Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 50

Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үе дэх Иовын төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг ойлгох нь)

Түүний эд хөрөнгө хулгайлагдаж, хөвгүүд, охид нь амиа алдаж, зарц нар нь алагдсаныг сонсоод Иов дараах байдлаар хариу үйлдэл хийсэн: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унан мөргөв” (Иов 1:20). Эдгээр үг бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов тэвдэж балмагдаагүй, тэр уйлаагүй, эсвэл түүнд энэ мэдээг дуулгасан зарц нараа буруутгаагүй, тэр ч бүү хэл учир, шалтгааныг нь мөрдөж, тодруулан яг юу тохиолдсоныг олж мэдэх гэж гэмт хэрэг болсон газрыг шалгаагүй. Тэр эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал эсвэл харууслыг харуулаагүй, мөн тэр хүүхдүүдээ, хайртай хүмүүсээ алдсандаа уйлж унжааагүй. Харин ч тэр нөмрөгөө урж, толгойн үсээ хусаад газар унаж шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүмүүсийнхээс өөр байсан. Тэдгээр нь олон хүмүүсийг будилуулж, “хэнэггүй” байсных нь төлөө Иовыг зүрх сэтгэлдээ зэмлэхэд хүргэсэн. Өөрсдийн эд хөрөнгийг гэнэт алдах үедээ энгийн хүмүүс, уй гашууд дарагдаж, эсвэл цөхөрсөн мэт байдаг—эсвэл зарим хүмүүс бүр сэтгэлийн гүн хямралд орж ч магадгүй байдаг. Яагаад гэвэл, тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, үүнээс тэдний амьд үлдэх нь хамаардаг, энэ нь тэдний амьд явах итгэл найдвар болдог; эд хөрөнгөө алдана гэдэг бол тэдний хичээл чармайлт хий дэмий байж, тэдэнд найдвар үгүй болж, бүр ирээдүй ч байхгүй гэсэн үг байдаг. Энэ бол ямар ч жирийн хүний өөрийн өмч хөрөнгөнд хандах хандлага ба тэдний үүнтэй харилцах ойр дотно харилцаа юм, мөн хүмүүсийн үзэхэд энэ бол эд хөрөнгөний ач холбогдол юм. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов хөрөнгөө алдчихаад тоохгүй тайван байсанд нь гайхаж будилсан. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд юу болж байсныг тайлбарласнаар эдгээр бүх хүмүүсийн төөрөгдлийг арилгах болно.

Эрүүл ухаанаар бодвол, тийм элбэг дэлбэг хөрөнгийг Бурханаас хүртсэн болохоор эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханаас ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавьж чадаагүй, Бурханы түүнд өгсөн хөрөнгийг тэр хадгалж чадаагүй билээ. Тиймээс өмч хөрөнгө нь хулгайлагдсан гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алга болсон бүхнийг бүртгэж, дараа нь Бурханд улайх ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж магадгүй байсан юм. Гэсэн хэдий ч Иов тэгээгүй—үнэндээ, түүнд тэгэхгүй байх хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь ажил хөдөлмөрөөс бий болоогүй гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг дээр нь дөрөөлж хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин хамаг хүчээрээ баримтлах замыг амьдралынхаа зарчим болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ тэр үүнд сэтгэл татагдаагүй, мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Өмч хөрөнгийн талаарх түүний хандлага ийм байв. Тэр ерөөл олж авах гэж юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутлаа, эсвэл алдлаа гэж санаа нь зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ тэр сүйдтэй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн Бурханы замыг үл тоогоогүй, эсвэл байнга ерөөл хүртдэг гээд Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгийн талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнээс байгаа бүхнийг нь авна гэдгээс Иов хэзээ ч айж, санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл, Бурхан хэзээ түүнээс авчих бол гэж, эсвэл авах болов уу, яах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага, гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтад дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээрийг Бурханаас түүнд хайрласан гэж итгэдэг байв. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, түүний бат үнэмшлийн нотолгоо байсан. Иовын хүн чанар болон түүний өдөр тутмын жинхэнэ мэрийлт нь түүний талаарх энэ гурван талын дүгнэлтээр тодорхой болсон уу? Иовын хүн чанар болон мэрийлт нь эд хөрөнгөө алдах үедээ тэр тайван байсан зан төлвийнх нь салшгүй хэсэг юм. Өөрөө өдөр тутам мэрийсний ачаар л Иов Бурханы шалгалтуудын үед, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэх эрхэм чанар болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй, мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй. Тэдгээр нь олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, Бурхан салгаж авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүмүүстэй харьцуулахад Иовын дуулгавартай байдал нь маш бодитой биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг удирддаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад Иов агуу үнэнч, шулуун шударга байдлыг эзэмшээгүй байна гэж үү?

Иовын ухаалаг байдал

Иовын бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар гэдэг нь тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын мэрийлт, өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн, мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээхдээ улам илүү үнэнч байдаг болгосон; түүний айдас түүнийг нүглээс зайлахдаа улам илүү үнэнч байдаг болгосон; эцэстээ, Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; түүний төгс байдал нь түүнийг цэцэн болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.

“Ухаалаг” гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, сайн мэдрэмжтэй, аливааг бодохдоо учир зүйтэй, мэдрэмжтэй, эрүүл саруул үг, үйлдэл болон эргэцүүлэлтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдлыг тайлбарлахад тийм ч хялбар биш. Иов дээд зэргийн ухаалаг байдлыг эзэмшсэн байсан гэж энд хэлэх үед, энэ нь түүний хүн чанар болон Бурханы өмнө гаргасан зан төлөвтэй нь холбоотойгоор хэлж байгаа юм. Иов үнэнч байсан учраас, Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай дагаж чадсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, эргэцүүлж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, зан ааш, түүний үйлдлийн цаадах зарчмууд, аливааг үйлдэхдээ түүний дагадаг дүрэм журам нь энгийн, тодорхой, онцгой байсан бөгөөд харалган, ойворгон эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийх байгаагүй. Түүнд тохиолдсон ямар ч зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, түвэгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн чанд баримтлах ёстой замыг хэрхэн чанд баримтлахаа тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад, Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа тэр мэдэж байсан юм. Иовын ухаалаг байдал нь энэ байсан. Яг ийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өөрийн өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлсэн юм.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос

Бурханы ерөөлд хандах Иовын хандлага

I

Эзэмшдэг бүхэн нь өөрийнх нь гараар бий болоогүй, Бурханаас өгөгдсөн гэж Иов сэтгэлдээ итгэсэн. Ерөөлийг тэр завшин ашиглах зүйл гэж хараагүй, харин баримтлах ёстой замаа амьдралынхаа зарчмаа болгосон. Бурханы хайрласан ерөөлөөс болж, Иов хэзээ ч наргиж, ихээр зугаацаагүй ээ. Байнга эдэлдэг ерөөлөөсөө болж Бурханы замыг үл тоож, нигүүлслийг нь мартаагүй ээ.

II

Иов Бурханы ерөөлийг дээдлэн, тэдгээрт талархсан. Гэхдээ тэдгээрт ташуураагүй, илүү ихийг ч хайгаагүй. Ерөөлийн төлөө тэр хэзээ ч, юу ч хийгээгүй, Бурханы ерөөлийг алдаж, тэдгээрээр дутах вий гэж зовниогүй, өө. Бурханы хайрласан ерөөлөөс болж, Иов хэзээ ч наргиж, ихээр зугаацаагүй ээ. Байнга эдэлдэг ерөөлөөсөө болж Бурханы замыг үл тоож, нигүүлслийг нь мартаагүй ээ. Өө, өө, өө. Бурханы хайрласан ерөөлөөс болж, Иов хэзээ ч наргиж, ихээр зугаацаагүй ээ. Байнга эдэлдэг ерөөлөөсөө болж Бурханы замыг үл тоож, нигүүлслийг нь мартаагүй ээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих