Өдөр тутмын Бурханы үг: Шашны үзлийг илчлэх нь | Эшлэл 289
Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, илүү шинэ, агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Хором бүрд Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хуучин арга зам, дүрэм журамтай хэзээ ч зууралддаггүй. Мөн Түүний ажил хэзээ ч зогсоогүй, харин хором мөч өнгөрөх бүрд хийгдсээр байгаа. Хэрвээ чи, Ариун Сүнсний ажил хэзээ ч хувиршгүй гэж хэлбэл, сүмд Өөрт нь үйлчлэхийг Ехова тахилчдаас шаардсан атал Өөрийг нь ирэх үед хүмүүс Тэр бол тэргүүн тахилч, Тэр бол Давидын гэрийн нэгэн, түүнчлэн тэргүүн тахилч, агуу Хаан гэж хэлж байсан ч Есүс яагаад сүмд ороогүй юм бэ? Яагаад Тэр тахил өргөөгүй вэ? Сүмд орсон ч бай, эсвэл үгүй ч бай—энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил биш гэж үү? Хэрвээ хүний төсөөлдгөөр Есүс дахин ирж, эцсийн өдрүүдэд Есүс гэж нэрлэгдсэн хэвээр байж, Есүсийн дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр бууж ирсэн бол тэр нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдаж чадах уу? Хүний итгэдэг бүхэн нь үзэл бөгөөд хүний ойлгодог бүхэн нь шууд утгынхаа дагуу, өөрсдийнх нь төсөөллийн дагуу байдаг; тэр нь Ариун Сүнсний ажлын зарчимтай тохирдоггүй бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэггүй. Бурхан тийм маягаар ажиллахгүй; Бурхан тийм ч мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил чиний төсөөлдөг шиг маш энгийн биш. Хүмүүсийн төсөөлдөг бүхэнд үндэслэвэл Есүс үүл хөлөглөн ирж, та нарын дунд буух болно. Үүл хөлөглөсөн Тэрээр Өөрийгөө Есүс мөн гэж хэлэхийг та нар харна. Та нар бас Түүний гар дахь хадаасны сорвийг олж хараад, Есүс мөн гэдгийг нь мэднэ. Тэрээр та нарыг дахин аварч, та нарын хүчит Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, та нарт цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох боломжтой болж, тэнгэрт хүргэгдэнэ. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? Бурхан хүний үзлийн дагуу ажилладаг уу, эсвэл хүний үзлийн эсрэг ажилладаг уу? Хүний бүх үзэл Сатанаас үүсдэггүй гэж үү? Бүх хүнийг Сатан ялзруулаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзлийн дагуу хийсэн бол Сатан болчихгүй гэж үү? Тэр Өөрийнхөө бүтээлүүдтэй адил төрлийнх байхгүй гэж үү? Түүний бүтээлүүдийг одоо Сатан маш их ялзруулж, хүн Сатаны биелэл болсон тул хэрвээ Бурхан, Сатаны зүйлсэд нийцүүлэн ажилласан бол Тэр Сатантай хуйвалдаж байгаа биш гэж үү? Хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Тиймээс Бурхан хэзээ ч хүний үзлийн дагуу ажилладаггүй, хэзээ ч чиний төсөөлсөн шиг ажилладаггүй. Үүлэн дээр ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээдэг хүмүүс бий. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг нэг ч хүн ухан ойлгож чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурханы үгийг нэг ч хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн гэдэгт чи ямар ч эргэлзээгүйгээр итгэлтэй байна уу? Мэдээж Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулаагүй биз дээ? Үүнийг Ариун Сүнс зааварласан уу, эсвэл чиний үзэл чамайг ингэж бодоход хүргэсэн үү? Чи “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ Бурханы үгийг хэмжихдээ бид өөрсдийн үзэл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн хэлсэн үгийн тухайд гэвэл, чи түүний үгийг туйлын итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс, Исаиа хоёрын хэн нь илүү өндөр дээд вэ? Хариулт нь Есүс байтал чи яагаад Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийнхөө ажлын талаар чамд урьдчилан хэлэх үү? Ганц ч бүтээгдсэн зүйл мэдэхгүй, тэр ч бүү хэл тэнгэр дэх элчүүд, хүний Хүү ч мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Хүн хэтэрхий дутуу дулимаг. Одоо чиний хувьд хамгийн чухал зүйл бол ажлын гурван үе шатыг мэдэх явдал юм. Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь тасралтгүй уялдаатай явагдаж, Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг бүрдүүлдэг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, мөн эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг салгадаг бүх хүн Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?