Өдөр тутмын Бурханы үг: Бурханыг мэдэх нь | Эшлэл 59
Шалгалтын дараах Иов (Сонгосон хэсгүүд)
(Иов 42:7–9) Тэгээд Ехова эдгээр үгийг Иовд айлдсаныхаа дараа, теман хүн Елифазад хэлсэн нь: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсдөдөө авч, Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний Зарц Иов та нарын төлөө залбирна: та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад ярилгүй тэнэглэсний чинь дараа Би та нарыг шийтгэхгүй байхын тулд түүний залбирлыг хүлээн авна” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова бас Иовыг хүлээн зөвшөөрөв.
(Иов 42:10) Тэгээд түүнийг найз нөхдийнхөө төлөө залбирахад нь Ехова Иовыг урьдын байснаар нь сэргээв: Ехова бас Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгчээ.
(Иов 42:12) Тиймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөв: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган буулгат шар, мөн нэг мянган эм илжигтэй болжээ.
(Иов 42:17) Иов өтөлж, хоногоо гүйцээгээд үхэв.
Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг, харин мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг
Иов 42:7–9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэйгээр нэрлээгүй ч гэсэн энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдолтой ямар ч хамаагүй байсан. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд өгсөн Бурханы өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Тэр Иовд хэчнээн сэтгэл хангалуун байсныг харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгийн цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгийн талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ эшлэлд дурдсан Түүний үгнээс харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаан зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр ил тод нотолсон анхны тохиолдол байсан юм. Тэдний буруу, учир утгагүй үг ярианы улмаас Бурхан Елифаз болон бусдад нь уурласан, яагаад гэвэл, тэд Иовын нэгэн адил амьдралдаа Бурханы илрэлтийг хараагүй, Түүний хэлсэн үгийг сонсоогүй байсан, гэхдээ Иов Бурханы талаар тийм нарийн зөв мэдлэгтэй байхад тэд Бурханы тухай зөвхөн сохроор таамаглаж, Бурханы хүслийг зөрчиж, өөрсдийн хийж байгаа бүхнээрээ Түүний тэвчээрийг шалгаж байсан. Үүнээс үүдэн Бурхан, Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаахын зэрэгцээ бусдад нь хилэгнэх болсон, учир нь Бурханаас эмээх ямар ч бодит байдлыг Тэр тэднээс олж харж чадаагүйгээр үл барам тэдний хэлж ярьж байгаад Бурханаас эмээсэн зүйл огт байхгүй байгааг мөн сонссон юм. Иймээс Бурхан дараа нь тэдэнд доорх шаардлагыг тавьсан: “Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсдөдөө авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний зарц Иов та нарын төлөө залбирна: мунхаглалын чинь дараа Би та нарыг шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна.” Энэ эшлэлд Бурхан Елифаз болон бусдад нь өөрсдийн нүглийг наманчлах зүйл хий гэж хэлсэн, учир нь тэдний тэнэглэл бол Ехова Бурханы эсрэг нүгэл байсан бөгөөд тиймээс тэд алдаагаа засахын тулд шатаалт тахил өргөх хэрэгтэй болсон. Шатаалт тахилыг ихэвчлэн Бурханд өргөдөг, гэхдээ эдгээр шатаалт тахилын тухайд юу ер бусын байна вэ гэвэл, тэдгээрийг Иовд өргөсөн юм. Иов өөрийн шалгалтуудын үеэр Бурханд гэрчлэл хийсэн учраас Бурханд сайшаагдсан. Харин тэгэхэд Иовын эдгээр нөхөд түүний шалгалтын үеэр илчлэгдсэн; өөрсдийн тэнэглэлийн улмаас тэд Бурханд яллагдаж, Бурханы уур хилэнг хүргэсэн бөгөөд Бурханд шийтгүүлэх ёстой болсон—Иовын өмнө шатаалт тахил өргөж шийтгүүлсэн—үүний дараа тэдэнд ирсэн Бурханы шийтгэл, уур хилэнг арилгахын тулд Иов тэдний төлөө залбирсан. Бурханы санаа нь тэдэнд ичгүүр авчрах явдал байсан, учир нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байгаагүй бөгөөд тэд Иовын шулуун шударга байдлыг зэмлэсэн. Нэг талаар, Бурхан тэдний үйлдлийг сайшаагаагүй боловч Иовыг ихэд сайшааж, таашааж байсан гэдгийг тэдэнд хэлж байсан; нөгөө талаар, Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөх нь хүнийг Бурханы өмнө өргөдөг, хүн өөрийн тэнэглэлийн улмаас Бурханд жигшигддэг, үүний улмаас Бурханыг гомдоодог бөгөөд Бурханы нүдэнд дорд агаад өөдгүй үзэгддэг гэдгийг Бурхан тэдэнд хэлж байсан. Эдгээр нь хоёр өөр төрлийн хүмүүст өгсөн Бурханы тодорхойлолт, тэдгээр нь энэ хоёр төрлийн хүмүүст хандах Бурханы хандлага бөгөөд энэ хоёр төрлийн хүмүүсийн үнэ цэнэ болоод зиндааны талаарх Бурханы илэрхийлэл билээ. Хэдийгээр Бурхан Иовыг Өөрийн зарц хэмээн нэрлэсэн ч, Бурханы нүдэнд энэхүү зарц нь хайрлагдсан бөгөөд бусдын төлөө залбирч, тэдний алдааг уучлах эрх мэдэл хүртсэн байсан юм. Энэ зарц нь Бурхантай шууд ярилцаж, Бурханы өмнө шууд ирж чаддаг байсан ба түүний байр суурь бусад хүмүүсийнхээс илүү өндөр, илүү хүндтэй байв. Энэ нь Бурханы хэлсэн “зарц” хэмээх үгийн жинхэнэ утга учир юм. Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас Иов ийм онцгой алдар хүнд хүртсэн бөгөөд бусад нь яагаад Бурханд зарц гэж дуудуулаагүйн шалтгаан гэвэл, тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй байсан юм. Бурханы илт хоёр өөр энэ хандлага нь хоёр төрлийн хүмүүст хандах Түүний хандлага юм: Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөж, Түүний нүдэнд үнэ цэнэтэй харагддаг байхад мулгуу хүмүүс Бурханаас эмээдэггүй, муугаас зайлах чадваргүй ба Бурханы тааллыг хүртэж чаддаггүй; тэд үргэлж Бурханд жигшигдэж, яллагддаг ба Бурханы нүдэнд дорд үзэгддэг.
Бурхан Иовд эрх мэдэл олгосон нь
Иов нөхдийнхөө төлөө залбирсан ба дараа нь Иовын залбирлын ачаар Бурхан тэдэнтэй тэнэглэлд нь тааруулж харьцаагүй—Тэр тэднийг шийтгээгүй буюу тэдэнд ямар нэг залхаан цээрлүүлэлт хүртээгээгүй. Яагаад тэр вэ? Учир нь Бурханы зарц Иовын тэдний төлөө хийсэн залбирал Түүний чихэнд хүрсэн; Тэр Иовын залбирлыг хүлээн авсан учраас Бурхан тэднийг уучилсан. Тэгвэл бид эндээс юу харж байна вэ? Бурхан хүнийг ерөөх үедээ тэдэнд олон шагнал өгдөг, энэ нь зөвхөн эд зүйл байдаггүй: Бурхан тэдэнд эрх мэдэл өгч, бусдын төлөө залбирах эрх олгодог ба Тэр эдгээр залбирлыг сонсдог учраас Бурхан тэр хүмүүсийн гэм бурууг мартаж, тоолгүй орхидог. Энэ нь Бурханы Иовд өгсөн яг тэр эрх мэдэл юм. Тэдний ял зэмийг Иовын залбирлаар дамжуулан зогсоох гэж Ехова Бурхан тэдгээр мулгуу хүмүүст ичгүүр авчирсан—энэ нь мэдээжээр, Елифаз болон бусдад нь өгсөн Түүний онцгой шийтгэл байсан юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?