Өдөр тутмын Бурханы үг: Бурханы ажлыг мэдэх нь | Эшлэл 228

2021-03-31

Тодоос тод сар урган гарахад амар амгалан шөнө дахин нэг эвдэгдэнэ. Сар хэдий бүтэн биш байлаа ч хүн баяр хөөртэйгээр, сарны гэрэлд тайван амгалан сууж гэрлийн цаадах сайхан дүр зургийг алмайрна. Хүн өөрийн сэтгэл хөдлөлийг дүрсэлж чадахгүй; энэ нь яг л хүн өөрийн бодлоо өнгөрсөндөө үлдээн, ирээдүй рүү харж, одоогоо таашаахыг хүсэх мэт байх юм. Түүний нүүрэнд инээмсэглэл тодорч, тэндхийн таатай агаарт онц сайхан үнэр сэнгэнэнэ; зөөлөн сэвшээ салхи үлээж эхлэхэд хүн тансаг үнэрийг мэдэрч, түүнд согтсон мэт болж, өөрийгөө сэргээж чадахгүй байлаа. Энэ бол Би хүмүүсийн дунд биечлэн ирсэн яг тэр цаг мөч бөгөөд хүн баян тансаг үнэрийг илүү их мэдэрсэн тул бүх хүн энэ үнэрийн дунд амьдарна. Би хүнтэй эв найртай, тэр Надтай зохицолтой амьдардаг, хүн Надад таагүй хандахаа больж, Би хүний дутагдлыг засах шаардлагагүй болно, хүний нүүрэн дэх зовуурь арилж, бүх хүн төрөлхтнийг үхэл заналхийлэхээ болино. Өнөөдөр, Би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт урагшилж, түүнтэй мөр зэрэгцэн давшилж явна. Би Өөрийн ажлаа хийж байгаа ба өөрөөр хэлбэл Би саваагаа хүмүүсийн дунд буулгаж, хүний доторх тэрслүү зүйлийг ниргэнэ. Хүний нүдэнд Миний саваа маш онцгой хүч чадалтай мэт үзэгддэг: Энэ нь Миний бүх дайсан дээр бууж, тэднийг тийм ч амархан хэлтрүүлэхгүй; Намайг эсэргүүцсэн бүхний дунд уг саваа төрөлхийн чиг үүргээ биелүүлнэ; Миний гарт байгаа бүх хүмүүс өөрсдийн үүргээ Миний анхдагч санаа зорилгын дагуу биелүүлэх ба хэзээ ч Миний хүслээс зөрж, мөн чанараа өөрчлөөгүй. Үүний үрээр ус архирч, уулс нуран унаж, агуу гол мөрөн салж, хүн тогтворгүй болно, нар бүдгэрч, сар харанхуйлж, хүнд амар тайван амьдрах өдөр хоног гэж үгүй болно, газар дэлхийд амар амгалан цаг мөч гэж үгүй болж, тэнгэр тогтуун, чимээгүй байхаа больж, дахин хэзээ ч тэсэхгүй болно. Бүх зүйл шинэчлэгдэж, анхны төрхөндөө эргэж орно. Газар дэлхий дээрх бүх айл өрх салж, бүх үндэстэн бутран унана; эхнэр, нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин учрахгүй. Урьд өмнө газар дээр байсан бүхнийг Би бяцлана. Надад сэтгэл хөдлөл гэж байхгүй бөгөөд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээнд үзэн ядаж ирсэн тул Би хүмүүст сэтгэл хөдлөлөө гаргах боломж өгөхгүй. Хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би нэг тийш хаягдсан ба тэгснээр тэдний нүдэнд “өөр нэгэн” болж харагдах болсон; хүмүүсийн хоорондох сэтгэл хөдлөлөөс болж Би мартагдсан; сэтгэл хөдлөлийнхөө улмаас хүн “мөс чанараа” сонгох боломжийг шүүрч авсан; сэтгэл хөдлөлийнхөө улмаас хүн Миний гэсгээлтээс залхдаг; сэтгэл хөдлөлийнхөө улмаас тэр Намайг шударга биш, хуурамч гэж дууддаг ба аливааг хийхдээ хүний мэдрэмжийг үл хайхардаг гэж хэлдэг. Надад газар дэлхий дээр төрөл садан гэж бий юу? Хэн чинь Над шиг өдөр шөнөгүй идэх унтахаа умартан, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө ажилласан бэ? Хүнийг яаж Бурхантай зүйрлүүлж болох вэ? Тэр яаж Бурханд нийцэж чадах юм бэ? Бүтээгч Бурхан яаж бүтээгдсэн хүнтэй адил төрлийнх байж болох вэ? Би яаж газар дэлхий дээр үргэлж хүнтэй хамт амьдарч, үйлдэж чадах билээ? Хэн чинь Миний зүрх сэтгэлд санаа зовнидог вэ? Хүний залбирал гэж үү? Би нэгэнтээ хүнтэй нэгдэж, түүнтэй хамт алхахыг зөвшөөрсөн—тиймээ, энэ өдрийг хүртэл хүн Миний халамж, хамгаалалт доор амьдарч ирсэн, гэхдээ хүн өөрийгөө Миний халамжаас салгаж чадах тэр өдөр хэзээ вэ? Хүн хэдий Миний зүрх сэтгэлийг огт хайхарч байгаагүй ч, гэрэлгүй газарт хэн амьдарсаар байж чадах билээ? Зөвхөн Миний ерөөлийн улмаас л хүн өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих