Өдөр тутмын Бурханы үг: Амийн оролт | Эшлэл 545

2020-09-29

Өөртэй нь хамтран ажиллахыг хичээдэг, Түүний ажлыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханы хэлдэг үгийг үнэн гэж итгэдэг, Бурханы шаардлагыг хэрэгжүүлж чаддаг хүмүүсээс бүрддэг тодорхой бүлэг хүмүүсийг Бурхан одоо олж авахыг хүсдэг; тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой, төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд төгс болгуулах замаар гарцаагүй алхаж чадна. Төгс болгуулж чадахгүй хүмүүс нь Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг идэж уудаггүй, Түүний үгийг анхаардаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайргүй хүмүүс юм. Махбод дахь Бурханд эргэлзэж, Түүний талаар тодорхой мэдэхгүй хэвээр үлдэж, үгийг нь хэзээ ч нухацтайгаар авч үзэлгүй, Түүнийг үргэлж мэхлэх замаар Бурханыг эсэргүүцдэг Сатаны хүмүүс бий. Ийм хүмүүсийг төгс болгох ямар ч аргагүй.

Хэрвээ чи төгс болгуулахыг хүсвэл эхлээд Бурханд таалагдах ёстой, учир нь Тэр Өөрт нь таалагддаг, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг төгс болгодог билээ. Хэрэв чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсвэл Түүний ажлыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрэлхийлэхээр хичээж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний хийдэг бүхэн Бурханы шинжилтийг давсан уу? Санаа зорилго чинь зөв үү? Хэрэв санаа зорилго чинь зөв бол Бурхан чамайг сайшаана; хэрэв санаа зорилго чинь буруу бол зүрх сэтгэлийн чинь хайрладаг зүйл Бурхан биш, харин махан бие, Сатан юм гэдгийг харуулдаг. Тиймээс чи бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх арга зам болгож залбирлыг ашиглах ёстой. Залбирах үед чинь Би хэдийгээр өмнө чинь биечлэн зогсож байхгүй ч Ариун Сүнс чамтай хамт байдаг бөгөөд Надад болон Бурханы Сүнсэнд хоёуланд нь чи залбирч байгаа. Чи энэ махбодод яагаад итгэдэг вэ? Түүнд Бурханы Сүнс байдаг учраас чи итгэдэг. Энэ хүнд Бурханы Сүнс байхгүй байсан бол чи Түүнд итгэх байсан уу? Чи энэ хүнд итгэхдээ Бурханы Сүнсэнд итгэдэг. Чи энэ хүнээс эмээхдээ Бурханы Сүнснээс эмээдэг. Бурханы Сүнсэнд итгэх итгэл нь энэ хүнд итгэх итгэл бөгөөд энэ хүнд итгэх итгэл нь мөн Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Чи залбирах үедээ Бурханы Сүнс чамтай хамт байгааг, Бурхан чиний өмнө байгааг мэдэрдэг, тиймээс ч чи Түүний Сүнсэнд залбирдаг. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханыг үнэхээр хайрладаг бол “Тэнгэр, газарт болон бүх зүйлийн дунд байдаг Бурхан Танд би амлая: Таны Сүнс миний хийдэг бүхнийг шалгаж, намайг цаг үргэлж хамгаалж, халамжлан, хийдэг бүх зүйлээ Таны өмнө байлгах боломж олгох болтугай. Миний зүрх сэтгэл Таныг хайрлахаа боливол, эсвэл хэзээ нэгэн цагт Танаас урвавал намайг хатуу чангаар гэсгээж, хараа. Энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч намайг бүү өршөө!” хэмээн Бурханд тангарагла. Чи ийм тангараг өгч зүрхлэх үү? Хэрэв чи ингэж зүрхлэхгүй бол хулчгар бөгөөд өөрийгөө хайрласаар байгааг чинь энэ нь харуулдаг. Чамд ингэх шийдвэр байна уу? Хэрэв үнэхээр ингэж шийдсэн бол ийм тангараг өгөх хэрэгтэй. Хэрэв чамд ингэж тангараглах шийдвэр байгаа бол Бурхан шийдвэрийг чинь биелүүлнэ. Чамайг Бурханд тангараг өгөхөд Тэр сонсдог. Чиний залбирал, хэрэгжүүлэлтийг хэмжсэнээр Бурхан нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг чинь тодорхойлдог. Энэ нь одоо та нарыг төгс болгох үйл явц бөгөөд хэрэв чамд төгс болгуулах итгэл үнэхээр байвал хийдэг бүхнээ Бурханы өмнө авчирч, Түүний шинжилтийг хүлээж авах болно; хэрэв чи хэтэрхий тэрслүү зүйл хийх юм уу Бурханаас урвавал Тэр тангаргийг чинь биелүүлнэ, ингэснээр мөхөл ч бай, гэсгээлт ч бай, чамд юу ч тохиолдсон хамаагүй, энэ нь өөрийн чинь хийсэн хэрэг юм. Чи тангараг өгсөн тул үүнийгээ мөрдөх ёстой. Хэрэв чи тангараг өгдөг боловч мөрддөггүй бол мөхөх болно. Чинийх тангараг байсан болохоор Бурхан тангаргийг чинь биелүүлнэ. Зарим хүн залбирсныхаа дараа айж, “Бүх зүйл өнгөрлөө! Миний самуун амьдрах боломж үгүй боллоо; хорон муу зүйл хийх боломж үгүй боллоо; орчлон хорвоогийн хүсэлд ташуурах боломж үгүй боллоо!” хэмээн халагладаг. Энэ хүмүүс хорвоогийн юмс болон нүглийг хайрласаар байдаг бөгөөд мөхөх нь гарцаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог

Цааш нь үзэх

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Хуваалцах

Цуцлах

Messenger дээр бидэнтэй холбоо барих