Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 287
Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг зүгээр л оюунлаг агаад тодорхой үзэлтэй, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олохын төлөө байдаг, харин та нарын итгэл үнэмшил ямар байх хэрэгтэй вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэдэхгүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэдэхгүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэдэхгүй, Бурханы ажил болон хүний заль мэхийг хооронд нь хэрхэн ялгахаа мэдэхгүй. Чи Бурханы илэрхийлсэн, чиний бодолтой нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Чиний даруу байдал хаана байна вэ? Чиний дуулгавартай байдал хаана байна вэ? Чиний үнэнч сэтгэл хаана байна вэ? Үнэнийг эрэлхийлэх хүсэл чинь хаана байна вэ? Чиний Бурханыг хүндэтгэх хүндлэл хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж? Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун Сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар анхааралтай явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй; түүнээс гадна Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хэнэггүй байх хэрэггүй. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу, хүндэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, биеэ тоосон хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ дүгнэлт хийх гэж яардаг эсвэл үүнийг ялладаг хүмүүс бардамналд эзлэгддэг. Есүст итгэдэг хэн ч бусдыг харааж эсвэл яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншсан ч эдгээр 10000 үгнээс өөрийн итгэл үнэмшил болон Библитэй нийцэж буй ганцхан үгэнд л итгэж байвал чи эдгээр 10000 үгийг цааш нь эрж хайх хэрэгтэй. Би чамайг даруу байж, өөртөө хэтэрхий итгэлтэй бус, өөрийгөө өндөрт өргөхгүй байхыг зөвлөж байна. Бурханд хүндэтгэх сэтгэл агуулснаар чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгнүүдийг анхааралтай шинжилж, дахин дахин тунгаавал тэдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүмүүс эндээс хэдэн өгүүлбэр уншаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ бол Ариун Сүнсний гэгээрлээс өөрцгүй зүйл” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэн хуурамч Христ” гэж хэлж болох юм. Ингэж хэлж буй хүмүүс мэдлэггүй байдлаар сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий бага мэдэж байгаа тул Би чамд дахин эхнээс нь эхлэхийг зөвлөж байна! Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсний улмаас Бурханы хэлсэн үгнүүдийг та нар сохроор яллах хэрэггүй ба заль мэхнээс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Энэ нь асар том эмгэнэл болохгүй гэж үү? Ихээхэн тунгаасны дараа эдгээр үгнүүд үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал чи эцэстээ шийтгэгдэх ба ямар ч ерөөлгүй байх болно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд үл тохирох биш гэж үү? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн ирэх хангалттай азтай хүн биш гэж үү? Бодоод үзээрэй! Битгий бодлогогүй, болгоомжгүй байгаарай, Бурханд итгэх итгэлийг тоглоом мэт бүү үз. Хүрэх газрынхаа төлөө, өөрийнхөө хэтийн төлвийн төлөө, амийнхаа төлөө бодоорой мөн биеэ бүү буруу авч яваарай. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?