Чи замын сүүлчийн хэсэгт яаж алхах ёстой вэ? (II хэсэг)

Есүс загалмайд цовдлогдож, явсны дараа л Петр өөрийн замналаар явж, явах ёстой замаараа алхаж эхэлсэн; тэр хангалтгүй байдал, дутагдлаа харсны дараа л зэвсэглэж эхэлсэн. Бурханыг гэх хайр нь дэндүү бага, зовох хүсэл нь хангалтгүй, ямар ч мэдлэг ухаан байхгүй, эрүүл ухаанаар дутмаг байснаа тэр олж харсан. Есүсийн хүсэлтэй нийцэхгүй олон зүйл түүнд байгааг, тэрслүү, эсэргүү, хүний хүслээр сэвтсэн олон зүйл байгааг тэр олж харсан. Үүний дараа л тэр бүх талаар оролтыг олж авсан. Есүс түүнийг удирдаж байхдаа түүний байр байдлыг ил болгож, Петр үүнийг нь хүлээн зөвшөөрч, Есүсийн хэлсэнтэй санаа нийлсэн хэдий ч хожим нь болтол жинхэнэ ойлголт түүнд дутагдсаар байсан. Учир нь тухайн үед түүнд туршлага ч байгаагүй, өөрийн биеийн хэмжээний талаарх мэдлэг ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, Би одоо та нарыг удирдан хөтлөхдөө зөвхөн үг ашиглаж байгаа бөгөөд та нарыг богино хугацааны дотор төгс болгох боломжгүй, мөн та нар үнэнийг ойлгож, мэдэж чаддаг байхаар хязгаарлагдана. Учир нь чамайг байлдан дагуулж, зүрх сэтгэлд чинь үнэмшүүлэх нь одоогийн ажил бөгөөд хүмүүсийг байлдан дагуулсны дараа л зарим нь төгс болгуулна. Яг одоо, чиний ойлгодог тэдгээр үзэгдэл болон үнэн ирээдүйн туршлагын чинь суурийг тавьж байна; хожмын гай зовлонд та нар бүгд эдгээр үгийг бодитоор туулна. Хожим нь шалгалт ирж, гай зовлон туулах үедээ чи өнөөдөр хэлдэг “Ямар ч гай зовлон, шалгалт, их гамшигтай тулгарсан, би Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой” хэмээх үгсээ бодох болно. Петрийн туршлагын талаар, дараа нь Иовын туршлагын талаар бодоод үз—чи өнөөдрийн үгээр урамшина. Зөвхөн ийм маягаар л итгэл чинь зоригжиж чадна. Тухайн үед Петр өөрийгөө Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээж авах эрхгүй гэж хэлсэн бөгөөд цаг нь ирэхэд чи ч бас өөрөөрөө дамжуулан Бурханы зөвт зан чанарыг бүх хүнд харуулахдаа бэлэн байх болно. Түүний шүүлт, гэсгээлтийг чи дуртайяа хүлээн зөвшөөрч, Түүний шүүлт, гэсгээлт, хараал чамд тав тух болно. Одоо, үнэнээр зэвсэглэхгүй байх чинь ердөө хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Үүнгүйгээр чи ирээдүйд бат зогсож чадахгүй төдийгүй, одоогийн ажлыг туулж чадахгүй байж магадгүй. Тэгвэл чи хөөгдөж, шийтгэгдэх хүмүүсийн нэг болох бус уу? Яг одоо, чам дээр ирсэн ямар ч баримт байгаагүй, дутагдаж байгаа аль ч талаар чинь Би чамайг хангасан; Би бүх талаас ярьдаг. Та нар тийм ч их зовлон туулаагүй; ямар ч төлөөс төлөлгүйгээр бэлэн байгаа зүйлийг авдаг, түүнээс ч илүүтэйгээр, та нарт өөрийн гэсэн жинхэнэ туршлага, мэдлэг ухаан байдаггүй. Тиймээс та нарын ойлгодог зүйл бол жинхэнэ биеийн хэмжээ чинь биш. Та нар ойлгох, мэдэх, харахаар хязгаарлагддаг боловч нэг их үр дүнд хүрээгүй. Хэрэв Би та нарт хэзээ ч анхаарал хандуулаагүй, харин гэрт чинь туршлагажуулсан бол та нар асар уудам дэлхий ертөнц рүү аль эрт гүйж одох байсан. Ирээдүйд алхах зам чинь зовлонгийн замнал байна, хэрэв чи замын одоогийн энэ хэсэгт амжилттай алхвал ирээдүйд илүү их гай зовлон туулах үедээ гэрчлэлтэй байх болно. Хэрэв чи хүний амьдралын ач холбогдлыг ойлгодог, хүний амьдралын зөв замд орсон бөгөөд ирээдүйд Бурхан чамд яаж ч хандсан ямар ч гомдол, сонголтгүйгээр Түүний эрхээр захирагддаг, Бурханд ямар ч шаардлага тавьдаггүй бол чи ийм маягаар үнэ цэнтэй хүн болно. Яг одоо чи гай зовлон туулаагүй байгаа учраас аливаа зүйлийг ялгалгүйгээр дуулгавартай дагаж чадна. Бурхан яаж ч хөтөлсөн бай, тэр зам нь сайн, Түүний бүх зохион байгуулалтад захирагдана гэж чи хэлдэг. Бурхан чамайг гэсгээсэн ч бай, хараасан ч бай, чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахад бэлэн байх болно. Тийм болохоор чиний одоо хэлдэг зүйл биеийн хэмжээг чинь төлөөлөх албагүй. Одоо хийхийг хүсдэг зүйл чинь чамайг эцсээ хүртэл дагах чадвартай гэдгийг харуулж чадахгүй. Асар их гай зовлон чам дээр ирэх үед, эсвэл хавчлага, дарамт, бүр илүү их шалгалт туулах үедээ чи эдгээр үгийг хэлж чадахгүй. Тэр үед чи ийм ойлголттой байж, бат зогсож чадвал энэ нь чиний биеийн хэмжээ байх болно. Тухайн үед Петр ямар байсан бэ? Петр: “Эзэн минь, би өөрийн амийг Таны төлөө золиослоно. Хэрэв Та намайг үхүүлбэл би үхнэ!” гэж хэлсэн. Тухайн үед тэр ингэж залбирдаг байсан. Тэрээр мөн “Бусад хүн Таныг хайрлахгүй байсан ч гэсэн би эцсээ хүртэл Таныг хайрлах ёстой. Би Таныг цаг үргэлж дагана” гэж хэлсэн. Тухайн үедээ тэр ингэж хэлж байсан боловч өөр дээр нь шалгалт ирэнгүүт тэр нуран унаж, уйлсан. Петр Эзэнийг гурвантаа үгүйсгэснийг та нар бүгд мэдэж байгаа биз дээ? Шалгалт өөрсөд дээр нь ирэхэд уйлж, хүний сул дорой байдлыг харуулах олон хүн байдаг. Чи өөрийнхөө эзэн нь биш. Үүнд чи өөрийгөө хянаж чадахгүй. Магадгүй өнөөдөр чи үнэхээр сайн байгаа байж болох боловч тохиромжтой орчинд байгаа болохоор тэр юм. Маргааш тэр нь өөрчлөгдвөл чи хулчгар зан, чадваргүй байдал, жигшүүртэй, үнэ цэнгүй байдлаа харуулна. Чиний “эршүүд байдал” аль эрт юу ч биш болж, заримдаа чи бүр даалгавраа нэг тийш нь хаяад, яваад өгч ч магадгүй. Энэ нь тухайн үед ойлгосон зүйл чинь чиний жинхэнэ биеийн хэмжээ биш байсныг харуулдаг. Хүн Бурханыг үнэхээр хайрладаг эсэх, үнэхээр Бурханы эрхээр захирагдаж чаддаг эсэх, Бурханы шаарддаг зүйлийг биелүүлэхэд бүх хүчээ дайчилж чаддаг эсэх, Бурханд үнэнч хэвээр байж, амиа золиослох байсан ч гэсэн бүх зүйлийн хамгийн сайныг нь Бурханд өгдөг эсэхийг харахын тулд хүний жинхэнэ биеийн хэмжээг харах ёстой.

