Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 37
Бурхан Содомыг устгах ёстой (Сонгосон хэсгүүд)
(Эхлэл 18:26) Тэгээд Ехова, “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.
(Эхлэл 18:29) Тэр дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:30) Тэр Түүнд, “Tэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:31) Тэр Түүнд, “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.
(Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд, “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр, “Би түүнийг устгахгүй” гэв.
Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Библийн тэмдэглэлүүд дээр Содомд Бурханы арван зарц байсан уу? Үгүй, байгаагүй! Уг хот Бурханд өршөөгдвөл зохихоор байсан уу? Тус хотод зөвхөн нэг хүн—Лот—Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний цаад утга нь гэвэл, тус хотод Бурханы зөвхөн ганц зарц байсан бөгөөд тийнхүү Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр зам Бурханд байгаагүй гэсэн үг. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь энгийн мэт санагдаж болох боловч тэдгээр нь маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр сайтар бодож, ажиглан урт хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр лав ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эсвэл аливаа дүгнэлтэнд яаран хүрэхгүй. Содомыг устгах Бурханы шийдвэр өчүүхэн төдий ч буруу байгаагүй гэдгийг Абрахам болон Бурханы хоорондын яриа бидэнд харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байгаагүй, гучин ч зөв шударга хүн байгаагүй, хорь ч байгаагүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байсан. Тэнд бүр арав ч байгаагүй. Тус хотод Лот л цорын ганц зөв шударга хүн байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, тэндхийн нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд Бурхан гарын арван хуруу шигээ мэддэг байсан. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Эсрэгээрээ, Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мунхаг, маш харалган. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгнээс харж болно. Бурхан анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн энд ч мөн бидний харвал зохих Бурханы зан чанар байна. Тоонууд бол энгийн бөгөөд юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл бий. Бурхан тавин зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байсан. Бурханы өршөөл энэрлийн учраас уу? Түүний хайр, хүлээцтэй байдлаас болоод уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд аравхан зөв шударга хүн байсан ч Бурхан тэдгээр арван зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы хүлээцтэй байдал, хайр биш гэж үү? Бурханы өршөөл, хүлээцтэй байдал болон тэдгээр зөв шударга хүмүүст санаа тавих учраас Тэр тус хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам, “Тэндээс арав олдож болох шүү дээ” гэхэд Бурхан, “Би түүнийг устгахгүй” гэжээ. Түүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй—учир нь Содомд түүний зааж чадах арван зөв шударга хүн байгаагүй, түүнд өөр хэлэх үг ч байсангүй бөгөөд тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг тэр ойлгосон. Үүнээс та нар Бурханы ямар зан чанарыг харж байна вэ? Бурхан ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Тэр нь, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан түүний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй байсан ба түүнийг лавтай устгах байсан. Энэ нь Бурханы хилэгнэл биш гэж үү? Энэ хилэгнэл нь Бурханы зан чанарыг төлөөлж байна уу? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл үү? Энэ нь хүний халдах ёсгүй, Бурханы зөвт мөн чанарын илчлэл үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг нотлоод Бурхан тус хотыг устгах нь мадаггүй болж, тэр хотод байсан хүмүүсийг хатуу шийтгэх гэж байсан, яагаад гэвэл, тэд Бурханыг эсэргүүцсэн, мөн тэд маш бохир бөгөөд ялзарсан байсан.
Яагаад бид эдгээр ишлэлийг ийм байдлаар задлан шинжилсэн бэ? Яагаад гэвэл, эдгээр энгийн цөөхөн өгүүлбэр нь, Бурханы өгөөмөр энэрэлт зан чанар болон гүн хилэнг бүрэн илэрхийлж өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөн энэрч, хүлээцтэй хандаж, тэдэнд санаа тавихын зэрэгцээ Бурхан зүрх сэтгэлдээ Содомд байгаа тэдгээр бүх ялзарсан хүмүүсийг гүнээ жигшиж байсан. Энэ нь өгөөмөр өршөөл энэрэл болон гүн хилэн байсан уу, аль эсвэл үгүй юу? Бурхан уг хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад тус хотыг гал хэрэглэж устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг харахад, эсвэл ямар нэг зүйлийг шатаах гэж байхдаа чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Яагаад чи тэр юмыг шатаамаар байдаг вэ? Тэр юм чамд цаашид хэрэггүй, тэрийг дахиж харахыг ч хүсэхгүй гэж боддог уу? Чи тэр юмыг зайлуулахыг хүсдэг үү? Бурхан гал хэрэглэсэн нь зайлуулах, үзэн ядах гэсэн үг байсан бөгөөд Тэр Содомыг дахиж харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар устгахад Бурханыг хүргэсэн сэтгэл хөдлөл байсан юм. Гал хэрэглэсэн нь Бурханы хэр их ууртай байсныг харуулдаг. Бурханд өршөөл энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь бас Бурханы ямар ч зөрчлийг тэвчдэггүй талыг нь хүнд үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллах үед хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилдэг. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр, Бурханаас нүүр буруулсан бол, харагдах байдал болон хийсвэр хүслээс хамаарч тэд биеэрээ эсвэл, бодол санаандаа Бурханд хэчнээн ч шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхээс үл хамааран, тэдний зүрх сэтгэл Бурханаас буруулмагц Бурханы уур хилэн зогсолтгүй ундардаг. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргах юм бол нэгэнт сул тавьчихвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан нэг хотыг устгах нь хүмүүст хэвийн мэт санагддаг, учир нь Бурханы бодлоор бол нүглээр дүүрэн хот оршин тогтнож, хэвээр үлдэж болохгүй бөгөөд түүнийг Бурхан устгах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг устгахаас нь өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр бодь, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлст Тэр гүнээ хилэгнэж, уур хилэндээ зогсолтгүй автдаг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд цаашлаад, тэдгээрийг эхнээс нь эцсийг нь хүртэл Бурхан илчилсэн: өгөөмөр өршөөл ба гүн хилэн. Энд байгаа та бүхний ихэнх нь Бурханы өршөөлөөс юм мэдэрсэн боловч та нараас цөөхөн хүн Бурханы уур хилэнг үнэлсэн. Бурханы өршөөл энэрэл, хайр энэрлийг хүн болгоноос харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн болгонд маш их өршөөнгүй байсаар ирсэн. Гэсэн ч Бурхан ямар нэг хүнд юм уу өнөөдөр энд байгаа та нарын аль нэг хэсэгт айхтар уурлаж байсан удаа тун ховорхон, эсвэл хэзээ ч үгүй гэж хэлж болно. Тайвшир! Эрт, орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо цаг нь хараахан болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл, Бурхан хэн нэгэнд тасралтгүй уурлахаараа Өөрийн гүн хилэнг тэдэн дээр сул тавьдаг, энэ бол Тэр уг хүнийг удтал жигшиж, голсон, тэр хүний оршин байхыг жигшсэн ба оршин байхыг нь тэвчиж чадахаа больсон гэсэн үг юм; Түүний уур хилэн тэдэн дээр буумагц тэд алга болно. Өнөөдөр Бурханы ажил тэр цэгт хараахан хүрээгүй байна. Бурхан ихэд уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг давж гарч чадахгүй. Тэгвэл тэр үед, Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд Түүний айхтар уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгох болно. Хэрвээ итгэхгүй хэвээр үлдсэн хүмүүс байвал Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ буугаач гэж гуй, ингэснээр та нар хүнд хандах Бурханы уур хилэн болоод Түүний халдашгүй зан чанар үнэхээр оршин байдаг эсэхийг мэдэрч болох юм. Та нар тэгж зүрхлэх үү?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?