Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 20
Үнэн хэрэгтээ Бурханы зан чанар нь хүн бүрд нээлттэй, нуугдмал биш байдаг, Бурхан хэзээ ч санаатайгаар аливаа хүнээс зайлсхийдэггүй ба хэзээ ч санаатайгаар хүмүүсийг Түүнийг мэдэх эсвэл Түүнийг ойлгох боломжгүй байлгахаар нуугдах замыг хайж байгаагүй. Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсан бөгөөд үргэлж нээлттэй байдлаар хүн тус бүрд дайралддаг. Бурханы удирдлагын үед Бурхан хүн бүртэй учрах байдлаар Өөрийн ажлыг хийдэг; Түүний ажил хүн бүр дээр хийгдэнэ. Тэрээр энэ ажлыг хийхдээ Өөрийн зан чанарыг тасралтгүй илчилж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахдаа Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр хэн болохыгоо ашиглаж байдаг. Эрин үе болгонд болон шат бүрд, нөхцөл байдал сайн эсвэл муу байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нь үргэлж хувь хүн бүрд нээлттэй байдаг бөгөөд Түүний амь нь тогтмол бөгөөд зогсолтгүйгээр хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг дэмжиж байдагтай адилаар Түүний эзэмшил болон оршихуй нь хувь хүн бүрд нээлттэй байдаг. Хэдийгээр ийм боловч Бурханы зан чанар нь зарим хүний хувьд хаалттай хэвээр байдаг. Яагаад ийм байдаг вэ? Учир нь эдгээр хүмүүс Бурханы ажил дотор амьдарч, Бурханыг дагаж байгаа боловч хэзээ ч Бурханыг ойлгохыг оролдоогүй, Бурханыг мэдэхийг хүсээгүй бөгөөд тэр байтугай Бурханд ойртохыг ч оролдоогүй юм. Эдгээр хүмүүсийн хувьд Бурханы зан чанарыг ойлгоно гэдэг нь тэдний төгсгөл ирж байна гэсэн үг юм; энэ нь тэднийг Бурханы зан чанараар яллаж, шүүх гэж байгаа гэсэн үг юм. Иймд эдгээр хүмүүс хэзээ ч Бурханыг болон Түүний зан чанарыг ойлгохыг хүсэж байгаагүй ба Бурханы хүслийн талаарх гүнзгий ойлголт болон мэдлэгт санаархдаггүй. Тэдэнд зөв хамтын ажиллагаагаар Бурханы хүслийг ойлгох санаагүй байдаг—тэд зөвхөн өөрсдийн хийхийг хүсэж байгаа зүйлсийг цуцалтгүйгээр хийж, түүндээ үүрд сэтгэл хангалуун байдаг ба итгэхийг хүсэж байгаа Бурхандаа итгэж, зөвхөн тэдний төсөөлөлд оршдог Бурхандаа итгэж, тэдний үзэлд оршдог Бурхандаа итгэж, тэдний өдөр тутмын амьдралаас салгашгүй Бурхандаа итгэдэг. Жинхэнэ Бурханы хувьд бол тэд огт тоодоггүй ба Түүнийг ойлгох болон Түүнд анхаарал хандуулах хүсэлгүй бөгөөд Түүнд ойртох санаа бол бүр багатай байдаг. Тэд Бурханы илэрхийлсэн үгсийг зөвхөн өөрсдийгөө бүрхэх, өөрсдийгөө хайрцаглахад ашигладаг. Тэдний хувьд энэ нь тэднийг аль хэдийнээ амжилттай итгэгчид, зүрхэн дотроо Бурханд итгэдэг хүмүүс болгон хувиргадаг. Тэд зүрхэн дотроо өөрсдийн төсөөлөл, өөрсдийн үзэл болон бүр Бурханы тухай өөрсдийн хувийн тодорхойлолтод хөтлөгддөг. Харин нөгөө талаас жинхэнэ Бурханы Өөрийнх нь хувьд тэдэнд огт хамаагүй байдаг. Учир нь тэд жинхэнэ Бурханыг Өөрийг нь ойлгож, Бурханы үнэн зан чанарыг ойлгон, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг ойлгох юм бол тэдний үйлдэл, тэдний итгэл, тэдний эрэл хайгуул яллагдах болно гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханы мөн чанарыг ойлгохыг хүсэхгүй байгаа ба Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү сайн ойлгох, Бурханы зан чанарыг илүү сайн ойлгохын тулд идэвхтэйгээр хайх эсвэл залбирах дургүй, хүсэхгүй байгаа юм. Тэд Бурханыг хиймэл, хоосон, үл баригдах зүйл байгаасай гэж хүсдэг. Тэд Бурханыг яг өөрсдийнх нь Түүнийг төсөөлсөнтэйгөө адилаар, тэдний бүрэн эрхшээлд байдаг, дуусашгүй нөөцтэй, үргэлж бэлэн байдаг нэгэн байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй үед тэд Бурханыг тэрхүү нигүүлсэл нь байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы ерөөл хэрэгтэй байх үед тэд Бурханаас тэр ерөөл нь байхыг хүсдэг. Тэдэнд асуудал тулгарахад тэд Бурханаас тэднийг зоригжуулж, тэдний хамгаалалтын тор болохыг хүсдэг. Эдгээр хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь нигүүлсэл болон ерөөлийн хүрээн дотор гацсан байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы тухай тэдний ойлголт нь тэдний төсөөлөл болон үгс, хоосон сургаал төдийгөөр хязгаарлагдаж байдаг. Гэвч Бурханы зан чанарыг ойлгохыг эрмэлздэг, жинхэнээсээ Бурханыг Өөрийг нь харахыг, үнэнээсээ Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгохыг хүсдэг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс нь үнэний бодитой байдал болон Бурханы авралын араас хөөцөлдөж, Бурханы байлдан дагуулалт, аврал, төгс болголтыг хүлээн авахыг эрмэлзэж байдаг. Эдгээр хүмүүс Бурханы үгийг уншихад зүрх сэтгэлээ ашигладаг, мөн тэдэнд зориулан Бурханы бэлтгэсэн хүн, тохиолдол, юм бүрийг биечлэн ойлгоход зүрх сэтгэлээ ашигладаг бөгөөд үнэнчээр залбиран, эрж хайдаг. Тэдний хамгийн их хүсдэг зүйл бол Бурханы хүслийг мэдэж, Бурханы үнэн зан чанар болон мөн чанарыг ойлгох явдал юм. Ингэснээр тэд Бурханыг уурлуулахаа больж өөрсдийн туршлагаараа Бурханы хайр татам байдлыг болон Түүний үнэн талыг харах чадвартай болно. Ингэснээр мөн тэдний зүрхэнд жинхэнэ бодит Бурхан оршин тогтнох болно, ингэснээр Бурхан тэдний зүрхэнд байраа эзлэн, тэд цаашид төсөөлөл, үзэл, үл баригдах зүйлсийн дунд амьдрахаа болино. Эдгээр хүмүүсийн хувьд Бурханы зан чанар болон Түүний мөн чанарыг ойлгох тулгамдсан хүсэлтэй байдгийн учир нь Бурханы зан чанар болон мөн чанар нь хүн төрөлхтний туршлагын аль ч мөчид хэрэг болж болох, тэдний амьдралын туршид амийг тэтгэх зүйл юм. Бурханы зан чанарыг ойлгосны дараа тэд Бурханыг илүү хүндэтгэн, Бурханы ажилд илүү сайн хамтарч, Бурханы хүсэлд илүү анхааралтай байх чадвартай болж, өөрсдийн чадварын хүрээнд үүргээ хамгийн сайнаар гүйцэтгэх болно. Бурханы зан чанарт хандах харьцааны тухайд хүмүүс хоёр төрөл байдаг. Эхний хүмүүс нь Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанарыг ойлгохыг, Бурханыг Өөрийг нь, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэхийг хүсэж байгаа, Бурханы хүсэлд үнэхээр талархаж байгаа гэж хэлж болох боловч сэтгэлийнхээ гүнд Бурхан гэж байдаггүй байгаасай гэдэг. Ийм төрлийн хүмүүс байнга Бурханд дуулгаваргүй байж эсэргүүцэн, тэд өөрсдийн зүрх сэтгэл дэх байрны төлөө Бурхантай тэмцэлдэж, үргэлж сэжиглэж, тэр ч байтугай Бурханы оршин байгааг үгүйсгэдэг тул ийм байгаа юм. Тэд Бурханы зан чанар эсвэл бодит Бурхан Өөрөө тэдний зүрх сэтгэлийг эзлэхийг зөвшөөрөх хүсэлгүй юм. Тэд зөвхөн өөрсдийн хүсэл, төсөөлөл болон зэрлэг хүслээ л хангаж байна. Тиймээс эдгээр хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагаж, мөн тэрчлэн Түүнд өөрсдийн гэр бүл, ажлын байраа хүртэл өгч чадах боловч тэд муу замдаа төгсгөл болгодоггүй. Зарим нь бүр тахилыг хулгайлах эсвэл үрэн таран хийх буюу хувьдаа Бурханыг зүхэж байхад бусад нь өөрсдийнхөө тухай дахин дахин гэрчилж, өөрсдийгөө магтаж, Бурхантай хүмүүс болон байр суурийн төлөө тэмцэлддэг. Тэд хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийн тулд төрөл бүрийн арга саам хийдэг ба байнга хүмүүсийн сэтгэлийг өөртөө татаж, хяналтандаа оруулахыг хичээдэг. Зарим нь бүр санаатайгаар хүмүүст өөрсдийгөө Бурхан гэж бодогдуулан, иймд тэдэнд Бурхан шиг хандаж болно гэж төөрөгдүүлдэг. Тэд хүмүүст ялзарсан гэдгийг нь, өөрсдийгөө ялзарсан, ихэмсэг гэдгийг, өөрсдийгөө шүтэх хэрэггүй гэдгийг, тэд хэчнээн ч сайн байсан тэр нь Бурханы өргөмжлөлийн дагуу явагдаж байгаа ба ямар ч байсан тэд юу хийх учиртайг хэзээ ч хэлэхгүй юм. Тэд эдгээр зүйлсийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл тэд хүмүүсийн зүрхэн дэх байр сууриа алдахаас үнэхээр айж байгаа юм. Ийм учраас эдгээр хүмүүс хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй ба тэд хэзээ ч Бурханыг ойлгохыг оролдож байгаагүй тул хэзээ ч Бурханыг гэрчилдэггүй юм. Тэд Түүнийг ойлголгүйгээр Бурханыг мэдэж чадах уу? Боломжгүй! Иймд “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” сэдвийн үгс энгийн байж болох боловч хүн болгоны хувьд тэдний утга нь өөр юм. Үргэлж Бурханы үгэнд ордоггүй, Бурханы эсэргүүцдэг, Бурханд дайсагнасан байдлаар ханддаг хүний хувьд энэ нь ял зэмлэл байх бол үнэний бодит байдлыг хайдаг, үргэлж Бурханы өмнө ирж, Бурханы хүслийг хайдаг хүний хувьд усандаа орсон загас мэт байх болно. Иймд та бүгдийн зарим нь Бурханы зан чанар, Бурханы ажлын талаарх яриаг сонсоод толгой нь өвдөж, зүрх нь эсэргүүцлээр дүүрч, тэдэнд маш эвгүй болдог. Гэвч та нарын дунд дараах байдлаар боддог хүмүүс ч байдаг: Энэ сэдэв яг надад хэрэгтэй зүйл байна, учир нь энэ сэдэв надад маш ашигтай. Энэ бол миний амьдралын туршлага дотор байхгүй байж болохгүй хэсэг, энэ бол хамгийн үндсэн чухал зүйл, Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хүн төрөлхтний хувьд татгалзаж болшгүй зүйл юм. Та нарын бүгдийн чинь хувьд энэ сэдэв ойрхон бөгөөд хол, мэдэхгүй боловч танил санагдаж магадгүй. Гэхдээ юу ч болсон энэ бол энд сууж байгаа хүн бүрийн сонсох ёстой, мэдэх ёстой бөгөөд ойлгох ёстой сэдэв юм. Чи түүнтэй яаж харьцах, чи түүнийг яаж харах эсвэл чи түүнийг хэрхэн хүлээн авахаас үл хамааран энэ сэдвийн чухал байдлыг орхигдуулж болохгүй юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?