Эдгээр үгийг одоо хэлчихсэн гэдгийг чи санах ёстой: Хожим нь чи илүү их гай зовлон, илүү их зовлон зүдүүр туулна! Төгс болгуулах нь энгийн, амархан зүйл биш. Ядаж л Иовынх шиг, эсвэл түүнийхээс ч илүү их итгэл чамд байх ёстой. Ирээдүйн шалгалт Иовын шалгалтаас ч илүү их байх бөгөөд урт хугацааны гэсгээлт туулсаар байх ёстой гэдгээ чи мэдэх хэрэгтэй. Энэ энгийн зүйл гэж үү? Хэв чанараа сайжруулж чадахгүй бол, ойлгох чадвар чинь дутуу дулимаг байвал, мөн хэтэрхий багыг мэддэг бол тэр үед чамд ямар ч гэрчлэл байхгүй, харин Сатаны тоглоом, зугаа болох болно. Үзэгдлийг одоо хадгалж чадахгүй бол чамд ямар ч суурь байхгүй бөгөөд ирээдүйд чи хөсөр хаягдана! Замын аль ч хэсэг нь явахад амархан биш тул үүнийг хөнгөхнөөр бүү авч үз. Үүнийг одоо сайтар дэнсэлж үзээд бэлтгэлээ хий, ингэснээр энэ замын сүүлчийн хэсэгт зохих ёсоор алхаж болох юм. Энэ бол ирээдүйд алхах ёстой, бүх хүний алхах ёстой зам юм. Энэ мэдлэгийг анхааралгүй өнгөрөөх ёсгүй; чамд Миний хэлдэг зүйл бүгд дэмий байдаг гэж бүү бод. Энэ бүхнийг сайтар ашиглах өдөр чамд ирнэ—Би үгээ хий дэмий айлдсан байж болохгүй. Энэ бол өөрийгөө зэвсэглэх, ирээдүйн замыг засах үе билээ. Чи хожим алхах ёстой замыг бэлдэх хэрэгтэй; чи ирээдүйд хэрхэн бат зогсож чадах талаараа санаа зовж, сэтгэл түгшин, ирээдүйн замдаа сайн бэлдэх ёстой. Ховдог, залхуу бүү бай! Цаг хугацаагаа хамгийн сайн ашиглахын тулд чадах бүх зүйлээ бүгдийг нь хийх ёстой, ингэснээр чи хэрэгтэй бүхнээ олж авч магад. Чамайг ойлгоосой гэсэндээ Би бүхнийг чамд өгч байна. Гурав хүрэхгүй жилийн дотор Би маш олон зүйл хэлж, маш их ажил хийснийг чи өөрийн нүдээр харсан. Ийм маягаар ажиллаж ирсний минь нэг шалтгаан нь хүмүүс маш их дутуу дулимаг бөгөөд нөгөө нэг шалтгаан нь цаг хугацаа хэтэрхий богино; цаашид хойшлуулж болохгүй. Хүмүүс гэрчлэл хийж, ашиглагдахаасаа өмнө эхлээд дотроо тов тодорхой байдалд хүрэх ёстой гэж чи төсөөлдөг, гэвч тэгэх нь хэтэрхий удаан байх бус уу? Тэгвэл Би чамайг хэр удаан дагалдах ёстой байх вэ?

Өтөлж, бууралтталаа Би чамайг дагалдана гэвэл тэгэх боломжгүй! Илүү их гай зовлон туулснаар бүх хүн дотроо жинхэнэ ойлголтод хүрнэ. Эдгээр нь ажлын алхмууд юм. Чи өнөөдөр нөхөрлөсөн үзэгдлийг бүрэн ойлгож, жинхэнэ биеийн хэмжээтэй болмогцоо ирээдүйд ямар ч бэрхшээл туулсан цочирдохгүй, тэсвэрлэж чадна. Намайг ажлын энэхүү сүүлчийн алхмыг гүйцээж, эцсийн үгийг айлдаж дуусах үед ирээдүйд хүмүүс өөр өөрийн замаар алхах хэрэгтэй болно. Өмнө нь айлдсан үгийг энэ нь биелүүлнэ: Хүн нэг бүрд зориулсан даалгавар, хүн болгонд хийх ажил Ариун Сүнсэнд байдаг. Ирээдүйд хүн бүр Ариун Сүнсээр удирдуулан алхах ёстой замаараа алхана. Гай зовлон туулж байхдаа хэн бусдын төлөө санаа тавьж чадах вэ? Хувь хүн бүр өөрийн гэсэн зовлонтой байдаг, дор бүрнээ өөрийн гэсэн биеийн хэмжээтэй байдаг. Хэний ч биеийн хэмжээ өөр нэгнийхтэй ижилхэн байдаггүй. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ халамжилж чадахгүй; хэн ч өөр хэн нэгний төлөө санаа тавьж чадахгүй. Энэ нь, харилцан халамжилж, дэмжих боломжтой хэвээр байгаа одоогийнх шиг байхгүй. Төрөл бүрийн хүнийг ил болгох үе байх болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хоньчинг цохиход хонин сүрэг тарж бутрах бөгөөд тэр үед та нарт ямар ч жинхэнэ удирдагч байхгүй байх болно. Хүмүүс хуваагдана—та нар хамт цугларч чаддаг одоогийнх шиг байхгүй. Ирээдүйд Ариун Сүнсний ажилгүй хүмүүс жинхэнэ төрхөө харуулна. Нөхрүүд эхнэрээсээ урваж, эхнэрүүд нөхрөөсөө урваж, хүүхдүүд нь эцэг эхээсээ урваж, эцэг эх нь хүүхдүүдээ хяхан хавчина—хүний зүрх сэтгэлийг ухан ойлгохын аргагүй! Хүний хувьд хийж болох бүхэн нь өөрт байгаа зүйлээ хадгалж, замын сүүлчийн хэсэгт зүй зохистой алхах явдал юм. Яг одоо та нар үүнийг тодорхой харахгүй байна; та нар бүгд харалган. Ажлын энэ алхмыг амжилттай туулах амар зүйл биш.

Гай зовлонгийн цаг үе хэтэрхий сунжрахгүй; үнэндээ нэг жилээс ч богино хугацаанд үргэлжилнэ. Хэрэв энэ нь нэг жил үргэлжлэхбогино хугацаанд үргэлжилнэ. Хэрэв энэ нь нэг жил f I cannot live up to what Peter did, at the very least I should live out a normal u do not understand what you should understand, and you are still all at sea regaтай. Миний өөрийн ажил дууссаны дараа, хүмүүс алхах ёстой замаараа алхах нь дараагийн алхам юм. Хүн бүр ямар замаар алхах ёстойгоо ойлгох ёстой—энэ нь зовох зам ба үйл явц, мөн Бурханыг хайрлах хүслийг чинь цэвэршүүлэх зам билээ. Чи ямар үнэнд орох ёстой, ямар үнэнийг нэмэх ёстой, хэрхэн туулах ёстой, аль талаас нь орох ёстой гээд энэ бүх зүйлийг ойлгох ёстой. Чи одоо өөрийгөө зэвсэглэх ёстой. Гай зовлон чам дээр ирэх үед хэтэрхий хожимдсон байх болно. Хүн бүр өөрийн амийн төлөө ачаа үүрэх ёстой бөгөөд бусдын сэрэмжлүүлэхийг болон бусад хүн чихнээс чинь чангаахыг үргэлж битгий хүлээ. Би маш ихийг хэлсэн байтал чи ямар үнэнд орох ёстой, ямар үнэнээр зэвсэглэх ёстойгоо одоо болтол мэддэггүй. Бурханы үгийг уншихад ямар ч хүчин чармайлт гаргаагүйг чинь энэ нь харуулдаг. Чи өөрийн амийн төлөө ямар ч ачаа үүрдэггүй—үүнийг яахан хүлээн зөвшөөрч болох билээ? Чи юунд орох ёстой талаар тодорхой мэддэггүй, юу ойлгох ёстойгоо ойлгодоггүй, ямар зам сонгож авах ёстой талаар учраа олохгүй хэвээр байгаа. Чи огт үнэ цэнгүй биш гэж үү? Чи ямар хэрэгтэй юм бэ? Та нарын одоо хийж байгаа зүйл өөрсдийн замыг тавьж, барьж байгуулах явдал. Чи хүмүүс юунд хүрэх ёстойг мэддэг, хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлагын стандартыг мэддэг байх ёстой. Дараах ойлголт чамд байх ёстой: Юу ч болсон гэсэн, би гүн гүнзгий завхарсан байсан ч Бурханы өмнө тэрхүү дутагдлаа нөхөх ёстой. Бурхан надад хэлэхээс өмнө би ойлгодоггүй байсан боловч одоо Тэр надад хэлж, би ойлгосон болохоор би яаран дутагдлаа засаж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, Бурханы хүсэлд нийцэж чадах дүр төрхийг амьдран харуулах ёстой. Би Петрийн хийсэнд хүрч чадахгүй байсан ч гэсэн ядаж л хэвийн хүн чанарыг амьдран харуулах ёстой. Ийм маягаар би Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадна.

