Өдөр тутмын Бурханы үг | “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм” | Эшлэл 2

2021-09-08

Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдэрнэ. Хүмүүсийн хувьд, үнэн болон амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг болохын тулд туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болдог; энэ үед л хүний олж авсан мэдлэг үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж, Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодитой танин мэдэхүй, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Тийнхүү Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба энэ үед л хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал, анхаарал халамж руу, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг, түүнчлэн хүн Бурханыг дагах үйл явцдаа идэвхгүй байснаа идэвхтэй байдалтай болж, сөрөг байснаа эерэг болж аажмаар ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухаарал, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Хүмүүсийн дийлэнх нь хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаж байгаагүй учраас Бурханы талаарх мэдлэг нь онолын түвшинд, бичиг үсэг, хоосон сургаалын түвшинд хүрээд зогсдог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дийлэнх нь Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханыг мэдэхийн тухайд бол одоо ч эхлэлийн цэг дээрээ байж, феодалын мухар сүсэг болон романтик өнгө аястай холбоотой уламжлалт бишрэл хүндэтгэлийн хэлбэрийн үндсэн үе шатанд гацаж байдаг. Бурханы талаарх хүний мэдлэг эхлэлийн цэг дээрээ гацна гэдэг бол бараг байхгүй гэсэн үг. Бурханы байр суурь, ялгамж чанарын талаарх хүний баталгаанаас бусдаар бол хүний Бурханд итгэх итгэл нь мөн л бүдэг бадаг тодорхойгүй байдалд байдаг. Ийм болохоор хүнд Бурханыг гэх жинхэнэ хүндлэл хэр их байдаг вэ?

Чи Бурханы оршин тогтнолд хэчнээн бат итгэдэг нь хамаагүй, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь ч, Бурханыг хүндлэх хүндлэлийг чинь ч орлож чадахгүй. Чи Бурханы ерөөл, нигүүлслийг хэчнээн их эдэлсэн ч бай, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Бурханы төлөө бүхнээ зориулж, бүхнээ зарлагадахыг хэчнээн их хүсэх чинь хамаагүй, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Магадгүй чи Бурханы хэлсэн үгийг маш сайн мэддэг болж, тэдгээрийг цээжилж, дуржигнатал уншиж чадаж байлаа ч гэсэн, энэ нь Бурханы талаарх чиний мэдлэгийг орлож чадахгүй. Бурханыг дагахдаа хүн хэчнээн шийдэмгий байлаа ч гэсэн, Бурхантай хэзээ ч жинхэнээсээ харилцаж байгаагүй бол, Бурханы үгийг жинхэнээсээ туулаагүй бол Бурханы талаарх мэдлэг нь хий хоосон байдал юм уу эцэс төгсгөлгүй мөрөөдөлд түшиглэнэ; чи зөрж өнгөрөхдөө Бурхантай “мөр шүргэлцэж”, Түүнтэй нүүр тулан уулзсан ч бай, Түүний талаарх мэдлэг чинь хоосон хэвээр байх ба Бурханыг гэх хүндлэл чинь хий хоосон уриа лоозон, хүслэнт үзэл баримтлалаас өөрцгүй байх юм.

Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах