Шинэ эрин үед хүн хэрхэн орох вэ (II хэсэг)
Та нар Миний хэлсэн бүх зүйлийг үнэхээр ойлгосон уу? Та нар шинэ эрин үед яаж орохоо мэдэж байна уу? Мөн ямар талыг өөрчлөх, ямар талаас нь орох хэрэгтэйг мэдэх үү? Магадгүй та нар ойлгохгүй байгаа байх. Хэдийгээр хүмүүс өнгөрсөнд бага зэрэг оролтод хүрсэн ч бас олон талаараа дутуу, Бурханы шаардлагад нийцэж чадахгүй байсан. Одоо Бурхан хүмүүсийг шинэ эрин үе рүү хөтлөх маш олон үг хэлдэг. Хүмүүс яагаад Бурханы үг болон ажлын талаар үргэлж үзэл тээдэг вэ? Энэ нь тэд өмнө нь үнэнийг олж аваагүй, үнэн-бодит байдалгүй болохыг харуулж байна. Магадгүй чи Бурханы үгийг одоо уншиж байхдаа хүлээн авч чаддаг ч яагаад бодит амьдрал дээр үнэнийг хэрэгжүүлж чадахгүй, харин үргэлж Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг юм бэ? Ямар нэг зүйл тохиолдоход чи яагаад үргэлж өөрийн гэсэн санаа бодолтой байж, өөрийнхөө хүслийн дагуу үйлдэж, харин Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй юм бэ? Учир нь чиний дотор маш олон махан биеийн зүйлс, өөрийн чинь хүслийн зүйлс байдаг бөгөөд чи өөрийнхөө замыг зөв зам гэж үргэлж боддог. Та нар номлол сонсохдоо гайхалтай мэдрэмж авч, ямар ч үзэл тээдэггүй хэр нь та нарт ямар нэг зүйл тохиолдоход үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ч хяналтаа алдаж, доторх тэрслүү зүйлс чинь өөрсдийгөө илчилдэг. Би та нарыг хэтэрхий тэрслүү гэж хэлж байна, хэрэв та нар Надад итгэхгүй байвал тэмдэглэл хөтөлж болно. Бурханы айлдварыг сонсох бүрдээ зүрх сэтгэлд чинь ямар үзэл, ямар бодол төрж байгааг тэмдэглэж аваад, дараа нь өөрийнхөө дотор байгаа зүйлсийг ухаж, задлан шинжилж, Бурханы үгийн дагуу шалгаад үзвэл тэрслүү байдал чинь хэр их байгааг мэдэх болно. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чиний амь-оролтод тустай. Чи бодит байдалтай нүүр тулж, өөрийгөө илчилж зүрхлэх ёстой. Хэрэв өөрийгөө илчилж зүрхлэх юм бол энэ нь чамайг үнэнийг хүлээн авч, үзлээсээ ангижирч, Бурханд дуулгавартай байх зүрх сэтгэлтэй гэдгийг нотолж байна. Чи өөрийгөө орхих ёстой; Бурханыг байнга эсэргүүцэх нь буруу учраас тэгж болохгүй. Бурханд итгэдэг хэр нь Бурханд дуулгавартай байхыг мэдэхгүй байх нь зохисгүй. Бурханыг дуулгавартай дагахад хялбар байх тэр үед чи зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баясгалантай байх болно; Бурханы үгийг уншаад маш их таашаал авч, Бурханд залбирах үедээ хэлэх үгээ олж, Бурханд улам бүр ойртох болно. Бурханыг үргэлж эсэргүүцдэг хүмүүс огт үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй бөгөөд Бурханы үгийг уншихдаа гүйцэд ойлгодоггүй—тэд яаж зүрх сэтгэлдээ амар амгалан, баяр баясгалантай байх вэ? Хүмүүс асуудалтай тулгарах үед тэдний үзэл, төсөөлөл ил гарч ирдэг бөгөөд тэд үүнээс зайлсхийх боломжгүй. Дараа нь чи эргэцүүлэн тунгааж, “Энэ асуудал яаж үүсэв? Ийм үзэл яаж бий болов? Хаанаас үүсэлтэй вэ?” гэж бодох ёстой. Чи Бурханд залбирч, Бурханы үгийг уншиж, энэ асуудлыг сайтар нягталж үзэх ёстой бөгөөд асуудал шийдэгдэхэд чи амь-оролтыг олж авсан байх болно. Хэрэв ийм маягаар асуудлаа бодитоор шийдэхгүй, зарим нэг үзэл тээх нь тийм ч том асуудал биш, хэд хоногийн дараа аяндаа алга болно, алга болчихвол үзэл тээхгүй байна гэсэн үг гэж итгэх юм бол чи өөртөө үзэл байхгүй гэж үргэлж бодох болно, үнэндээ чи үзэл үүсэх үед тэрийг үл тоомсорлож, хойш тавьж байгаа хэрэг юм. Тэр үед чи өөрийгөө ямар ч хор хөнөөл учруулаагүй гэж бодож, дараа нь хор хөнөөл учруулсан гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь хүмүүс засалт туулаагүй, ямар нэгэн сөргүү нөхцөл байдалтай тулгараагүй үедээ үзэл тээдэггүй бөгөөд нэгэн цагт үзэл тээж байсан гэдгээ ч мартдаг. Тэд өөрсдийгөө гайхалтай, үнэхээр ямар ч үзэлгүй гэж боддог. Гэвч ямар нэг зүйл тохиолдоход үзэл гарч ирж, тэд Бурханыг эсэргүүцдэг, дараа нь хэсэг хугацааны дараа тэр үзэл нь алга болж, тэд үүнийг мартаж, дахиад л өөрсдийнхөө байдлыг гайхалтай, Бурханы талаар ямар ч үзэл тээдэггүй гэж мэдэрдэг—тэдэнд ямар асуудал байна вэ? Асуудал нь тэд үнэнийг жинхэнэ утгаар ойлгодоггүй, өөрсдийнхөө үзлийг эх үндэс дээр нь шийдвэрлээгүй юм. Тийм ч учраас хэн нэгэн тэдэнтэй үнэний талаар бүрэн дүүрэн нөхөрлөж, улмаар үзэл нь бүрэн шийдэгдэх хүртэл ийм үзлүүд байнга гарч ирдэг. Үзлээ шийдвэрлэхийн тулд үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайх нь зохистой—зөвхөн хоосон сургаалыг ойлгох нь ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс өөрсдийнхөө талаар хязгаарлагдмал, өнгөн мэдлэгтэй байдаг. Заримдаа тэдний дотор үзэл үүсэхэд тэд олж илрүүлэх нь байтугай мэдэрч ч чаддаггүй. Шийдэгдээгүй өчүүхэн үзэл нь хэн нэгнийг алдаа гаргахад хүргэхгүй, харин шийдэгдээгүй том үзэл нь түүнийг шууд алдаа гаргахад хүргэдэг. Өөрийгөө таньж мэдэхийн тулд эхлээд өөрийнхөө үзэл, төсөөллийг шийдвэрлэж, байнга гарч ирдэг буруу үзэл бодлоо шийдвэрлэх ёстой. Дараа нь өнгөцхөнөөс эхлээд илүү гүн гүнзгий янз бүрийн завхарсан зан чанараа шийдвэрлэх ёстой, ингэснээр чи үнэн-бодит байдалд аажмаар орох болно. Өөрийгөө таньж мэдэх нь эхлээд өөрийн дотор байгаа үзэл, төсөөллийг мэдэхээс эхэлдэг. Үнэний талаарх ойлголт чинь улам гүнзгийрэх тусам чи өөрийгөө илүү гүн гүнзгий таньж мэдэх болно. Өөрийгөө таньж мэдэхийн тулд чи маш чамбай байх ёстой. Хэрэв өөрийгөө огт таньж чадахгүй бол амь-оролтгүй; амь-оролт нь өөрийгөө танихаас эхэлдэг. Хэрэв чи амь-оролтыг олж авахыг хүсвэл үнэнийг нухацтай эрж хайж, асуудлуудаа шийдвэрлэх боломжийг ашиглах ёстой бөгөөд нэгийг ч орхигдуулж болохгүй. Үзлүүдээ тэмдэглэж авсны дараа үнэнийг эрэлхийлж, өөрийгөө илэн далангүй нээж, нөхөрлөлд оролцож, Бурханы үгийн дагуу тэдгээрийг задлан шинжлэх ёстой. Үнэнийг ойлгосноор ийм үзлүүд бүрэн шийдвэрлэгдэх болно. Хэрэв ижил асуудалтай дахин тулгараад үзэл чинь дахин гарч ирж, зүрх сэтгэл чинь түүнд захирагдах юм бол энэ нь чи үнэнийг үнэхээр ойлгосон