгүй, тэр ч байтугай, өөрийн мэдэрч байгаа үнэ цэнэгүй, өөдгүй, илжирсэн зарчмыг гаргах ч эрхгүй—тэдгээр илжирсэн үзлийн талаар хэлэхийн ч хэрэггүй гэдэг нь тодорхой. Тэдгээр нь бүр ч үнэ цэнэгүй биш гэж үү?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?