Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбар 19-р бүлэг
Хүмүүсийн төсөөллөөр Бурхан маш сүрлэг агаад ойлгохын аргагүй санагддаг. Бурхан хүмүүсийн дунд оршин суудаггүй мэт, Тэр маш сүрлэг болохоор хүмүүсийг басамжилдаг мэт байдаг. Гэвч Бурхан хүмүүсийн үзлийг эвдэж, бүгдийг нь таягдан хаяж, “булшинд” булаад үнсэн товрог болгодог. Хүний үзэлд хандах Бурханы хандлага үхэгсдэд хандах хандлагатай нь адилхан, тэднийг дур зоргоороо тодорхойлж байдаг. “Үзэл” ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа мэт байдаг; тиймээс Бурхан дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл энэ ажлыг хийсээр байгаа бөгөөд хэзээ ч зогсоогүй. Махан биеэс болж хүмүүс Сатанаар завхруулагдсан бөгөөд газар дээрх Сатаны үйлдлүүдээс болоод хүмүүс туршлагынхаа явцад төрөл бүрийн үзлийг бий болгодог. Үүнийг “ердийн үүсэл” гэж нэрлэдэг. Энэ нь газар дээрх Бурханы ажлын сүүлчийн үе шат тул Бурханы ажлын арга барил оргилдоо хүрсэн ба Тэрээр хүмүүсийг сургахаа эрчимжүүлж байгаа, ингэснээр тэд Түүний сүүлчийн ажлаар бүрэн төгс болгуулж, эцэстээ Бурханы хүслийг хангаж чадна. Өмнө нь хүмүүсийн дунд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт л байсан боловч Бурханы Өөрийнх нь хэлсэн ямар ч үг байхгүй байв. Бурхан Өөрийн дуу хоолойгоор ярих үед хүн бүхэн гайхширсан бөгөөд өнөөдрийн үг бүр ч адармаатай байдаг. Тэдгээрийн утга учрыг ухан ойлгоход бүр ч хэцүү бөгөөд Түүний үгийн тавин хувь нь хашилтанд байдаг учраас хүмүүсийн нүд эрээлжилж байх шиг санагддаг. “Намайг үг хэлэх үед хүмүүс Миний дуу хоолойг анхаарлаа төвлөрүүлэн сонсдог; харин Намайг үг хэлэхээ болиход өөрсдийн ‘ажил хэргийг’ дахин эхлүүлдэг.” Энэ хэсэгт хашилтан дотор үг бий. Энд ярьсантай адилаар Бурхан хэдий чинээ хошигнон ярина, хүмүүсийн унших дурыг төдий чинээ хөдөлгөдөг. Тэгээд хүмүүс тайван байх үедээ харьцалтыг хүлээн авч чаддаг. Гэхдээ үндсэндээ энэ нь, Бурханы үгийг ойлгохгүй байх үедээ илүү олон хүн шантарч, сэтгэлээр унахаас сэргийлэхийн төлөө байдаг. Энэ бол Сатантай хийх Бурханы дайны тактик билээ. Ийм маягаар л хүмүүс Бурханы үгийг сонирхсон хэвээр байж, будилсан үедээ ч гэсэн тэдгээрт анхаарал хандуулсаар байх болно. Гэхдээ хашилтаар хүрээлэгдээгүй бүх үг нь ч гэсэн асар их увдистай байдаг тул илүү анзаарагдахуйц байдаг бөгөөд Бурханы үгийг бүр их хайрлаж, Түүний үгийн сайхан амтыг зүрх сэтгэлдээ мэдрэхэд хүмүүсийг хүргэдэг. Бурханы үг асар олон хэлбэртэйгээр ирдэг бөгөөд баялаг, олон янз байдаг тул, мөн Бурханы олон үгэн дунд нэр үг давтагддаггүй учраас Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэж хүмүүс гурав дахь мэдрэхүйгээрээ үздэг. Жишээлбэл: “Би хүмүүсээс ‘хэрэглэгч’ төдий бай гэж шаарддаггүй; харин Сатанд ялагдал учруулах ‘үйлдвэрлэгч’ бай гэж шаарддаг.” Энэ өгүүлбэрт байгаа “хэрэглэгч” болон “үйлдвэрлэгч” хэмээх үг урьд нь хэлж байсан зарим үгтэй төстэй утгатай боловч Бурхан хатуу хөшүүн биш; харин ч Тэрээр хүмүүст Өөрийн шинэлэг байдлыг мэдүүлж, улмаар Бурханы хайрыг нандигнахад тэднийг хүргэдэг. Бурханы үгэн дэх хошигнол нь хүнийг гэх Түүний шүүлт болон Түүний шаардлагыг агуулдаг. Бурханы үг бүгд зорилготой, бүгд утга учиртай байдаг тул Түүний хошигнол зүгээр л уур амьсгалыг зөөлрүүлж, эсвэл хүмүүсийг нирхийтэл инээлгэх зорилготой биш, мөн зүгээр л тэдний булчин шөрмөсийг суллах зорилготой ч биш. Харин Бурханы хошигнол нь хүмүүсийг таван мянган жилийн хүлээсээс чөлөөлж, дахин хэзээ ч хүлэгдэхгүй байлгахаар зорьдог, ингэснээр тэд Бурханы үгийг илүү сайн хүлээн авч чаддаг. Бурханы арга барил бол эмийг шингээхэд тусалдаг ганц халбага элсэн чихэр юм; Тэрээр хүмүүст гашуун эм залгиулахаар хүчилдэггүй. Чихрэн дотор гашуун амт байдаг бөгөөд мөн гашууны дотор чихэрлэг амт байдаг.
“Зүүн зүгт бүдэгхэн сүүмэлзэх гэрэл харагдаж эхлэх үед, түүнээс болж орчлон ертөнц дээрх бүх хүн Зүүн зүг дэх гэрэлд бага зэрэг анхаарал хандуулдаг. Хүн нойронд умбахаа болиод зүүний гэрлийн эх сурвалжийг ажиглахаар явах боловч хүний хүч чадлын хязгаарын улмаас гэрэл гарч байгаа газрыг хэн ч харж чаддаггүй.” Энэ бол зөвхөн Бурханы хөвгүүд, ардуудын дунд ч биш, харин орчлон ертөнцөд хаа сайгүй тохиолдож байгаа зүйл юм. Шашны хүрээнийхэн болон үл итгэгчид бүгд ийм хариу үйлдэл үзүүлдэг. Бурханы гэрэл цацрах мөчид бүх хүний зүрх сэтгэл аажмаар өөрчлөгддөг ба өөрсдийнх нь амьдрал утга учиргүй, хүний амьдрал үнэ цэнгүй гэдгийг тэд өөрийн эрхгүй мэдэж авч эхэлдэг. Хүмүүс ирээдүйг эрэлхийлж, маргаашийг бодолцон үзэж, эсвэл маргаашийн талаар санаа зовдоггүй; харин “залуу” байгаа дээрээ илүү их идэж, уух ёстой, тэгвэл эцсийн өдөр ирэхэд энэ бүхэн үнэ цэнтэй байх болно гэсэн үзэл санаа баримталдаг. Хүмүүст дэлхий ертөнцийг захирах ямар ч хүсэл байдаггүй. Дэлхий ертөнцийг гэх хүний хайрын эрч хүчийг “диавол” бүрмөсөн хулгайлсан боловч эх үндэс нь юу болохыг хэн ч мэддэггүй. Бурханы өдөр хараахан ирээгүй учраас тэд нааш цааш гүйж, нэг нэгэндээ мэдэгдэж л чадна. Нэг л өдөр бүх ойлгошгүй нууцын хариултыг хүн бүр харах болно. Энэ нь “Хүн зүүд нойрноос сэрж, Миний өдөр өөрсөд дээр нь аажмаар ирж буйг дөнгөж л ухаарна” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учир юм. Тэр цаг ирэх үед Бурханд харьяалагддаг бүх хүн “Намайг газар дээр байх хугацаанд өөрсдийн хувийг Надад зориулахаар хүлээж” буй ногоон навчис шиг байх болно. Бурхан Өөрийн дуу хоолойг айлдсаны дараа Хятад дахь Бурханы ардуудын дундаас маш олон хүний хуучин гэм нь хөдөлдөг, иймээс Бурхан: “… гүйцэлдсэн баримт нэгэнтээ өөрчлөгдөшгүй болж, зөвхөн ял тулгахыг минь хүлээхээс өөр аргагүй байдаг билээ” гэдэг. Тэдний дунд таягдан хаягдах зарим хүн мөн л байх болно—бүгд өөрчлөгдөхгүй хэвээр үлдэхгүй. Харин ч хүмүүс туршилт туулсныхаа дараа л стандартад нийцэж чадах ба тэгснээр тэдэнд “чанарын гэрчилгээ” нь хэвлэгдэх болно; эс бөгөөс тэд хогийн овоон дээрх хог новш болох болно. Бурхан хүний жинхэнэ байр байдлыг үргэлж заан харуулдаг тул хүмүүс Бурханы нууцлаг байдлыг улам их мэдэрдэг. “Хэрвээ Тэр Бурхан байгаагүй бол бидний жинхэнэ байр байдлыг яаж ийм сайн мэдэж чадах юм бэ?” Гэсэн ч хүмүүсийн сул талаас үүдэн “хүмүүсийн зүрх сэтгэлд Би агуу дээд ч биш, эгэл дорд ч биш байдаг. Хүмүүсийн хувьд Миний оршдог эсэх нь ямар ч ялгаагүй.” Энэ нь чухамдаа бодит байдалд хамгийн сайн тохирох бүх хүний байр байдал биш гэж үү? Хүмүүсийн тухайд бол, тэднийг Бурханыг эрж хайх үед Тэр оршдог ба Түүнийг эрж хайгаагүй үед Тэр оршдоггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүст Бурханы тусламж хэрэгтэй үед Тэрээр хүмүүсийн зүрх сэтгэлд нэн даруй оршдог боловч тэдэнд хэрэггүй болох үед Бурхан оршин байхаа больдог. Энэ бол хүмүүсийн зүрх сэтгэлд байдаг зүйл юм. Бодит байдал дээр, бүх “бурхангүй үзэлтнийг” оролцуулаад газар дээрх хүн бүр ингэж боддог ба Бурханы талаарх “сэтгэгдэл” нь тодорхойгүй, бүдэг бадаг байдаг.
“Тиймээс, уулс хуурай газар дээрх улс үндэстнүүдийн хооронд хил хязгаар болж, ус хуурай газруудын хооронд хүмүүсийг тусгаарлах хаалт болж, агаар нь газар дэлхий дээрх орон зайд хүнээс хүн рүү урсдаг зүйл болдог.” Энэ нь дэлхий ертөнцийг бүтээх үед Бурханы хийсэн ажил байв. Үүнийг энд дурдах нь хүмүүсийн хувьд будилмаар байдаг: Бурхан өөр ертөнцийг бүтээхийг хүссэн юм гэж үү? Ингэж хэлэх нь зүйтэй юм: Бурханыг ярих болгонд үг нь бүтээл, удирдлага, дэлхий ертөнцийн сүйрлийг агуулдаг; зүгээр л заримдаа тэдгээр нь тодорхой, заримдаа тодорхойгүй байдаг. Бурханы бүх удирдлага Түүний үгэнд биеллээ олдог; зүгээр л хүмүүс тэдгээрийг ялган салгаж чаддаггүй. Хүмүүст өгдөг Бурханы ерөөл итгэлийг нь зуу дахин өсгөдөг. Гаднаасаа Бурхан хүмүүст амлалт өгч байгаа мэт санагддаг боловч мөн чанартаа энэ нь, Өөрийн хаанчлалын ардуудад тавих Бурханы шаардлагын хэмжүүр юм. Ашиглахад тохиромжтой хүмүүс үлдэнэ, харин тохиромжгүй хүмүүс тэнгэрээс буудаг гай гамшигт залгиулна. “Тэнгэрт аянга нүргэлэн хүмүүсийг ниргэн унагана; өндөр уулс нуран унахдаа тэднийг булшилна; зэрлэг араатнууд өлссөндөө тэднийг залгина; далай тэнгис давлагаалах үедээ толгой дээгүүр нь нөмрөн авна. Хүмүүс хоорондоо хөнөөн тэмцэлдэх үедээ өөрсдөөс нь урган гардаг гамшгаас болж бүгд сүйрлээ эрнэ.” Энэ бол стандартад нийцдэггүй хүмүүст оноох “тусгай үйлчилгээ” бөгөөд дараа нь тэд Бурханы хаанчлалд аврагдахгүй. Бурхан: “Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай” гэх мэтийн зүйлсийг хэдий чинээ их хэлнэ, хүмүүс өөрсдийнхөө хүндтэй байдлыг төдий чинээ их мэддэг; ийм болохоор шинэ амьдралыг эрж хайх итгэл төдий чинээ их байдаг. Хүмүүсийг Өөрөөс нь хүсэхийн хэрээр Бурхан тэднийг хангадаг. Бурхан тэднийг тодорхой түвшинд илчилмэгцээ Өөрийнхөө ярианы байдлыг өөрчилж, хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд ерөөлийн өнгө аяс ашигладаг. Ийм маягаар хүмүүст шаардлага тавих нь илүү бодитой үр ашиг өгдөг. Хүмүүс бүгд, хамтрагчидтайгаа ажил хэрэг ярих дуртай байдаг—тэд бүгд ажил хэрэгтээ мэргэжилтнүүд—үүнийг хэлснээрээ Бурхан яг энийг л тодруулсан юм. Тэгвэл “Синим” гэж юу вэ? Энд Бурхан Сатаны завхруулсан газар дээрх хаанчлалыг хэлээгүй, харин Бурханаас ирсэн бүх тэнгэрэлчийн цуглааныг хэлсэн. “Бат, тууштай” хэмээх үг нь тэнгэрэлчүүд Сатаны бүх хүчийг бут цохиж, улмаар бүхий л орчлон ертөнц даяар Синимийг байгуулна гэсэн утгатай. Иймээс Синимийн жинхэнэ утга учир нь газар дээрх бүх тэнгэрэлчийн цуглаан бөгөөд энд энэ нь газар дээрх хүмүүсийг хэлдэг. Иймээс хожим газар дээр орших хаанчлалыг “хаанчлал” биш, харин “Синим” гэж нэрлэнэ. Газар дээрх “хаанчлалд” ямар ч бодит утга учир байхгүй; энэ нь мөн чанартаа Синим юм. Иймээс үүнийг Синимийн тодорхойлолттой холбосноор л хүн “Та нар бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй” хэмээх үгийн жинхэнэ утгыг мэдэж чадна. Энэ нь хожмын газар дээрх бүх хүний зиндааг харуулдаг. Синимийн хүмүүс бүгдээрээ, гэсгээлт туулсныхаа дараа газар дээрх бүх хүнийг захирах хаадууд байх болно. Синимийн хүмүүсийн удирдлагаас болж газар дээрх бүх зүйл хэвийн ажиллана. Энэ нь нөхцөл байдлын ноорог зураглалаас цаашгүй. Бүх хүн Бурханы хаанчлал дотор үлдэнэ, өөрөөр хэлбэл, тэд Синимд үлдэнэ. Газар дээрх хүмүүс тэнгэрэлчүүдтэй ярилцаж чадна. Иймээс тэнгэр, газар холбогдоно; өөрөөр хэлбэл, газар дээрх бүх хүн тэнгэр дэх тэнгэрэлчүүдийн адилаар Бурханд захирагдаж, Түүнийг хайрлана. Тэр үед Бурхан газар дээрх бүх хүнд ил тод харагдаж, тэдний нүдэнд Өөрийн үнэн царайг харуулах бөгөөд хэдийд ч Өөрийгөө тэдэнд харуулна.
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?