бус, харин хоосон сургаалыг л ойлгосон төдий гэдгийг харуулж байна, тийм болохоор үзлүүд чинь хэвээр үлддэг. Үнэнийг жинхэнэ утгаар нь ойлгосон цагт л үзлүүд чинь бүрмөсөн алга болох бөгөөд ирээдүйд дахин гарч ирсэн ч чи үнэнийг ойлгодог учраас тэдгээрийг амархан шийдвэрлэж, эрхшээлд нь орохгүй. Надад хэл дээ, ийм маягаар өөрийгөө таньж, үнэнд ороход хэцүү юу? Маш их хүчин чармайлт шаарддаг уу? Тийм! Өөрийн талаарх мэдлэгт чинь өнгөц зүйлсийг өнгөцхөн таних л орж байгаа бол, чи өөрийгөө биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг гэж ердөө хэлдэг бол энэ нь жинхэнэ мэдлэг биш, харин хоосон сургаал юм. Чи бодит баримтыг үүнтэй нэгтгэх ёстой: Өөрийнхөө буруу ташаа санаа зорилго, үзэл бодол, утга учиргүй санаа бодол тээдэг ямар ч асуудлыг ил гаргаж, нөхөрлөж, задлан шинжлэх ёстой. Энэ л өөрийгөө үнэхээр таньж мэдэх явдал юм. Зөвхөн өөрийнхөө үйлдэлд тулгуурлан өөрийгөө ойлгож болохгүй; чи гол зүйл нь юу болохыг ойлгож, асуудлын үндсийг шийдвэрлэх ёстой. Хэсэг хугацаа өнгөрсний дараа чи өөрийнхөө талаар эргэцүүлж, аль асуудлыг шийдвэрлэж, аль нь хэвээр байгааг нэгтгэн дүгнэх ёстой. Тиймээс чи эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Чи идэвхгүй байж болохгүй, үргэлж бусдаар ятгуулж, түлхүүлж, бүр бурантагтай тэмээ шиг хөтлүүлэх шаардлагагүй; чи амь-оролтод зориулсан өөрийн гэсэн замтай байх ёстой. Чи үнэнтэй зөрчилдөж буй хэлсэн, хийсэн зүйлээ, мөн ямар санаа зорилго чинь буруу байгааг, ямар завхарсан зан чанар илчилснээ харахын тулд өөрийгөө байнга шалгаж байх ёстой. Хэрэв чи ийм маягаар үргэлж хэрэгжүүлж, орж, өөртөө хатуу шаардлага тавьдаг бол аажмаар үнэнийг ойлгож, амь-оролттой болж чадна. Үнэнийг жинхэнээсээ ойлгох үед чи өөрийгөө үнэхээр юу ч биш гэдгээ харах болно. Нэг талаас завхарсан зан чанар чинь ноцтой байна; нөгөө талаас чамд маш их зүйл дутагдаж, чи ямар ч үнэнийг ойлгохгүй байна. Хэрэв чи нэг л өдөр өөрийнхөө талаар үнэхээр сайн мэддэг болох юм бол биеэ тоосон зан гаргахаа больж, олон зүйлд эрүүл ухаантай, дуулгавартай байх болно. Яг одоо гол асуудал нь юу байна вэ? Үзлүүдийн мөн чанарыг нөхөрлөж, задлан шинжилснээр хүмүүс үзэл бий болгодог шалтгааныг ойлгодог; тэд зарим үзлийг шийдвэрлэж чаддаг ч энэ нь үзэл бүрийн мөн чанарыг тодорхой харж чаддаг гэсэн үг биш бөгөөд ердөө өөрсдийнхөө талаар бага зэрэг мэддэг гэсэн үг юм, гэхдээ тэдний мэдлэг хангалттай гүнзгий, тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийнхөө уг чанар-мөн чанарыг тодорхой харж чадахгүй, мөн зүрх сэтгэлд нь үндэслэсэн завхарсан зан чанарыг харж чадахгүй байна. Ийм маягаар хүн өөрийгөө таньж мэдэх нь хязгаарлагдмал. Зарим хүн “Миний зан чанар маш их биеэ тоосон гэдгийг би мэдэж байгаа—энэ чинь би өөрийгөө мэддэг гэсэн үг биш гэж үү?” гэж хэлдэг. Ийм мэдлэг нь хэтэрхий өнгөц юм; энэ нь асуудлыг шийдэж чадахгүй. Хэрэв чи өөрийгөө үнэхээр мэддэг юм бол яагаад хувийн амжилтыг