Өдөр тутмын Бурханы үг: Бурханы илрэлт ба ажил | Эшлэл 65

2020-06-20

Бүх зүйлс дахин амилсан өдөр, Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр дотно байдлыг өчүүхэн боловч мэдэрсэн ба Надтай харьцах түүний харилцаа илүү ойр ойрхон болох тусам тэрээр Надад юу байгаа, Би хэн болох гэдгийн заримыг ойлгосон бөгөөд—үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авсан. Бүх хүмүүсийн дунд Би Өөрийн тэргүүнээ өргөж харахад тэд бүгд Намайг хардаг. Гэсэн ч энэ дэлхийд гай гамшиг тохиолдох үед тэд тэр даруйдаа санаа зовон түгшиж, Миний дүр төрх тэдний зүрх сэтгэлээс арилж, гамшиг ирэнгүүт үймээн сандралд автаж, Миний сургамжийг үл ойшоодог. Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч тэр дандаа тоомжиргүй хэвээр байж, Намайг хэзээ ч мэдээгүй. Өнөөдөр Би хүнтэй Өөрийнхөө амаар ярьж, Өөрөөсөө ямар нэг зүйл авхуулахын тулд бүх хүмүүсийг өмнөө ирүүлсэн ч тэд Надаас зай барьсан хэвээр байгаа, иймээс тэд Намайг мэдэхгүй байгаа юм. Миний хөлийн мөр энэ ертөнцийн төгсгөл хүртэл гарах үед, хүн өөрийгөө эргэцүүлэн бодож эхлэх болно тэгээд бүх хүмүүс Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг шүтэн мөргөх болно. Энэ нь Миний суу алдрын өдөр, Миний эргэн ирсэн өдөр мөн Миний явах өдөр байх болно. Одоо Би бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлаа эхэлчихсэн, албан ёсоор бүх орчлон даяар, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг эхлүүлчихсэн. Энэ мөчөөс эхлээд, анхаарал болгоомжтой хэн боловч тун удалгүй өршөөл энэрэлгүй гэсгээлтэд унах боломжтой. Энэ нь Би цэвдэг сэтгэлтэй учраас биш харин энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний алхам; бүх зүйл Миний төлөвлөгөөний алхмуудын дагуу үргэлжлэх ёстой ба ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Намайг Өөрийн ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүмүүс Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаар зоригжуулагдах юм. Үүний үр дүнд, агуу улаан луу өөрөө Надаар ташуурдуулан будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд зүтгэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагах чадваргүй болж, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд, агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан мөн түүнчлэн Миний зарц; тиймээс Би үүнд тавих Өөрийн “шаардлагуудаа” хэзээ ч сулруулаагүй. Тиймээс, Миний махан бие болсон хамгийн сүүлчийн ажил нь үүний гэрт биелэх юм. Ийм замаар, агуу улаан луу Миний төлөө илүү зүй зохистойгоор үйлчлэл үзүүлэх боломжтой болно, үүгээр дамжуулан Би үүнийг байлдан дагуулж Өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Намайг ажиллаж байхад бүхий л тэнгэрэлчүүд Надтай хамт шийдвэрлэх тулаанд оролцож, сүүлчийн үе шатанд Миний хүслийг биелүүлэхээр зориглоно, ингээд газар дэлхий дээрх хүмүүс тэнгэрэлчүүдийн адилаар Миний өмнө буулт хийж, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Надаас урвах юуг ч хийхгүй юм. Эдгээр нь орчлон ертөнц даяарх Миний ажлын чиг хандлага билээ.

Хүмүүсийн дунд Би ирэхийн зорилго болон ач холбогдол нь бүх хүмүүсийг аварч, бүх хүн төрөлхтнийг Өөрийн гэртээ аваачин, тэнгэрийг газартай дахин нэгдүүлж мөн хүнийг тэнгэр газрын хооронд “дохио” дамжуулдаг болгох явдал, учир нь энэ бол хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүн төрөлхтнийг бүтээх үедээ Би түүнд зориулж бүх зүйлсийг бүтээсэн ба дараа нь Би, Өөрийн шаардлагын дагуу түүнд өгсөн баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс, Миний удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлдэг. Тэгээд энэ бүхэн бол Миний төлөвлөгөө юм. Бүх хүн төрөлхтний дотор, тоо томшгүй олон хүмүүс Миний хайрын хамгаалалтан дор оршин байдаг ба бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын гэсгээлт дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад залбирдаг ч тэд өөрсдийн өнөөгийн нөхцөл байдлаа өөрчлөх чадваргүй байсаар байгаа; итгэл найдвараа алдсаны дараа тэд зөвхөн жам ёсонд захирагдах болж, Надад дуулгаваргүй хандахаа болих болно, учир нь хүний хийж чадах бүхэн энэ байх юм. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ дэлхийн шударга бус байдал, гуниг гутрал, зовлонт нөхцөл байдлуудыг ухаарч чадаагүй л байгаа—иймээс гай зовлон гарч ирэхгүй л бол ихэнх хүмүүс Байгаль Эхийг тэвэрсээр байх байсан ба өөрсдийн “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь дэлхийн бодит байдал биш гэж үү? Миний хүнд ярьж байгаа авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтний дотроос хэн ч Намайг үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд Намайг хайрладаг мөртлөө Миний хамгаалалтан дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн гэсгээлтийг хүн төрөлхтөнд олон удаа олгосон. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тухайн үедээ судалж, цэгнэдэггүй, иймээс хүнд очиж байгаа бүхэн өршөөл энэрэлгүй шүүлт юм. Энэ бол Миний ажиллах аргуудын ердөө нэг нь боловч энэ нь мөн л хүнийг өөрчилж, түүгээр Өөрийгөө хайрлуулахын тулд байдаг билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 29-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих