Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 12
Бурханыг дагах үедээ хүмүүс, Бурханы цаад санаанд хааяа анхаарал хандуулдаг ба Бурханы үзэл бодол болон хүнд хандах Бурханы хандлагыг хааяа анхаарч үздэг. Та нар Бурханы бодлыг ойлгодоггүй, иймээс Бурханы цаад санаатай холбоотой, Бурханы зан чанартай холбоотой асуулт асуухад та нар төөрөгдөлд ордог; та нар гүнээ эргэлзээтэй байдаг бөгөөд та нар нэг бол тааж эсвэл аз туршдаг. Энэ хандлага юу вэ? Энэ нь энэ баримтыг баталдаг: Бурханд итгэдэг ихэнх хүмүүс Түүнийг хоосон агаар шиг, бүдэг бадаг мэт гэж үздэг. Яагаад Би үүнийг ингэж хэлж байна вэ? Учир нь, асуудалтай тулгарах бүртээ та нар Бурханы цаад санааг мэддэггүй. Та нар яагаад мэддэггүй юм бэ? Та нар үүнийг яг одоо л мэдэхгүй байгаа биш. Харин, эхнээсээ эцсээ хүртэл та нар энэ асуудлын талаарх Бурханы хандлага юу болохыг ойлгодоггүй. Чи Бурханы хандлагыг харж чадахгүй ба мэдэхгүй тэр үедээ чи энэ талаар эргэцүүлж үзэж байсан уу? Чи үүнийг эрж хайсан уу? Чи үүнийг харилцан ярилцсан уу? Үгүй! Энэ нь бодит байдлыг баталж байна: Чиний итгэдэг Бурхан жинхэнэ Бурхантай холбоогүй. Бурханд итгэдэг чи зөвхөн өөрийнхөө хүслийг л эргэцүүлдэг, зөвхөн өөрийн удирдагчдынхаа л хүслийг эргэцүүлдэг, Бурханы үгийн өнгөц, онолын утгыг л зөвхөн эргэцүүлдэг боловч Бурханы хүслийг үнэхээр мэдэж, эрж хайхаар огтхон ч оролддоггүй. Ийм байдаг биш гэж үү? Энэ асуудлын мөн чанар нь аймаар! Олон жилийн турш, Би Бурханд итгэдэг олон хүмүүсийг харсан. Энэ итгэл нь ямар хэлбэртэй байдаг вэ? Зарим хүмүүс Бурханыг хоосон агаар мэтээр Түүнд итгэдэг. Эдгээр хүмүүст Бурханы оршин тогтнолын талаарх асуултанд өгөх хариулт байдаггүй учир нь тэд Бурханы байгааг эсвэл байхгүйг мэдэрч, мэдэж чаддаггүй, тэр ч бүү хэл тодорхой харж эсвэл үүнийг ойлгож чаддаггүй. Дотоод ухамсартаа эдгээр хүмүүс Бурханыг оршдоггүй гэж боддог. Зарим хүмүүс Бурханыг эрэгтэй хүн байгаа мэтээр Түүнд итгэдэг. Эдгээр хүмүүс, тэдний хийж чаддаггүй бүх зүйлсийг Бурхан хийж чадахгүй бөгөөд тэдний бодож байгааг Бурхан бодох ёстой гэж итгэдэг. Бурханы талаарх энэ хүний тодорхойлолт нь “үл үзэгдэх бөгөөд хүрэхийн аргагүй хүн” юм. Бурханыг хүүхэлдэй байгаа мэтээр Түүнд итгэдэг бүлэг хүмүүс бас байдаг. Эдгээр хүмүүс, Бурханд ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, Бурхан бол хөшөө гэж итгэдэг. Асуудалтай тулгарах үедээ Бурханд ямар ч хандлага, ямар ч үзэл бодол, ямар ч санаа байдаггүй; Тэр хүний зохицуулга дор байдаг. Хүмүүс өөрсдийн итгэхийг хүссэн зүйлдээ итгэдэг. Хэрвээ тэд Түүнийг агуу болговол, Тэр агуу; хэрвээ тэд Түүнийг жижиг болговол Тэр жижиг. Хүмүүс нүгэл үйлдээд, тэдэнд Бурханы өршөөл хэрэгтэй, Бурханы тэвчээр хэрэгтэй, Бурханы хайр хэрэгтэй болсон үед Бурхан өршөөлөө үзүүлэх ёстой. Эдгээр хүмүүс Бурханыг өөрсдийн оюун санаанаасаа зохиож, энэ Бурханаар өөрсдийн хэрэгцээг гүйцэлдүүлж, өөрсдийн бүх хүслээ хангуулдаг. Хаана, хэзээ гэдэг нь хамаагүй, мөн энэ хүн юу хийдэг нь хамаагүй тэд Бурханд хандахдаа болон Бурханд итгэх итгэлдээ хий мөрөөдлөө хэрэглэдэг. Бурханы зан чанарыг хүндрүүлснийхээ дараа ч гэсэн Бурхан тэднийг аврах болно гэж итгэдэг хүмүүс ч мөн байдаг. Энэ нь, Бурханы хайр бол хязгааргүй, Бурханы зан чанар нь зөвт бөгөөд хүмүүс Бурханыг хичнээн гомдоосон нь хамаагүй Бурхан үүний юуг ч санахгүй гэж тэд итгэдэг учраас юм. Хүний алдаа, хүний гэм нүгэл болон хүний дуулгаваргүй байдал нь тэр хүний зан чанарын түр зуурын илэрхийлэл учраас Бурхан хүмүүст боломж олгох ба тэдэнд тэвчээртэй, хүлээцтэй ханддаг. Бурхан тэднийг өмнөх шигээ хайрласаар байх болно. Иймээс тэдний аврагдах найдвар их хэвээр байдаг. Үнэндээ, хэн нэгэн хүн Бурханд хичнээн итгэдэг нь хамаагүй, тэд үнэнийг эрж хайхгүй байсаар байгаа цагт тэдэнд хандах Бурханы хандлага сөрөг байна. Яагаад гэвэл чи Бурханд итгэх зуураа магадгүй чи Бурханы үгийн номыг дээдэлж, чи үүнийг өдөр бүр судалж, чи үүнийг өдөр бүр уншдаг боловч чи жинхэнэ Бурханыг үл тоомсорлон, Түүнийг хоосон агаар мэт үзэж, Түүнийг хүн шиг үздэг ба та нарын зарим нь Түүнийг зүгээр л хүүхэлдэй мэт үздэг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Учир нь Миний харж байгаагаар, та нарт асуудал тулгарсан эсвэл нөхцөл байдал тохиолдсон эсэхээс үл хамааран чиний дотоод ухамсарт оршиж байгаа тэдгээр зүйл, чиний дотор хөгжсөн тэдгээр зүйлс нь—тэдгээрийн аль нь ч Бурханы үгтэй эсвэл үнэнийг эрж хайхтай ямар ч холбоогүй. Чи зөвхөн өөрийн юу бодож байгааг, чиний үзэл бодол юу болохыг л мэдэх бөгөөд чи өөрийн санаа бодол, өөрийн үзэл бодлыг Бурханд хүчээр тулгадаг. Тэдгээр нь Бурханы үзэл бодол болдог ба тэдгээр нь хатуу чанд баримтлах учиртай стандарт адил ашиглагддаг. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр, ийм байдлаар хийх нь чамайг Бурханаас улам бүр холдуулдаг.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?