эрэлхийлсээр, байр суурь, онцгойрлыг хүссээр байгаа юм бэ? Энэ нь биеэ тоосон уг чанар чинь арилаагүй байна гэсэн үг. Тиймээс өөрчлөлт чиний бодол санаа, үзэл бодол, үг, үйлдлийн чинь цаана байгаа санаа зорилгоос эхлэх ёстой. Хүмүүсийн хэлж байгаа үгийн ихэнх нь өргөстэй, хортой бөгөөд ярианы өнгө аяс нь биеэ тоосон шинжтэй гэдгийг та нар хүлээн зөвшөөрч байна уу? Тэдний үг нь тэдний санаа зорилго, хувийн санаа бодлыг агуулдаг. Ухаантай хүмүүс үүнийг сонсоод ялган таньж чадна. Зарим хүн биеэ тоосон зан нь илчлэгдээгүй үед ихэнхдээ тодорхой байдлаар ярьж, тодорхой илэрхийлэмжтэй байдаг ч биеэ тоосон зан нь илчлэгдэх үед ааш авир нь тэс өөр байдаг. Заримдаа тэд уран цэцэн юм ярьж, заримдаа соёо, сарвуугаа харуулж, толгойгоо өндөрт өргөнө. Тэд өөрсдийгөө гарцаагүй аварга гэж боддог бөгөөд Сатаны муухай дүр төрх энд ил гардаг. Хүн бүрийн дотор янз бүрийн санаа зорилго, завхарсан зан чанар байдаг. Яг л зальжин хүмүүс ярихдаа нүдээ ирмэж, хүмүүсийг нүднийхээ булангаар хардаг шиг энэ үйлдлүүдэд завхарсан зан чанар нуугдаж байдаг. Зарим нь булзайруулсан үгээр ярих бөгөөд бусад хүн яг юу гэх гээд байгааг нь хэзээ ч мэддэггүй. Тэдний үгэнд үргэлж далд утга санаа, арга заль нуугддаг ч гаднаасаа тэд их тайван, төвлөрсөн харагддаг. Ийм хүмүүс бүр илүү зальжин бөгөөд тэдний хувьд үнэнийг хүлээн авна гэдэг маш хэцүү. Тэднийг аврах маш хэцүү байдаг.
Өмнө нь хүмүүс Бурханд итгэхдээ амар амгалан гэр оронтой болж, хийж байгаа бүх зүйл нь саадгүй явахад үргэлж сэтгэл хангалуун байсан бөгөөд энэ нь Бурхан тэднийг үнэхээр хайрлаж, таалдаг гэсэн үг гэж тэд итгэдэг байв. Хэрэв чи ердөө л ийм зүйлд сэтгэл ханах юм бол үнэнийг эрэлхийлэх замд хэзээ ч орохгүй. Амьдрал чинь гаднаа сайн, саадгүй явж байгаад сэтгэл бүү хана; эдгээр өнгөц зүйл чухал биш. Хүмүүсийг аврах Бурханы аврал нь одоо хүмүүсийн дотор гүн гүнзгий шингэсэн Сатантай холбоотой зүйлсийг цэвэрлэж, өөрчлөх, үндсээр нь ухаж гаргах, хүний мөн чанар, уг чанараас гаргаж ирэх явдал юм. Бурхан яагаад үргэлж хүний үзэл бодол, санаа зорилгыг задлан шинждэг вэ? Учир нь хүний уг чанар маш гүн гүнзгий тогтсон байдаг. Бурхан чиний аливааг хэрхэн хийдэг, ямар харагддаг, хэр өндөр болохыг чинь хардаггүй, ямар гэр бүлтэй, ажилтай эсэхийг чинь ч хардаггүй. Бурхан ийм зүйлийг хардаггүй. Асуудлыг чинь мөн чанараас нь, үндсээр нь шийдвэрлэхийн тулд Бурханы хардаг гол зүйл бол чиний мөн чанар юм. Тиймээс Бурхан чамайг ерөөж байна гэж бодоод зөвхөн амар амгалан гэр орон, бүх зүйл саадгүй явж байгаад сэтгэл ханаж болохгүй. Энэ бол буруу. Ийм гадаад зүйлсийн араас хөөцөлдөж, тэрүүндээ баригдахыг өөртөө бүү зөвшөөр. Хэрэв чи ийм зүйлд сэтгэл ханаж байгаа бол Бурханд итгэх итгэлдээ эрэлхийлж буй зорилго чинь хэтэрхий доогуур байгааг харуулж байгаа бөгөөд чи Бурханы шаардлагад хүрэхэд дэндүү хол байна. Чи зан чанар, хүн чанар, мөн Бурханд итгэх итгэлдээ баримталж буй санаа зорилго, үзэл бодлоосоо эхлэн зан чанарын өөрчлөлтөд анхаарах ёстой. Ийм маягаар Бурханд дөнгөж итгэж эхэлсэн, эсвэл Бурханыг хараахан хүлээн аваагүй байгаа хүмүүс чамтай харьцах үедээ харагдах байдлаас чинь чамайг өөрчлөгдсөнийг, чиний эрэлхийлж буй зүйл үнэн хэрэгтээ өөр гэдгийг чинь харж чадна. Тэд “Бурханд итгэх итгэлээс бид илүү их мөнгө олж, байр суурьтай болох, хүүхдүүд минь коллежид элсэж, охид минь тохирсон ханиа олоосой гэж эрэлхийлдэг. Чи яагаад ийм зүйлийг эрэлхийлдэггүй юм бэ? Чи ийм зүйлийг ялгадас, ямар ч үнэ цэнгүй гэж харах юм. Тэгвэл чи яаж Бурханд итгэх юм бэ?” гэж хэлдэг. Тэгээд чи тэдэнтэй туршлага чинь ямар байдаг, чамд ямар завхарсан зан чанар байдаг, Бурхан чамайг хэрхэн засаж, гэсгээж, шүүдэг, өөрийгөө хэрхэн эргэцүүлж, ойлгодог, яаж гэмшиж, өөрчлөгддөг талаараа тэдэнтэй нөхөрлө. Хүмүүс чамтай уулзах үедээ чиний нөхөрлөл ямар бодит болохыг, тэднийг ямар нэг хэмжээгээр хангаж, тэдэнд ашиг тустай байгааг, мөн чамайг зүгээр л хүмүүсийг ятгаж, ухуулахын тулд өнгөцхөн номлол хийдэггүй гэдгийг мэдэрнэ. Чи амь-оролт, өөрийгөө танин мэдэх тухай ярьж чадах бөгөөд энэ нь чамайг үнэхээр шинэ эриний хүн, үнэхээр шинэ хүн гэдгийг батлах болно. Одоо ч гэсэн өнгөрсөн үеийн зүйлсийн талаар ярьж, “Би Эзэн Есүст итгэдэг байсан, намайг хаашаа ч ажиллахаар явсан Ариун Сүнс агуу ажил хийж байсан. Намайг сайн мэдээ түгээх үед олон хүн намайг сонсохыг хүсэж, миний залбирсан хүн бүр маш хурдан дээрддэг байсан…” гэж хэлдэг хүмүүс бий. Тэд ийм зүйл ярьсан хэвээр байгаа, энэ нь маш хоцрогдсон зүйл юм! Та нар үнэн, амь-оролт, зан чанарын өөрчлөлт, өөрийгөө мэдэх гэх зэрэг амь-оролттой холбоотой мөн чанарт хамаарах зүйлсийн талаар ярихад илүү их цаг зарцуулах хэрэгтэй. Үнэнтэй ямар ч хамаагүй асуудал бүү ярь. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл та нар зарим нэг үнэн-бодит байдлыг олж авна. Одоогийн биеийн хэмжээг чинь харгалзан үзвэл та нар амиар хангах ажил хийж, эсвэл асуудлыг шийдвэрлэхэд үнэнийг ашиглаж чаддаггүй. Та нар хүмүүсийг ятгаж, уриалж, “Бурханд битгий дуулгаваргүй бай, Бурханыг бүү эсэргүүц. Бид маш их завхарсан ч гэлээ Бурхан биднийг мөн л авардаг, бид Түүний үгийг анхаарч, Түүнд дуулгавартай байх ёстой” гэж хэлж л чадна. Үүнийг сонссоныхоо дараа хүмүүс хоосон сургаал ойлгодог ч эрч хүчгүй хэвээр байдаг бөгөөд Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, туулахаа мэддэггүй. Удирдагч, ажилчдын хувиар та нар бас үнэн-бодит байдалгүй байгааг энэ нь нотолдог. Хэрвээ та нар өөрсдөө оролтод хүрээгүй бол яаж бусдыг хангаж чадах юм бэ? Та нар одоо ч өөрийгөө мэддэггүй тул бусад хүмүүсийн бэрхшээл, завхарсан зан чанарын уг үндэст хүрч чаддаггүй бөгөөд гол түлхүүр нь юу болохыг ухаарч чаддаггүй. Иймээс чуулган дахь ажлаа амиар хангана гэдэг та нарын хэрээс хэтэрсэн зүйл бөгөөд та нар зөвхөн хүмүүсийг ятган, сайн байж, чин сэтгэлээсээ дуулгавартай дага гэж хэлээд бодит асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Та нар үнэнийг үнэхээр ойлгоогүй, ямар ч амь-оролттой болоогүй гэдгийг чинь энэ нь хангалттай нотолдог. Та нарын ихэнх нь сүнслэг хоосон сургаал, хоосон теологийн онол номлож л мэддэг боловч амиар хангаж чаддаггүй; тийм болохоор та нарын биеийн хэмжээ дэндүү жаахан. Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол чинь хараахан өөрчлөгдөөгүй. Чиний ойлголт, санаа зорилго хэвээр үлддэг. Өөрийнхөө асуудлыг шийдвэрлээгүй байж бусдаас өөрчлөгдөхийг хүсэж байгаа бол чамд урагшлах зам байх уу? Чи бусдыг хангаж чадах уу? Тэдний асуудлыг шийдвэрлэж чадах уу? Хэрэв чи эдгээрээс нэгийг нь ч хийж чадахгүй бол бусдаас өөрчлөгдөхийг хүсээд ямар үр дүнд хүрч чадах вэ? Хэрвээ чи зөвхөн хүмүүсийг сургаж, ухуулахын тулд бичиг үсэг, хоосон сургаал л номлож чаддаг бол бусдад үнэнийг ойлгуулж чадах уу? Чи өөрөө Бурханы ажлын талаар жинхэнэ ойлголтгүй бол Бурханы сонгосон хүмүүс нөхөрлөлийг чинь сонсоод Бурханы ажлыг ойлгож чадах уу? Чи өөрөө үүргээ зарчимгүйгээр гүйцэтгэдэг байж яаж Бурханы сонгосон хүмүүсээр үүргийг нь сайн гүйцэтгүүлэх юм бэ? Тэд яаж Бурханыг дагах эрч хүчийг олж авах юм бэ? Удирдагч, ажилчны үүрэг гүйцэтгэдэг хүмүүс чуулган дахь янз бүрийн хүмүүсийн байдал, тэдний дундаас хэн нь Бурханы үг, ажлын талаар туршлагатай, ойлголттой, хэн нь үнэхээр өөрийгөө мэддэг, үнэхээр гэмшдэг талаар ойлгож, сайн мэддэг байх ёстой. Эдгээрийг сайн мэддэг удирдагч, ажилчид зарим нэг бодит ажлыг гүйцэтгэх чадвартай байх болно. Үүргээ гүйцэтгэхдээ хамт ажиллаж байгаа хүмүүс чинь яг чам шиг өөрийгөө огт таньж мэдэхгүйгээр бусдыг сургадаг бол чи ч гэсэн үнэн-бодит байдлыг эзэмшээгүй, өөрийгөө танин мэддэггүй бөгөөд та хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй гэдгийг баталж байна. Та нар өмнө нь энэ зүйлийг бодож үзэж байсан уу? Та нар “Надад эрх мэдэл өгөгдсөн, би байр суурьтай боллоо, би чуулганы албан тушаалтан, одоо би бусдад сургамжлах газартай боллоо” гэхээ л мэддэг. Чи байр суурь, нэр хүндэд, яаж бусдыг сургаж, номлол хийх вэ гэдэгт, бусдыг үгэндээ оруулж, хэд хэдэн чуулганд нөлөөтэй болж, өндөр нэр хүнд олж авч, байр сууриа баттай тогтоохын тулд юу хэлэх вэ гэдэгт л анхаардаг. Зөвхөн ийм зүйлд анхаарч байгаа нь чамайг төөрөлдсөнийг нотолж байна. Хуучин эрин үеэс шинэ эрин үед орно гэдэг нь хүмүүсийн хийх, хэлэх арга барил өөрчлөгдөөд зогсохгүй илүү өндөр оролттой болж, илүү өндөр төлөөс төлж, махан биеэ бүрмөсөн орхиж, махан биеийн дуртай зүйлсээсээ татгалзаж, зөвхөн үнэнийг өөрсдийнхөө амь болгон эрэлхийлж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахыг тэднээс бас шаарддаг. Зөвхөн ийм маягаар тэд үнэхээр бүрэн өөрчлөгдөж чадна. Шинэ ажил хийхдээ Бурхан хүнд заавал шинэ шаардлага тавих ёстой бөгөөд тэдгээр хуучин, уламжлалт үзэлтэй зууралдсанаар хүн зөвхөн ажлыг удаашруулдаг. Зарим хүн Библид сохроор итгэдэг бөгөөд түүнээс хэзээ ч салдаггүй. Ингэснээр тэд амийг олж авч, Бурханыг мэдэж чадах уу? Үгүй, огт чадахгүй. Фарисайчууд үеэс үед Библийг уншиж байсан хэр нь эцэст нь үнэнийг илэрхийлж байсан Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Яаж ийм зүйл болов? Тэд Библийг үнэхээр ойлгосон бол Бурханыг мэдэх ёстой байсан бөгөөд Эзэн Есүсийг ирэх үед Түүнийг угтан авч, яллахгүй байх байсан. Одоо хүртэл энэ асуудалд хандахдаа ойлголтгүй байгаа хүмүүс олон байна. Тэд зүрх сэтгэлдээ Бурхан одоо хэчнээн олон айлдвар айлдсан ч Библийг уншиж, түүнээс салах ёсгүй гэж үргэлж боддог. Энэ нь эцэстээ тэд Библид бичигдсэн их зүйлийг санаж чаддаг ч Бурханы одоо илэрхийлж буй үнэнийг ойлгож, хэрэгжүүлж чадахгүй гэсэн үг юм. Эцэст нь тэд ямар ч бодитой туршлагын гэрчлэл хийдэггүй бөгөөд таягдан хаягдана. Ингэх нь ичгүүртэй биш гэж үү? Үнэн хэрэгтээ одоо Библийг байнга уншдаг ч Бурханы үгийг дэндүү бага уншдаг олон хүн байдаг. Ингэх нь ухаалаг хэрэг үү, мунхаг хэрэг үү? Өмнө нь хүмүүс Эзэнд итгэх үедээ асар их урам зоригтой байх нь агуу амьтай, сайн итгэдэг гэсэн үг гэж үздэг байсан. Зөвхөн урам зориг байгаад зан чанарын өөрчлөлт байхгүй бол Бурхан хүнийг сайшаахгүй гэж одоо хэлэхэд зарим хүн Бурхан энэ хүмүүст шударга бус хандлаа гэж үргэлж боддог. Би өмнө нь зарим нэг ийм хүмүүсийг засаж байсан бөгөөд тэдний зарим нь үүнийг хүлээж авахгүй, тийм хүмүүсийг өмөөрөн “Тэд олон жил Бурханд итгэсэн. Төлөөс төлж, асар их зовлон амссан, тэд ямар нэгэн хувь нэмэр оруулаагүй ч шаргуу хөдөлмөрлөсөн. Чи тэдэнд яаж ингэж хандаж чадаж байна аа?” гэж хэлдэг. Зарим хүн үзэл бодлоо засаж залруулж чаддаггүй. Үүнийг ойлгоход хэцүү байна уу? Хүмүүс бусад хүний аливааг гаднаа яаж хийж байгааг нь хардаг бол Бурхан мөн чанарыг нь хардаг бөгөөд энэ нь асар ялгаатай зүйл юм. Гаднаа хэр их үнэн сүсэгтэй харагдаж, хэр сайн ярьж чаддаг, хэр их ийш тийш гүйж, төлөөс төлж байгааг нь л чи хардаг. Тэд хэр их үзэл тээдэг, хэчнээн өөрийгөө зөвтгөж, биеэ тоодог болохыг чи яагаад хэлэхгүй байна вэ? Чи яагаад эдгээр зүйлийг харахгүй байна вэ? Тийм учраас та нарын аливаа зүйлийн талаарх үзэл бодол хэтэрхий хуучинсаг, хоцрогдсон хэвээр байна гэж Би хэлж байна. Бурхан одоо хүмүүсийн гаднаа төлдөг төлөөсийг хардаггүй; Тэр төлсөн төлөөс эсвэл хөрөнгийн чинь тухай, мөн хэр их зовж шаналсныг чинь ярьдаггүй. Тэр чиний мөн чанарыг хардаг. Өмнөх үеийн хүмүүсийг ашиглах зарчим юу байсан бэ? Хэн нь асар их урам зоригтой байна, хэн нь ийш тийш гүйж, өөрийгөө зарлагадаж чадаж байна, хэн нь Бурханд хамгийн удаан итгэсэн, хэн нь хамгийн ахмад настай бөгөөд гэрлээгүй байна, энэ тодорхойлолтод нийцэх тусам тухайн хүний нэр хүнд нь нэмэгдэж, удирдагч болох илүү чадамжтай байсан. Ийм зүйл одоо чухал биш болсон. Хүний мөн чанар нь чухал, учир нь Бурханд итгэх гол зүйл бол хүний мөн чанар нь ямар болох, Бурханыг шүтэн мөргөж чаддаг эсэх, Бурханы шинэ ажлыг хүлээн авч чаддаг эсэх юм. Одоо Бурхан махбод болж ирсэн ч чи Түүнийг мэдэхгүй байгаа бол энэ нь чиний мөн чанарын талаар юу хэлж байна вэ? Мөн чанар чинь Бурханыг эсэргүүцдэг биш гэж үү? Энэ нь үзэл бодол, санаа зорилго чинь Бурхантай нийцэж чаддаг эсэхээс хамаарна. Хэрэв чи үнэн замыг хүлээн авч, өмнөх санаа зорилго, үзлээ орхиж чадвал чам шиг ийм хүмүүсийг Бурхан хүлээн авч, ерөөж чадна. Бурхан Өөрийн ажилд хүмүүсийг ашигладаг зарчмууд байдаг. Тэр чиний хөрөнгө, гэр бүлийн байдал, нэр хүнд, байр суурийг хардаггүй. Тэр Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг ашигладаггүй, ашиглалаа гээд зөвхөн Түүний ажлыг хойшлуулах бус уу? Хүмүүс үргэлж хөрөнгийнхөө тухай ярьдаг, хэмжээлшгүй их биеэ тоосон байдаг, тэд бол диаволууд! Бид тахил өргөх, өөрийгөө зарлагадах, хөрөнгө мөнгө, нэр хүнд зэрэг зүйлийн талаар ярьдаггүй. Эдгээр зүйлийн талаар ярих нь шал хэрэггүй! Бурханд хамгийн чин сэтгэлээсээ хандаж, Бурханыг дуулгавартай дагахыг хамгийн их хүсдэг хэн бүхэн үнэн-бодит байдалтай болно, бид ийм хүмүүсийг сайшаадаг. Гаднаас нь харахын хэрэг байна уу? Хүний хувьд зарим зүйл гаднаасаа өөрчлөгдөж болох ч уг чанарт нь байгаа олон зүйл өөрчлөгдөөгүй бөгөөд хэзээ нэгэн цагт гарч ирэх болно. Тийм учраас чи эдгээр зүйлийг мэдэж, тэдгээрийг ил гаргах ёстой. Хүний уг чанарт маш олон зүйл байдаг! Мэдээжийн хэрэг, хүний уг чанар биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, тэрслүү байдаг бөгөөд эдгээр нь хамгийн том, хамгийн үндсэн асуудлууд юм. Эдгээрээс гадна хүний дотор хэд хэдэн завхарсан зан чанар бас байдаг. Тиймээс өөрийгөө таньж мэдэх нь энгийн зүйл биш. Тодорхой хэмжээний хэв чанартай хүмүүс ямар нэг буруу зүйл хийх юм уу нүгэл үйлдэхдээ амархан ухаарч, ойлгоно. Гэсэн хэдий ч тэдний уг чанар, зан чанарт байгаа зүйлс, ялангуяа гол сул талуудтай холбоотой зүйлс нь тэдний хувьд олж харж, мэдэхэд хамгийн хэцүү байдаг. Та ямар нэг буруу зүйл хийгээд Бурханд залбирах юм уу, эсвэл нүгэл үйлдээд Бурханд улайдаг бол энэ нь өөрийгөө таньж мэддэг гэсэн үг гэж битгий бодоорой. Энэ нь өөрийгөө танин мэдэхээс хол зүйл юм! Надад итгэхгүй байгаа бол зүгээр л яваад хараарай. Магадгүй нэг өдөр чамд ямар нэг асуудал тулгарч чи унах өдөр ирэх болно, эсвэл магадгүй чи баривчлагдаж, нэг шөнийн дотор Иудас болж, мэгдэх үе ирж болно. Хэрэв чи амь-оролттой болохыг хүсэж байвал эхлээд өөрийгөө мэдэх ёстой; Хэрэв чи зан чанарын өөрчлөлтөд хүрэхийг хүсэж байвал тэр тусмаа Бурханы үгээр дамжуулан өөрийгөө эргэцүүлж, мэдэх ёстой. Өөрийгөө танин мэдэхэд урагшлах замтай болж, өөрийгөө улам гүнзгий мэддэг болж, үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг болох үед чи аяндаа амь-оролттой болох болно. Зан чанарын өөрчлөлт чинь бас энэ үеэс эхэлдэг. Хэрэв чи үнэхээр өөрийгөө мэдэж чаддаг бол амь-оролт, зан чанарын өөрчлөлтөд хүрэх замтай болох бөгөөд ийм зүйл чамд илүү хялбар болно.
1995 оны сүүлч
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?