Өдөр тутмын Бурханы үг: Эцсийн өдрүүд дэх шүүлт | Эшлэл 81

Бурхан ямар ч эрин үе дэх ажлыг давхардуулдаггүй. Эцсийн өдрүүд ирчихсэн тул Тэр эцсийн өдрүүдэд хийдэг ажлаа хийх бөгөөд эцсийн өдрүүд дэх Өөрийн бүхий л зан чанараа илчилдэг. Эцсийн өдрүүдийн тухай ярихад нь энэ нь тусдаа эрин үеийг хэлдэг, Есүсийн хэлснээр энэ эрин үед та нарт гарцаагүй гамшиг тулгарч, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал тулгарах бөгөөд Нигүүлслийн эрин үе байхаа больсон, харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулна. Хүмүүсийн хэлдгээр Бурхан үүрд өөрчлөгдөшгүй, зан чанар нь үргэлж энэрэнгүй агаад элэгсэг, хүнийг Өөр шигээ хайрладаг, хүн бүрд аврал өгч, хүнийг хэзээ ч үзэн яддаггүй байсан бол Түүний ажил ер нь дуусаж чадах байсан уу? Есүс ирж, загалмайд цовдлогдон, бүх нүгэлтний төлөө Өөрийгөө золиослож, тахилын ширээн дээр Өөрийгөө өргөл болгохдоо золин авралын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн бөгөөд Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэгвэл эцсийн өдрүүдэд тэрхүү эрин үеийн ажлыг давтах нь ямар хэрэгтэй юм бэ? Тэгэх нь Есүсийн ажлыг үгүйсгэсэнтэй адил байхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажил хийгээгүй боловч элэгсэг, энэрэнгүй хэвээр үлдсэн бол эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчлэхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт, шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон олон нийтэд ил болох нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй энэрэл, хайр хайрлаж, түүнд үргэлжлүүлэн элэгсэг хандаж, хүнд зөвт шийтгэл хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байна гэж үзвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах байсан бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж элэгсэг байдаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байсан гэсэн тэдэнд элэгсэг, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Төгсгөлийн цаг үеийн Бурханы зөвт шүүлт хүн төрөлхтнийг ангилдаг

I

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, зөвт бус бүхнийг илчлэн, бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь хайрлагчдыг төгс болгох юм. Энэ зан чанар л эрин үеийг төгсгөнө. Эцсийн өдрүүд ирсэн, бүх бүтээл уг чанар, төрлийнхөө дагуу ангилагдана. Энэ бол Бурхан бүх хүний хувь заяа, хүрэх газрыг илчлэх мөч. Шүүлтгүйгээр хүний дуулгаваргүй зан ба зөвт бус байдлыг илчлэх аргагүй. Зөвхөн гэсгээлт ба шүүлтээр л бүтээлийн хувь заяа илчлэгдэж, хүний үнэн төрх илчлэгдэнэ. Муу нь муутай, сайн нь сайнтай. Муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулна. Хүмүүс өөрсдийн төрлөөрөө ангилагдан, Бурханы захиргаанд харьяалагдана.

II

Хүний завхрал оргилдоо хүрч, дуулгаваргүй байдал нь ноцтой болсон. Гэсгээлт, шүүлтээс бүрдсэн Бурханы зөвт зан чанар л хүнийг өөрчилж, бүрэн төгс болгон мууг илчилж, зөвт бусыг шийтгэнэ. Ийм зан чанарт л эрин үеийн ач холбогдол оршдог. Бурхан Өөрийн зан чанараа шинэ эрин үеийн ажлын төлөө илчилдэг. Тэр үүнийг дур зоргоороо ач холбогдолгүй хийдэггүй. Зөвхөн гэсгээлт ба шүүлтээр л бүтээлийн хувь заяа илчлэгдэж, хүний үнэн төрх илчлэгдэнэ. Муу нь муутай, сайн нь сайнтай. Муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулна. Хүмүүс өөрсдийн төрлөөрөө ангилагдан, Бурханы захиргаанд харьяалагдана.

III

Эцсийн өдрүүдэд хүний хувь заяаг харуулахдаа Бурхан хязгааргүй өршөөл, хайраа асгаж, хүний нүгэл хэчнээн их байсан ч шүүлгүй, хүлээцтэй байж, өршөөвөл Түүний удирдлагын төлөвлөгөө хэзээ дуусаж, бас хүнийг хувь заяатай нь учруулах вэ? Зөвхөн гэсгээлт ба шүүлтээр л бүтээлийн хувь заяа илчлэгдэж, хүний үнэн төрх илчлэгдэнэ. Муу нь муутай, сайн нь сайнтай. Муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулна. Хүмүүс өөрсдийн төрлөөрөө ангилагдан, Бурханы захиргаанд харьяалагдана. Зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ хүрээнд аваачиж чадна. Тиймээс Бурханы зөвт зан чанар энэ эрин үед төгсгөлийг авчирна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих