Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 6
Хүмүүсийн бодол үнэнийг орлож чадахгүй
Зовлон зүдгүүрийг дааж чаддаг зарим хүмүүс байдаг; тэд төлөөс төлдөг; тэдний гаднах зан байдал маш сайн; тэд ихээхэн хүндлэгдсэн бөгөөд тэд бусдад шагшин магтагддаг. Та нар юу гэж бодож байна: Ийм төрлийн гадаад зан байдлыг үнэнийг хэрэгжүүлж байна гэж үзэж болох уу? Энэ хүн Бурханы санааг хангаж байна гэж та нар хэлж чадах уу? Хүмүүс яагаад ийм хүнийг харах болгондоо, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байгаа гэж боддог, тэд үнэнийг хэрэгжүүлэх замаар алхаж байгаа ба тэд Бурханы замаар алхаж байна гэж боддог юм бэ? Яагаад зарим хүмүүс ингэж боддог вэ? Үүнд ганцхан тайлбар байгаа. Тэр нь ямар тайлбар вэ? Энэ бол асар олон хүмүүсийн хувьд, үнэнийг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэж юу болох, Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж юу болох, үнэний бодит байдалтай байна гэж үнэхээр юу болох тухай—эдгээр асуултууд нь тийм ч тодорхой биш байдаг. Тиймээс гадна талаараа сүнслэг санагддаг, сайхан сэтгэлтэй мэт санагддаг, ихэмсэг дүр төрхтэй мэт санагддаг хүмүүст ихэвчлэн хууртдаг зарим хүмүүс байдаг. Илгээлт болон сургаал номлолын тухай ярьж чаддаг ба яриа болон үйлдэл нь бахдан биширмээр харагддаг тэдгээр хүмүүсийн хувьд тэдний бишрэгчид нь тэдний үйлдлийн мөн чанарыг, үйл хэргийнх нь ар дахь зарчмыг, тэдний зорилго юу вэ гэдгийг хэзээ ч хардаггүй. Мөн тэд, эдгээр хүмүүс Бурханд үнэхээр дуулгавартай байдаг эсэхийг болон тэд Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг хэзээ ч хардаггүй. Тэд, эдгээр хүмүүсийн хүн чанарын байдлыг хэзээ ч ялган таньдаггүй. Үүний оронд, танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд аажим аажмаар эдгээр хүмүүсийг гайхан биширч, эдгээр хүмүүсийг хүндэтгэж эхэлдэг бөгөөд эцэст нь эдгээр хүмүүс тэдний шүтээн болдог. Цаашлаад зарим хүмүүсийн бодлоор, тэдний гайхан биширдэг, гэр бүл болон ажлаа ч орхиж чадна гэж тэдний итгэдэг, гадна талдаа төлөөс төлдөг шүтээнүүд нь—эдгээр шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг хүмүүс мөн сайн үр дүн болоод сайн хүрэх газрыг үнэхээр хүлээн авч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор эдгээр шүтээнүүд нь Бурханы магтан сайшаадаг хүмүүс юм. Юу хүмүүсийг ийм итгэлтэй болоход хүргэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар нь юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.
Хүмүүсийн үзэл бодол, хүмүүсийн хэрэгжүүлэлт, хүмүүс аль зарчмыг хэрэгжүүлэхээр сонгодог болон ерөнхийдөө хүн бүхэн юуг цохон тэмдэглэдэг талаарх эдгээр асуудлууд нь бүгдээрээ хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөцхөн асуудал дээр эсвэл гүнзгий асуудал дээр, мөн илгээлт, сургаал номлол дээр эсвэл бодит байдал дээр төвлөрч байгаа эсэхээс үл хамааран хүмүүс өөрсдийн хамгийн их баримтлах ёстой зүйлээ баримталдаггүй ба өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ тэд мэддэггүй. Үүний шалтгаан нь хүмүүс үнэнд огтхон ч дургүй. Тиймээс, хүмүүс Бурханы үгэн дэх зарчмуудыг олж авч, хэрэгжүүлэхэд өөрсдийн цаг зав, хичээл чармайлтаа зориулахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт замыг ашиглан, сайн хэрэгжүүлэлт болон сайн зан байдал гэж өөрсдийн ойлгосон зүйлээ, мэддэг зүйлээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг. Энэ товч дүгнэлт нь тэгээд тэдний зорих зорилго, хэрэгжүүлэх үнэн нь болдог. Үүний шууд үр дагавар нь хүмүүс хүний сайн зан байдлаар үнэнийг хэрэгжүүлэх явдлыг орлуулан ашигладаг ба энэ нь мөн хүмүүсийн Бурханд таалагдах хүслийг хангадаг. Энэ нь хүнд, үнэнтэй үзэлцэх болоод Бурхантай хэлэлцэж, маргалдах хөрөнгийг өгдөг. Үүний зэрэгцээ хүмүүс мөн ичгүүргүйгээр Бурханыг хойш тавьж, өөрсдийн зүрх сэтгэлийн шүтээнийг Бурханы байр сууринд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, харанхуй бүдүүлэг үзэл бодол эсвэл өрөөсгөл үзэл бодол болоод хэрэгжүүлэлттэй байхад хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярих болно. Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Бурханы үгийг өдөр бүр уншдаг боловч тэд үнэндээ Бурханы цаад санааг ойлгодоггүй. Энэ бол асуудлын үндэс юм. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурхан юунд дуртай, Бурхан юуг жигшдэг, Бурхан юу хүсдэг, Бурхан юуг голдог, ямар хүнийг Бурхан хайрладаг, ямар хүнд Бурхан дургүй байдаг, хүнд тавьдаг Өөрийн шаардлагадаа Бурхан ямар стандартыг ашигладаг, хүнийг төгс болгохдоо Тэр ямар хандлага баримталдаг гэдгийг ойлгосон бол тэр хүн өөрийн хувийн үзэл бодлоо тээсээр байж чадах уу? Тэд зүгээр л явж, өөр хүнийг шүтэж чадах уу? Энгийн хүн тэдний шүтээн нь болж чадах уу? Хэрвээ хүн Бурханы цаад санааг ойлгодог бол тэдний үзэл бодол түүнээс арай илүү ухаалаг байх юм. Тэд ялзруулагдсан хүнийг дур зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм журам, зарчмыг дур зоргоороо баримтлах нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэж тэд итгэхгүй.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?