Энэ замын сүүлчийн хэсэг одоогоос эхлээд ирээдүйн гай зовлон дуусах хүртэл үргэлжилнэ. Замын энэ хэсэг нь хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ илчлэгдэхийн зэрэгцээ тэдэнд жинхэнэ итгэл байдаг эсэхийг харуулах үе юм. Замын энэ хэсэг хүмүүсийн урьд өмнө хөтлүүлж явж байсан аль ч замаас илүү хүнд бэрх, бартаатай байх учраас “замын сүүлчийн хэсэг” гэж нэрлэдэг. Үнэндээ энэ нь замын хамгийн сүүлийн хэсэг биш; учир нь гай зовлон туулсны дараа чи сайн мэдээ түгээх ажлыг туулах бөгөөд ашиглагдах ажлыг туулах хэсэг хүн байх болно. Тиймээс хүмүүсийг цэвэршүүлэх гай зовлон болон хатуу ширүүн орчинтой холбоотойгоор л “замын сүүлчийн хэсгийн” талаар ярьдаг. Урьд нь алхсан замын тэр хэсэгт Би чамайг тэрхүү баяр хөөртэй аялалд биечлэн хөтөлж, гараас чинь хөтлөн чамд зааж, амнаасаа чамайг хооллосон. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлтийг олон удаа туулсан ч чиний хувьд тэдгээр нь ээлж дараалсан хөнгөхөн цохилтоос хэтрээгүй. Мэдээж энэ нь Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлыг чинь нэлээд өөрчилсөн; мөн энэ нь зан чанарыг чинь нэлээд тогтворжуулж, Миний талаар багахан хэмжээний ойлголт олж авах боломжийг чамд олгосон. Гэвч Миний хэлж байгаа зүйл бол замын тэрхүү хэсгээр алхаж байх үедээ хүмүүсийн төлсөн төлөөс, уйгагүй хичээл зүтгэл зэгсэн бага байсан—Би л чамайг өдий хүртэл чинь хөтөлсөн. Учир нь Би чамаас ямар нэг юм хий гэж шаарддаггүй; үнэндээ Миний чамд тавьдаг шаардлага минь огтхон ч өндөр биш—Би зүгээр л байгаа зүйлийг хүлээж авахыг чамд зөвшөөрдөг. Энэ хугацаанд Би та нарын хэрэгцээг тасралтгүй хангаж байсан бөгөөд хэзээ ч үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй. Та нар олон удаагийн гэсгээлт амссан мөртөө Миний анхны шаардлагыг биелүүлээгүй. Та нар буцаж няцаж, гутардаг боловч Би үүнийг анхаарч үздэггүй, учир нь одоо бол Миний хувийн ажлын цаг үе бөгөөд Надад өгөх “зориулалтыг” чинь Би нухацтай авч үздэггүй. Гэвч үүнээс цааших зам дээр Би ажиллаж, үг хэлэхээ больж, цаг нь ирэхээр ийм хий дэмий байдлаар үргэлжлүүлэхийг чинь болиулна. Би та нарыг суралцах арвин их хичээлтэй байлгана, бэлэн байгаа зүйлийг та нараар авхуулахгүй. Өнөөдөр та нарт байгаа жинхэнэ биеийн хэмжээг ил болгох ёстой. Хэдэн жилийн хүчин чармайлт чинь эцэстээ үр дүнтэй байсан эсэх нь замын энэ сүүлчийн хэсэгт та нар хэрхэн алхахаас харагдана. Бурханд итгэх нь маш энгийн гэж урьд нь та нар боддог байсан бөгөөд Бурхан чамд хатуу чанга хандаж байсан учраас тэр юм. Одоо тэгвэл ямар байна вэ? Бурханд итгэх нь энгийн гэж та нар боддог уу? Бурханд итгэх нь та нарыг гадаа тоглож буй хүүхдүүд шиг баяр хөөртэй, санаа зовох зүйлгүй болгодог гэж та нарт санагдсаар байна уу? Та нар хонь гэдэг нь үнэн; гэхдээ Бурханы нигүүлслийг хариулж, итгэдэг Бурханаа бүрэн олж авахын тулд алхах учиртай замаараа алхаж чаддаг байх ёстой. Өөрсдийгөө бүү доог тохуу болго, өөрсдийгөө бүү хуур! Замын энэ хэсэгт цөхрөлтгүй үргэлжлүүлж чадвал чи Миний сайн мэдээний ажил бүхий л орчлон ертөнц даяар түгэх урьд өмнө үзэгдээгүй үзэгдлийг харж чадах ба Миний дотнын хүн байж, Миний ажлыг орчлон ертөнц даяар өргөжихөд үүргээ гүйцэтгэх сайхан аз завшаан чамд тохионо. Тэр үед чи алхах ёстой замаараа баяртайгаар үргэлжлүүлэн алхана. Ирээдүй зах хязгааргүй гэгээлэг байна, харин одоо гол зүйл нь замын энэ сүүлчийн хэсэгт зүй зохистой алхах явдал юм. Чи эрж хайж, үүнийг хийхдээ бэлдэх ёстой. Энэ бол чиний яг одоо хийх ёстой зүйл; одоо энэ нь яаралтай асуудал юм!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Messenger дээр бидэнтэй холбоо барих